Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХҮҮХДҮҮДЭД ”Хүүхэд нас”-ыг нь ҮЛДЭЭЕ

2017-4-03
0
ЖИРГЭХ

Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. "Анхны" тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, анх инээсэн, анх удаа мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. Өөрт нь тэгтлээ тод санагддаггүй ч, эцэг эхэд нь хамгийн баяр баясгалантай аз жаргалтай тэр мөчүүд эргэж хэзээ ч олдохгүй. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлнэ. Хэрвээ анхаараад ажих ахул хүүхдийн тань тоглоомд түүний бүхэл бүтэн ертөнцийн төсөөлөл багтаж байдаг. Газарт хэвтээ чулууг морь, тэмээ, авдар, данх, аяга гэж төсөөлөх төсөөллийн гайхамшиг дээр хүүхдүүд өөрсдөө хөгжиж байдаг. Бие бялдар нь оюун санаатайгаа хамтад өдрөөс өдөрт хөгжиж байдаг хүүхдүүдийг томчууд бид тэгтлээ ойлгож мэдэрч амждаггүй. Яг хүүхэд насандаа л тэд өөрсдийн дотоод ертөнцөө бүтээж байдаг. Бидний гэнэн балчир хэмээн төсөөлж байдгаас огт өөр гайхамшигийг тэд дотоод сэтгэлдээ бүтээж байдаг. 


...Үйл урлаж байсан ээжийнхээ үйлийн хайчийг нь авах гэж хүү нь булаалджээ. "Болохгүй" гэж зандраад хайчийг нь булааж авсан боловч санасандаа хүрэх гэж эхэр татан орилох хүүгээ өрөвдөөд авах гээд байсан хайчийг нь өгч орхиж. Хэсэг чимээгүй байсан хүү нь гэнэт аймшигтайгаар орилоход нь тэвдсэн ээж нь очиж автал, хүү нь мөнөөх үйлийн хайчаар нэг нүдээ сох хатгасан байж. Өрөөсөн нүд нь хараагүй болсон хүүгээ тэврээд уйлж байхдаа ээж нь "Яах ч гэж үйлийн хайчыг хүүдээ өгөв дөө, уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав гэж үү" хэмээн харамсан өгүүлсэн гэдэг. 


...Одоо цаг үе их л өөр болжээ. Өнөөгийн хүүхдүүд үйлийн хайч биш, гар утсыг нь булаалдан үйлцгаах болж. Санасандаа хүрч гар утсыг нь авсан хүүхдүүд нь өөрсдийн хүссэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө учрыг нь олоод үзчих нь гайхалтай. Тэр үйлдэлд нь эцэг эхчүүд ч баяртай, бас хэрдээ бардамнал өхөөрдлийг хослуулна. Мэдээллийн цунами шиг хар шуурганд бид өөрсдөө төөрөх хэрнээ бас хүүхдээ хөтлөөд л төөрцгөөнө. Мэдээж гар утас таблетууд хүүхдийн нүдийг нь сохлохгүй ч оюун ухааныг нь сохолж байгааг бид ч анзаарахгүй. Гар утас дахь мэдээллийн хар шуургууд хүмүүс бидний амьд харилцааг үгүй болгож бидний үнэ цэнэтэй асар их цагийг хулгайлж байгаатай адил хүүхдийн тань хүүхэд насыг ч хулгайлж байна. Тэд хэзээ ч гадаа гарч чулуугаар тоглохгуй. Тэд хэзээ ч нүцгэн хөлөө өргөсөнд хатгуулахгүй, азтай мэт боловч гунигтай.


...Мэдээллийн сошиал ертөнцөд бид хүүхдүүдээрээ их гайхуулж, тэдэнд хайртайгаа өөрсдөд нь биш, бусдад илэрхийлэн зарлана. Нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн нялх хүүхдийн хорио цээрийг ч үл тоон, дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг авч бусдад түгээнэ. Хүүхдийнхээ ухаантайг, авьяастайг, царайлагийг сурталчлан гайхуулна. Оюун санаа нь дөнгөж бүрэлдэж, хүн болон төлөвших гэж ядаж буй бүх хүүхдүүд магтаалын үгэнд живцгээж, энэ ертөнцийн хүмүүсийг мөн чанараар нь бус, царайлаг ба царайлаг бусаар нь ангилж сурч байна. Бас мөнгөтэй ба мөнгөгүй, баян ба ядуу гэсэн ангиллын хэмжүүрээр амьдралын үнэ цэнийг хэмждэг болгож байна. Үргэлж магтаал, өхөөрдөлд умбаж өссөн тэд, амьдралын нугачаанд ухааруулах хатуу үгийг сонсож чадах болов уу? өөрийг тань үгүй болсон хойно амьдралын жаргал зовлонг тэнцүүлэн үүрч даах болов уу?


...Бид "Бяцхан мисс"-ийн тэмцээн зохиож, үндэсний бөхийн хүүхдүүдийн барилдаанд "Дархан аварга" цол олгож, элдэв цол өргөмжлөлөөр тэднийг хучиж, Валентины баяраар найз охинд нь зориулан шоколад хайлж, тэдэнтэй зэрэгцэн суугаад хайр, секс холилдсон Солонгос сериалууд үзэцгээж, хайрын тухай, амьдралын зовлон жаргалын тухай насанд хүрэгчдэд зориулсан дууг дуулахыг нь сонсон магтаж бишрэн уярцгаана. Бид тэднийг хүүхэд насыг нь алгасуулан томчууд болгохыг ямар их яаран хүснэ вэ? Ургаж төлжиж гүйцээгүй нялх уруулыг нь, хумсыг нь будаж, ухаарч төлөвшөөгүй оюун санаанд нь өөрсдийн сэтгэлийн хирээ халдаана. Хүүхэд насандаа хэтийдсэн яриаг нь хөөргөн онгиргож, бусдад гаргаж буй увайгүй араншинг нь дэвэргэн ухаантайд тооцон муйхарлана. Бид өөрсдөө тэднээр зүгээр л тоглоцгоож байна. Хүүхдүүд "Од" болон өвчлөхөөс илүүтэй, хүн болон төлөвших учиртайг бид мартжээ. 


Хүүхэд нас хүний амьдралын хамгийн гайхамшигтай үе. Хувь заяа нь онож төрсөн энэ амьдралыг өөрөө л таних гэж хичээх үйлдэл болгон нь дэндүү хөөрхөн. Өдөр хоногоор өсч төлжиж буй бие нь, ухаарч дуурайж буй оюун санаа болгон нь өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаа болгон нь өөрийн давтамжтай. Бид тэдэнд сайн хүн болон төлөвшихөд нь туслах үүрэгтэйгээс биш, цагаас нь өмнө тэднийг "Од" болгох шаардлагагүй. Тэдэнд хүүхдийн дуу, шүлэг зохион өгч ном бүтээх хэрэгтэй байна. Тэдэнд зориулан кино жүжиг, танин мэдэхүйн зөндөө олон хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Тэдэнд зориулсон тоглоомын талбай, спортын танхимууд, урлагийн тайзуудыг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ томчууд биднийхээс огт өөрөөр шүү дээ. Тэднийг магтах үед нь магтаж, зэмлэх үед зэмлэж байх хэрэгтэй. Байгалын сайхнаар дагуулан аялж ургамал амьтдын бүтэц, хувь заяа хийгээд тэднийг хайрлахад сургах хэрэгтэй байна. Ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, тэдэнд жаахан ч атугай туслахад сургах хэрэгтэй байна. Юу юунаас илүү монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж эх орон газар нутгаа чин сэтгэлээсээ хайрлахад сургах хэрэгтэй байна. Зүгээр л сайн хүн болгон төлөвшүүлэхэд л авьяас чадвар нь аяндаа хөгжөөд, дэлгэрээд явчихдаг юм шүү дээ. Хичнээн хөөрхөн байгаад ухаангүй тэнэг болон хувирах юм бол танд тус болно гэж үү?


Хүмүүс бид хүүхдүүдэд "хүүхэд нас"-ыг нь үлдээе, түүнийг нь бүү хулгайл л даа. 3 настай хүүхэд 10 настай хүүхэд, 20 настай залуу, 30 настай идэр үе, 40 настай ид үе, 50 настай ухаажсан хүн болгон өөр хоорондоо огт өөр. Зүгээр л тэдний үзэж өнгөрүүлсэн, туулж давсан болгон нь амьдралын туршлага болон тогтдог. Тийм болохоор л "Ах нь сургаж, дүү нь сонсдог" учиртай юм шүү дээ. Нэмэгдэж буй нэг нас болгон маш их цаг хугацааны шалгуурыг давж ухаарлыг авчирч байдаг. "Цагийн юм цагтаа л байдаг" гэдэг шиг онгиргон сагсуу залуу нас, хожим ухаарлын насанд уруул дээр үл ялиг инээмсэглэлийг тодруулж байдаг. Эргээд харахад бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийг л ойлгодог юм. Хүүхэд нас ч ав адилхан. Тэд эрхэлж тоглож, өөрийнхөөрөө энэ ертөнцийг таньж байг. Гэхдээ өдөр болгон аав ээжийгээ, ах эгчийгээ харж дуурайж байдгийг л мартаж боломгүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхийн тулд та өөрөө л сайн хүн байхаас өөр арга үгүй. Хүүхдүүд тань алдартан суутан болох албагүй, харин сайн хүн болж төлөвших учиртай. Тэр нь хүүхэд насанд л төлөвшдөг юм даа. Тэд өөрсдийн насандаа дурлацгааж, хайрын тухай чин сэтгэлээсээ дуулж, шүлэглэж байг. Наснаасаа эрт зовлон, шаналал бүү амсаг. Хүний амьдралын давтамж болгон өөрийн өнгө төрхтэй, бас өөрийн жаргал зовлонтой, гэхдээ л сайхан шүү дээ. Эргэж олдохгүй хүүхэд насаа гэж.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.131.110)
    Эх орноо нолоод АНУ амьдарч байгаа эргүү тэнэгүүд битгий солиор за. Та муусайнууд хэн бэ. Та нар хэнд татвар төлдөг вэ. Өмхий ацнууп тэгээд нэг их лаг гэж хуцнаа бас.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    8 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    55 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    1 цаг 6 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    1 цаг 24 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    1 цаг 58 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    2 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 18 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    2 цаг 36 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    2 цаг 50 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    3 цаг 1 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    3 цаг 30 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    4 цаг 4 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    4 цаг 33 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    4 цаг 43 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    5 цаг 2 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    5 цаг 20 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    5 цаг 42 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 1 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    6 цаг 27 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    6 цаг 29 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК