Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний үеийн ном

2017-4-07
0
ЖИРГЭХ

Бидний үеийнхэн буюу 1950- 1980 оныхон номон далай дунд халгиж цалгиж явсан юм. Гэтэл сүүлийн үед социализмын үед шал дэмий, хэнд ч хэрэггүй Орос-Зөвлөлтийн ном орчуулж байсан, Барууны номыг ардчилал ялж, эрх чөлөөтэй болсны дараагаас л уншдаг болсон гэж утгагүй, тэнэг дүгнэлт хийж, түүндээ тун олон хүнийг үнэмшүүлжээ. Үгүй л дээ…

Болсон явдал. Манай хамаатны нэг охин: “Ганаа ах “Танихгүй эмэгтэйн захидал”-ыг уншаач: гэв. “Ах нь тэрийг чинь сурагч байхдаа аль дивангалавт 1970 онд уншсан, цээжээрээ мэднэ” гэтэл надад үнэмшихгүй байгаа юм. Ингээд арга буюу агуулгыг нь ярьж байж арай гэж үнэмшүүлэв. Уг нь “бүх юмыг” ардчилал хийсэн гэж үзэж болохгүй л дээ…

 

Тухайн үеийн орчуулгын номуудыг Орос-Зөвлөлтийн болон Дэлхийн гэсэн 2 том айд хувааж болно. Ямар ч байсан бидний үеийнхэн Дэлхийн сонгодгоос хоцорч байгаагүй юм. Сурагч болон оюутан байхдаа шимтэн уншиж байсан номуудаа жагсаан бичихэд л Монголчууд дэлхийн сонгодог уран зохиолоос хоцорч байгаагүйг хялбархан нотолж болно. Харин ч ардчиллын жилүүдэд дэлхийн уран зохиол орчуулах хэмжээ, цар хүрээ олон дахин багассан юм. Одоо манайхны уншаад байгаа дэлхийн сонгодгуудын олонхийг аль эрт социализмын үед орчуулсан байсан юм. Энэ жагсаалтад би Орос-Зөвлөлтийн “үй түмэн” гайхамшигт номуудыг оруулаагүй, зөвхөн Барууны номуудыг оруулсан. Ямар ч гэсэн бидний социализмын үеийнхэн дэлхийн сонгодог уран зохиолыг хангалттай сайн мэддэг байсан. Ингээд миний сурагч болон оюутан байхдаа үед шимтэн уншиж байсан номын жагсаалт. Харин “цээжээрээ” бичиж байгаа учир мартсан орхисон олон ном байгаа байх. Тэдгээрийг Та ч гэсэн нэмж болно шүү дээ…


Ах дүү Гримм: Цасан гоо, Чоно ба долоон ишиг, Улаан малгайт, Хаан мэлхий, Амтат будаа, Төмөр Ганс, Үнсгэлжин Золушка. Ах дүү Гримийн номууд олон удаа олон цувралаар янз бүрийн нэрээр гарч байсан.


Ханс Кристиан Андерсон: Салхин тээрэм, Нугасны муухай дэгдээхий, Зэрлэг хун шувууд, Өөдсөн чинээ охин (Дюймовочка), Том Клаус, жижиг Клаус хоёр, Малчин ба яндан цэвэрлэгч, Зоригт тугалган цэрэг. Андерсоны номууд олон удаа олон цувралаар янз бүрийн нэрээр гарч байсан.


Жанни Родари: Чиполлиногийн явдал.


Карло Коллоди: Пиноккиогийн адал явдал.


Александр Дюма: Шадар гурван цэрэг, Монте Кристо гүн 3 боть, Хорин жилийн дараа.


Марк Твен: Том Соерын адал явдал, Жонон гуйлгачин хоёр, Гекльберри Финнын адал явдал, Артур вангийн өргөөнөө.


Луи Буссенар: Эрлэгийн эзэн ахмад.


Онере де Бальзак: Гобсек, Эцэг Горио.


Чарльз Диккенс: Оливер Твистийн адал явдал, Дэвид Копперфильд.


Жюль Верн: Нууцат арал, Амозонкийг уруудан 800 бээр, Усан доогуур 20 мянган бээр аялсан нь, Капитан Грантын хүүхдүүд, Дэлхий төв рүү аялсан нь, Дэлхийг тойрон 80 хоногт, Арван таван наст ахмад (2 боть), Хатан авхайн таван дүнчүүр өв.
Эдгар Аллан По: Алтан цох.


Уилки Коллинз: Сарны чулуу.


Жованоли. Р. Спартак.


Э.Воинич. Овод


Жеймс Ф.Купер: Сүүлчийн могикан, Прерия, Мөрч.


Майн Рид: Морь унасан толгойгүй хүн, Цагаан арьст удирдагч, Зоригт анчин бүсгүй, Оцеола баатар, Цагаан бээлий, Хурлийз бүсгүй.


Жон Рид: Дэлхийг донсолгосон 10 өдөр.


Стендаль: Улааныхан ба харынхан.


Теодор Драйзер: Керри эгч, Женни Герхард, Санхүүч, Мундаг эр, Америкийн эмгэнэлт явдал.


Виктор Гюго: Парисын дар эхийн сүм, Толгойлогч Бюг-Жаргал, Инээмтгий хүн, Шоовдор хүмүүс, Гаврош.


Герберт Уэльс: Үл үзэгдэгч хүн, Цаг хугацааны машин, Моро докторын арал, Манан дундах Орос орон.


Артур Конан Дойл: Шерлок Холмс (5-6 цуврал), Алдагдсан ертөнц, Баскирвилийн удмыг хөнөөсөн нохой г.м.


Жек Лондон: Мартин Иден, Туйлын туяаны охин, Мексик хүн, Мартин Иден, Төмөр өсгий, Цагаан соёот, Зэрлэг араатан, Саран хөндий. Өгүүллэгүүд


Гарриет Бичер-Стоу: Том авгын овоохой.


Эмиль Золя: Мөнгө, Жерминал.


Ги де Мопассан: Хонгор найз, Амьдрал, Сарны гэрэл, Өгүүллэгүүд


Гюстав Флобер: Бовари хатагтай.


Жонатан Свифт: Гулливерын адал явдал.


Рудольф Эрхи Распе, Готфрид Август Бюргер: Мянгуужингийн адал явдал


Мигель де Сервантес: Дон Кихот


Даниель Дефо: Робинзон Крузо


Кришан Чандар: Уруугаа ургасан мод


Франсуа Рабле: Гаргантюа Пантагрюэль хоёр


Иоганн Вольфганг Гёте: Залуу Вертерийн шаналан, Фауст


Редьярд Киплинг: Маугли, Рикки-тикки-тави, Зааны тугал


Чюй Бө (хятад): Битүү шугуй цасан талд


Мао Дүнь (Хятад): Үнэгэн харанхуйд


Станислав Лем (польш): Ноён Жонс Та хүн мөн үү ?


Вальтер Скотт: Айвенго


Э.Ремарк: Өрнөд фронтоор сонин гойд юмгүй.


Ярослав Гашек: Эрэлхэг цэрэг Швейкийн адал явдал


Эрнст Хэмингуэй: Зэр зэвсэг минь баяртай, Өвгөн тэнгис хоёр, Африкийн ногоон толгод


Дэнзэн Норгой: Цаст уулын барс


Тур Хейрдал: Кон тики салаар


М.Каземи (иран): Аймшигт хот.


Жорж Санд: Консуэло.


Стефан Цвейг: Танихгүй эмэгтэйн захидал, Хүн төрөлхтний оддын цаг (өгүүллийн эмхтгэл).

 

Судлаач Х.Д.Ганхуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
Б.Батчимэг: Цахим дээрэлхэлт 24 цагийн турш үргэлжилж, олон хүнээс зэрэг сэтгэлзүйн дарамт ирэх боломжтой.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Б.Чинбаатар (202.55.188.42)
    Өнгөрсөн болгоноо харлуулдаг Бат-Үүл мэт нь далд орог.
    2020 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (73.95.52.10)
    Үнэхээр бага залуу нас маань эргэн ирсэн шиг сэтгэгдэл төрлөө. Манай үеийнхэн эдгээр зохиолыг бараг бүгдийг шимтэн уншиж байлаа. Дээр ньОрос Зөвлөлтийн агуу зохиолчдын өгүүллэг тууж романууд нэмэгдэхээр бид ч бас азтай үеийнхэн шүү. Баярлалаа Ганаа хааяа тэмцэлдэж тарчилдсан биш иймэрхүү гэгээлэг юм бичиж хоосон ардчилагч мөнгөний боолуудыг салгалуулж бөлдөгдөж бай. Амжилт. Чи шүү.
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.129)
    Humuusiin tarhiig buruu tiish zalsan muu huyaagiin shees chi hurdan dald or bitgii hudal chalch muu nohoin gulug chi
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • зөв монгол (103.9.90.130)
    тийм шүү санал нэг байна. Ардчиллыг анархизм болгосон, нийгмийг хүчирхийлэл дайн самуунд уриалан дуудаад, турхирч байгаа хүмүүс нэгийг бодож, дээрх номуудаас уншаасай.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.118.101)
    Уг нь “бүх юмыг” ардчилал хийсэн гэж үзэж болохгүй л дээ…БҮХ САЙН ЮМЫГ АРДЧИЛАЛ ХИЙСЭН ГЭЭД БҮХ МУУ ЮМЫГ СОЦИАЛИЗМ РУУ ЧИХДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ....АРДЧИЛАЛ ОДОО ХАРИН БҮР МАШ МУУХАЙ БОЛЖ БАЙНА ДАА ...
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
    11 цаг 17 мин
  • ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
    11 цаг 24 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
    11 цаг 28 мин
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
    11 цаг 43 мин
  • А.Баяр: Бүх талаар харлуулж, гуйвуулж, юу эсийг наах гэж оролдох байх. Айж ичих юм алга!
    12 цаг 31 мин
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
    12 цаг 41 мин
  • Газын зурваст үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас өдөрт дунджаар 40 гаруй охид, эмэгтэйчүүд амь эрсдэж байна
    12 цаг 59 мин
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    13 цаг 34 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    13 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 53 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    14 цаг 11 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    14 цаг 25 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    14 цаг 36 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    15 цаг 6 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    15 цаг 40 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    16 цаг 8 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    16 цаг 18 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    16 цаг 37 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    16 цаг 56 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    17 цаг 17 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК