Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: 29 дүгээр сургуулийн багш нар сурагчдадаа бэлгийн дарамт учруулдаг, учруулдаггүй

2017-4-05
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн сарын сүүлээр 29 дүгээр сургуулийн сурагчид сурч боловсрох эрхээ хангуулахын тулд жагссан билээ. Ахлах, дунд ангийн сурагчид “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр заа”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн сурах эрхээ сургууль болон багшаасаа нэхсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Үүний дараа тус сургуулийн нэгэн сурагч сургуульдаа бугшсан асуудлыг олон нийтэд дэлгэж, багш нарынхаа зүй бус үйлдлийг ил болгосон. Тодруулбал, сурагч А “Залуухан эрэгтэй багш нар нь эмэгтэй сурагчдаа хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг” хэмээн ярьсан нь дуулиан тарьж, өдгөө хэн нь үнэн ярьсныг холбогдох газруудаар тогтоолгох дээрээ тулаад байна. Энэ талаар хөндөж ярилцсан сэтгүүлчийн хэлж байгаагаар ярилцлага өгсөн хүүхдийн ээж, аав руу нь ангийн багш болон сургуулийн захирал залгаад “Танай хүүхдийг сургуулиас хөөнө, шоронд оруулна” гэж хэлж дарамтлаад тийм ярилцлага өгөөгүй гэсэн бичиг хийлгэж авчээ.  Энэ асуудлыг “24VS24” буландаа онцолж байна.

 

 

“Ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг”

 

29-р сургуулийн 12-р ангийн сурагч А:

 

Бид нэгэнт хичээлээ ойлгохгүй байгаа учраас хоорондоо “Бид нарт маш хүнд байна. Одоо бүгдээрээ яах вэ, хэнд хандах вэ” гэх мэтээр ярилцдаг. Манай сургуулийн орчин маш хэцүү. Нэг эрэгтэй багш завсарлагаа болгоноор охидод бэлгийн дарамт үзүүлдэг. Бүр сурчихсан. Их гаж донтой хүн байдаг. Тэврээд, үнсээд, хүүхдүүдийн нүдэн дээр байнга хүрэх ёсгүй газарт нь хүрээд, хүчээр бөгс, хөх зэргийг нь базаад байдаг. Залуухан, эрэгтэй 2-3 тийм гаж багш байдаг. Манай сургуульд олон залуу эрэгтэй багш бий. Миний үеийн олон сонсголгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй хүүхдүүдийг нь байнга зоддог. Биднийг байнга дарамталдаг.

 

Би хэлэхийг маш их хүсэж байна. Анх удаа таньд хэлж байна. Би хэлэх гэхээр гэр бүлийн хүмүүс дохионы хэл ойлгохгүй. Би бичгээр бичиж чадахгүй. Багш нарынхаа тухай хуулийн байгууллагад хэлж чадахгүй маш их хаагдмал байдаг. Зүгээр доромжлуулаад л, хараад байж байдаг. Аав, ээждээ бичээд өгөхөөр наад бичсэнийг чинь ерөөсөө ойлгохгүй байна гэдэг. Хэн бидний төлөө дугарах вэ, хэн бидний төлөө зүтгэх вэ гэхээр хэн ч байдаггүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө төлөө зогсоно. Бүүр бухимдаад аргаа бараад жагссан юм. Манай сургууль дээр бүх шаардлага болон асуудлаа бичээд зоочихсон байгаа. Одоо ч байгаа. Та очоод авчих, бид тэр бичгээ яаманд удахгүй өгнө. 

 

Багш нар сурагч охидод дандаа бэлгийн дарамт үзүүлдэг. Бас өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг. Бидний насны хүүхдүүд бэлгэвч хэрэглэхгүй шүү дээ. Багш нар хоорондоо янз янз болдог. Хүүхдүүдийн хооронд бол тийм юм байхгүй. Залуу багш нар ангиа түгжиж байгаад бэлгийн ажил хийдэг. Бас маш их архидалт болдог. Багш нар хичээлдээ согтуу ирдэг. Амнаас нь их архи үнэртдэг. Бидэнд маш их хэцүү байдаг. Бидний хичээлийг эрт тараадаг. Эрт тарчихаад би нэг удаа ангидаа юмаа мартаад эргээд орсон чинь хоёр багш хаалгаа түгжээгүй, бэлгийн ажил хийж байсан. Би ичээд гараад явчихсан.

 

Эрэгтэй багш нар хөвгүүдийг байнга зоддог. “Битгий зод л доо, боль” гэж хэлж үзсэн ч бидний үгийг тоохгүй онгирдог. Хичээлээ ойлгохгүй байна гэхээр дараа тайлбарлана гээд хойшлуулаад заахгүй өнгөрдөг. Давтлага өгдөггүй. 

“Сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй”

 

Өмгөөлөгч Г.Батбаяр:

 

Цөөн хэдэн хүүхдийн хийсэн жагсаалаас үүдэн эрхзүйн чадамжгүй эрэгтэй сурагчаас ярилцлага авч, эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх худал мэдээллийг тараасан байна. Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг. Эрх зүйн чадамжгүй этгээдээс мэдээлэл аваад түүнийгээ орон даяар цацсан. Энэ нь  эрүүгийн хуулийн 110,111- р зүйлд заагдсанаар хүнийг гүтгэх, доромжлох гэсэн зүйлд хамаарагдана.

 

Хүүхдүүд дохионы хэлний багштай болмоор байна гэсэн шаардлага ирүүлсэн. Тэгтэл тухайн сургуулийн үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй мэт ярьж бичиж байгаа нь буруу. Бэлгийн дарамт үзүүлдэг талаар мэдээлсэн ч гэхдээ хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар дурдаагүй байна. Ямар ч нотолгоогүй зүйл дээр ийм мэдээлэл тарааж болохгүй. Бид энэ асуудлаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгууллагад хандсан байгаа. Тиймээс энэ ярьж байгаа зүйлээ эцсийн үнэн мэтээр битгий яриач. Нэг хүүхдийн тавьсан мэдээллээс болоод 300 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж байна. 120 гаруй багшийн эрх зөрчигдөж байна.

 

Нийгмийн ажилтан Р.Буянжаргал:

 

Гуравдугаар сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сургууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан. Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна. Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно".

 

Дохионы хэлний багш М.Сарантуяа:

 

“Бид энэ хэргийг дүрс бичлэгтэйгээр нотлох хэрэгтэй гэж шаардаж байгаагийн учир бол 27-ны өдрийн жагсаал дээр манай хүүхдүүдийн яриаг буруу дохиж, хэлмэрчилж өгсөн асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар үнэхээр энэ хүүхдийн дүрсжүүлсэн бичлэгийг орчуулж чадах хүн хэд байгаа билээ гэдэг асуудал чухал. Боловсрлын яам ажлаа шалгасан. Дүгнэлтээ гаргаагүй байна.

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • нараа (103.10.23.129)
    өөдгүй юмнууд багшлах эрхийг нь хас тэнгэр ниргээсэй хэлэх ч үг олдохгүй байна
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.40.75)
    хүүхдрүүд худлаа ярихгүй тиймээс хуулийн байгуулага болон цагдаагийн алба маш нарийн сайн шалгах хэрэгтэй. Охидийг хүчирхийллнэ гэдэг чинь эй бурхан минь ямар бузар шаарнууд вэ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • tuya (66.181.186.31)
    iim yum bichij baigaa setguulch ooroo eh hun baij yamar bolchimgui yum bichdeg yum be dee unen hudliig yalgaj baigaad bichij bai ene surguuliin ontslogiig medeh hu,muus arai ooroor harah bailgui bid oorsdiinhoo huuhdiig anhaarch chaddag bil uu olon gazraas irsen yanz buriin aashtai huuhduudiig surgana gedeg ch tiim amar bil uuoorsdoo uhaartsgaah heregtei
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • ber (103.57.94.150)
    Olon hynii amudral bga bolhoor ali boloh ynen zub ym heleesei de hen negend gomdson gomdol byhimdlaa,r uur byry hydal zyil yarij bolohgyi bh a er ed ih dyraara hyyhdyyd bichleg hiij chdan da barimt l heregtei bh
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.121.106)
    ene A gedeg khvvkhed yaasan ikh end tend zab chuluutei yabj yanz bvriin yumtai taaraldaj baidag khvvkhed be? Ene setgvvlch ch gesen bas yaasan eedreertei yumand durlaj yabdag, tegeed terniigee yu yunii tukhandgvi khob jibcnin shig iish tiish ni neg ikh goyo yum bolgoj taraaj yabdag amitan be ? Setgvvlchiin yos zvi gej beg yum baidagdaa ...
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.11.110)
    Багш нэртэй дуракуудыг хорьж шалгах хэрэгтэй багш нарын нэр хүнд шалдаа буулаа
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.11.110)
    Хүүхэд худлаа хэлэхгүй Энэ сургуулийн багш нар гэж чадваргүй арын хаалганы улс байх Гэм нь илрэх гээд сандарч бнаа
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Ингэж анхаарлыг нь өөр зүгт хандуулж байгаад хашаан дотор нь дээрэм хийж барилга барьж газрыг нь булааж байгааг сэтгүүлч нар анзаарах хэрэгтэй байх шүү
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.10.23.107)
    хүүхэд худлаа хэлэхгүй аргаа бараад хийж байгаа жагсаал байлгүй дээ Багаш нар энэ хэлгүй дүлий хүүхдүүдэд дэндүү дээрэлхэж байна тэдэнд өөрийгөө хамгаалах өмгөөлөх чадвар байхгүй үүнийг нь ашгалаж багаш нар гэмэт хэргээ нууж байна
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • ТЖ СҮРЭН (202.9.40.251)
    Ер нь сонсголгүй хүмүүс нийгмийн амьдралд өргөн хүрээнд оролцож мэдээлэл авч чаддаггүй учраас бараг худал хэлж хүн хулхидах нь бага шүү. Аливаа асуудалд үнэн сэтгэлээсээ хандах нь тэдний гол нийтлэг чанар гэхэд болно.Тиймээс тэд харсан ,үзсэн бодит зүйлсийг ярих магадлал өндөр.Би тэдэнд итгэж байна. Харин энэ Батбаяр гэх өөрийгөө том өмгөөлөгч гэж бодчихсон нөхөр юм бүхэн дээр салхилж салхи Дамбий царайлж явах юм даа !
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    29-р сургуулийн багш нар ичээчээ хүүхдүүдийн эрх ашгийн төлөө хэн нь ч дуграагүй байж өөрсдийгөө өмөөрөхдөө яазагнаж байх шив дээ.Ичиг ичиг
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Арай дэндэнээ (184.96.214.32)
    Дээрээ суудлаа олохгуй бол доороо гуйдлээ олохгуй гэж энэ жишээнээс харж болно ....Орвонгоор нь оорчлохгуй бол бидний Улс дуусчээ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.21.112)
    IIM YBDAL BOLOOGYI GEJ BATBAYAR EMGEELEGCH SHUUD MEDEJ BGAA UM BOL EMGEELEED YAKH UM
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zochin (84.44.231.57)
    Solongos kino ih uzjdee huurhii kkk
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Дк (31.173.86.175)
    Хуухдууд нь утсандаа бичлэг хийж чаддаггуй юм уу
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • м (202.179.11.50)
    арай ч дэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ингэж харьцаж байдаг яасан аргаа ядсан багш нэртэй дуракууд вэ угаасаа одоо цагт хамгийн муу сурдаг хачин элгийн юмнууд л багш болдог болцон шдэ зүгээр хүүхдүүдтэй ёс бус харьцдаг хүмүүс ийм хүүхдүүдийг бол яаж л бол яаж байгаа байлгүй хүүхдүүд худлаа ярина гэж байхгүй ямар хэрэгтэй юм тэд нар худлаа ярьж бослого боллоо гэхэд. тэр хэвлэлийн бага хурал дээр ярьж байгаа багш нар үнэн инээдтэй бие биенийгээ өмөөрөөд байгаа юмда тэр эрэгтэй багш нараа юу хийж явдагыг нь тийм сайн мэддийн байхдаа инээдтэй авгай нар аягүй бол өөрсдөө ажил дээрээ янз бүр болдог болоод тэр нь илчлэгдэх гээд худлаа үгээ нийлүүлцгээсэн биз
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • м (202.179.11.50)
    арай ч дэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ингэж харьцаж байдаг яасан аргаа ядсан багш нэртэй дуракууд вэ угаасаа одоо цагт хамгийн муу сурдаг хачин элгийн юмнууд л багш болдог болцон шдэ зүгээр хүүхдүүдтэй ёс бус харьцдаг хүмүүс ийм хүүхдүүдийг бол яаж л бол яаж байгаа байлгүй хүүхдүүд худлаа ярина гэж байхгүй ямар хэрэгтэй юм тэд нар худлаа ярьж бослого боллоо гэхэд. тэр хэвлэлийн бага хурал дээр ярьж байгаа багш нар үнэн инээдтэй бие биенийгээ өмөөрөөд байгаа юмда тэр эрэгтэй багш нараа юу хийж явдагыг нь тийм сайн мэддийн байхдаа инээдтэй авгай нар аягүй бол өөрсдөө ажил дээрээ янз бүр болдог болоод тэр нь илчлэгдэх гээд худлаа үгээ нийлүүлцгээсэн биз
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Бухимдал (202.72.242.179)
    Овоо босгоогїй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг болохгїй болоод л ийм асуудал їїсч байгаа штээ.Дохионы хэлээр хичээл ордоггїй ямар сонин сургууль вэ.Захирал нь єєрєє дохионы хэл хэрэглэдэг хїн байвал зовлонгий нь ойлгоод их л їр дїнтэй байх байхдаа.Удирдлага солигдохгїй бол асуудал шийдэгдэхгїй ээ бахь байдгаараа л байна.Зурагтаар ярьж байгаа нь барьж идэх гэж байгаа юм шиг л айхтар хэл яриатай хїн байна лээшт.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • g (103.9.90.229)
    Ene Batbaatar urgelj huchtei tald n uilchildeg hun shuu. Ene hoorhii huuhduudiig ooriinhoo ur huuhedtei zuirlej bodooch. Uy notolsiin ene omgooleoch geed bgaa hun. Harsan um shig yarij bh shiw dee. Bagsh nariig uy yaj bhad n derged n laagaa untraagaad zogsoj bsan um bn l daa. Huuhduud hudlaa yarihgui ee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • b (103.9.90.229)
    Icheech. Unen helsen hund hun oshootei. Huuhduudiig yarij bgaagaa notoll geed bhiin. Tegvel bagsh uhaantai humuius n oorsniihoo helj bgaag notlooch. Huuhduudtei tsuig mongoliin say say hun temtsene shuu. Hofjliin berhsheeltei gej huuhduudiig buu bas. Tsaana n etseg eh, mongoliin ard tumen bgaa. Batsaihan bol avilga avdag shdee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • ХМ (66.181.180.123)
    ДАРАМТАД ОРСОН НЬ ДАХИЖ ОРОХГҮЙН ТУЛД ТЭМЦНЭ, ХАРИН ДАРАМТАЛСАН НЬ ШИЙТГҮҮЛЭХГҮЙН ТУЛД ҮГҮЙ ГЭЖ ГҮРИЙНЭ БИЗ ДЭЭ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.20.156)
    Энд сэтгүүлчийн байр суурь байна. httpswww.facebook.commglradiovideos1322100994523688
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    1 цаг 25 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    1 цаг 29 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    2 цаг 54 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    2 цаг 56 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    3 цаг 58 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    4 цаг 3 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    4 цаг 12 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    4 цаг 15 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    4 цаг 18 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 25 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    4 цаг 50 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    5 цаг 0 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    5 цаг 4 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    5 цаг 38 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    7 цаг 16 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    7 цаг 33 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    8 цаг 44 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    9 цаг 20 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 10 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    10 цаг 21 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК