Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Батбаяр: Орхон голоос говь руу ус татах нь Байгаль нуурыг ч хамгаалж байгаа хэрэг

2012-7-20
0
ЖИРГЭХ
   Орхон голоос говь руу 740 км урт ус дамжуулах хоолой татах “Орхон говь” төсөл хэрэгжүүлэхээр Усны газар ажиллаж байна. Энэ төсөл нь Оюу толгойн усан цахилгаан станцын төсөлтэй харьцуулахад харьцангүй том бөгөөд 2014 оноос хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Орхон голын усыг говь руу татсанаар Сэлэнгэ, цаашлаад Байгаль нуурын ус татарна гэж зарим хүн үзэж байгаа. Говийн бүс, томоохон уул уурхайг усаар хангах энэ төслийн талаар Усны газрын дэд дарга З.Батбаяртай ярилцлаа.
 batbayar TUYA1-1   Орхон голоос говь руу 740 км урт ус дамжуулах хоолой татах “Орхон говь” төсөл хэрэгжүүлэхээр Усны газар ажиллаж байна. Энэ төсөл нь Оюу толгойн усан цахилгаан станцын төсөлтэй харьцуулахад харьцангүй том бөгөөд 2014 оноос хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Орхон голын усыг говь руу татсанаар Сэлэнгэ, цаашлаад Байгаль нуурын ус татарна гэж зарим хүн үзэж байгаа. Говийн бүс, томоохон уул уурхайг усаар хангах энэ төслийн талаар Усны газрын дэд дарга З.Батбаяртай ярилцлаа.

- Орхон голоос говь руу ус татах “Орхон говь” төсөл сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Энэ төсөл хэзээнээс яригдаж эхэлсэн юм бэ?

- Анх 1985 оны үед Унгар, Монгол, Оросын гурван талын эрдэмтэд Монголын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах ерөнхий схем гэсэн бичиг баримтыг боловсруулсан. Тэр схемд Туул, Хэрлэн, Орхон голд усан сан байгууъя гэсэн санаа гаргаж байсан. Хэрлэн голын орчимд усан сан барья гэдэг санал явж байсан ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэлгүй явахаа больсон юм. Харин 2002 оноос хойш Орхон гол дээр усан сан байгуулах тухай эрчимтэй яригдаж эхэлсэн. Одоогийн төслөөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт нэг газрыг сонгоод түүндээ усан сан үүсгэхээр төлөвлөсөн. Орхон гол дээр усан сан бий болгосны дараа тэр усаа говь руу татаж болох уу гэсэн тооцооллыг хийж байгаа. Мэдээж энэ тооцоолол одоогийн байдлаар хамгийн энгийн, хамгийн боломжийн хувилбар болоод байна. Яагаад гэвэл Монголын хөгжлийг уул уурхайн салбар гэж ярьж байгаа. Тэр уурхайнууд хөгжиж байж их хэмжээний мөнгө орж ирнэ. Гэтэл усан хангамжийн асуудлыг шийдэхгүйгээр уул уурхай хөгжихгүй. Оюутолгой, Таван толгой гээд яриад байдаг боловч усгүй бол ямар ч үйлдвэрлэл явахгүй. Газрын доорх усны эрэл, хайгуул тэнд хийгдэж байгаа. Газрын доорх цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглах нь зөв үү, буруу юу гэдэг яриа ч байна. Одоогийн байдлаар Оюу толгойн олсон усны нөөц нь хүн, малын унданд таарахгүй хатуулаг ихтэй ус байгаа юм.

-Тэр усыг унданд хэрэглэж болох уу?
- Тэр усыг ашиглаж магадгүй. Мөн Таван толгойд ашиглана гэж ярьж байгаа Балгасын улаан нуурын   ус нь газрын доорх ус цэнгэг  ус байгаа юм. Тэр цэнгэг усыг нүүрс угаахад, олборлоход ашиглана гэдэг зөв үү, буруу юу гэдэг бас яригдаж эхэлнэ. Цаашлаад говьд том том бүтээн байгуулалт, уурхайнууд бий болно гэж бид яриад байгаа. Тэр болгоны усан хангамжийг яаж шийдэх вэ?  Бид хөгжинө гэж яриад байгаа боловч хөгжилд хамгийн чухал шаардлагатай байгаа усны асуудлаа шийдээгүй байна. Усны салбарынхан бол газрын доорх усны эрэл хайгуулаа хийе, гэхдээ хажуугаар нь Орхон говь төслийг хэрэгжүүлье гэсэн бодлоготой байгаа.

- Орхон говь төсөл одоо ямар шатандаа явж байгаа вэ?
 - Орхон гол дээр байгуулах усан сангаас хөлдөхгүй, бохирдохгүй гэдэг үүднээс 700 орчим км далд хоолой татаад говь руу ус хүргэе гэсэн санаа байна. Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийх компаний сонгон шалгаруулалт энэ есөн сард зарлагдах байх. Тиймээс энэ оны төгсгөлөөр ажил нь орж ирэх байх. Хэрэв техник, эдийн засгийн үндэслэлээр бүх зүйл сайн, боломжтой гэж гарвал ирэх оноос концессийн гэрээ байгуулаад эхлэх боломж нь гарах болов уу гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл “Орхон говь” төсөл ямар нэгэн саадгүйгээр явбал 2014 оноос эхэлчих болов уу гэсэн найдлагатай байгаа.

- Мөнгө, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хэр хэмжээний төсөв гарах бол?
- Техник, эдийн засгийн үзүүлэлтийг гаргах асуудал Орхон голын хувьд шийдэгсэн гэж болно. Дэлхийн банкны санхүүжилтээр 3-4 сая доллар шийдэгдэж байгаа. Судалгааг хийсний дараа хоолойгоо газрын гүнд ухахын тулд хэдэн хүн, хэдэн машин хэрэгсэл байх вэ, далангаа ямар хэмжээтэй барих, цэвэрлэх байгууламж нь хаана байх вэ гээд нарийн дүн гарч ирнэ. Бид урьдчилаад 700 орчим сая төгрөг гэж ярьж байгаа. Гэхдээ энэ мөнгөн дүн буурах уу, нэмэгдэх үү гэдгийг одоогоор мэдэхгүй байна. Тэр хэмжээний хөрөнгө гаргаад Монголд энэ төслийг хэрэгжүүлвэл эргүүлээд ашиг олох боломжтой гэж үзсэн тохиолдолд концессийн гэрээгээр зохицуулах асуудал гарч ирнэ. Ер нь бол дэлхийд усан хангамжийн талаарх томоохон төсөл гэж хэлж болно.

- Орхон голоос ус татсанаар түүнээс тэжээгддэг Сэлэнгэ, цаашлаад Байгаль нуурын ус татарна гэсэн ойлголт зарим хүнд байна. Байгаль орчны хувьд хэр сөрөг нөлөөтэй вэ?
- Орхон голын урсацаас юм уу Туул голын урсацаас нь тодорхой хувийг нь аваад говь руу явуулна гэсэн асуудал байхгүй. Усан сан барина гэдэг үерийн усыг хуримтлуулна гэсэн үг. Бид өмнө нь үерийн ус хуримтлуулна гэдэг харганы ноосыг түүж эсгий хийхтэй адил гэж ярьдаг байсан бол дэлхийн дахинд ийм л юмыг хийж байна. Усан сан байгуулна гэдэг өрөмтэй талхтай адил. Талх нь Байгаль нуурт зайлшгүй хэрэгтэй тэжээл нь гэж бодъё. Орхон голын урсац 30 орчим метр секундын хурдтай байгаа. Байгаль нуурт зайлшгүй хэрэгтэй усыг ямар ч тохиолдолд явуулна. Харин талх нь дээрээ өрөмтэй ирэх юм бол бид тэр өрмийг нь авч үлдээд байя гэсэн санаа. Одоогийнх шиг ийм их хэмжээний бороо ороод байвал усан сан маш хурдан дүүрнэ. Яг усан сангаа бариад дуусмагц ган болчихсон тохиолдол байдаг. Тийм бол усан санг дүүргэхэд тооцоолсноос илүү хугацаа орох магадлалтай.

- Буриадын талаас Орхон голын усыг татсанаар Байгаль нуурын урсацыг багасгах нь гэж парламентын түвшинд шуугиад эхэлчихсэн байна?
- Энд хоёр гурван тайлбар өгч болж байна. Сая таван сард шинээр батлагдсан Монгол улсын усны тухай хуулийн дагуу томоохон голуудад урсацын тохиргоо хийх асуудлыг УИХ шийдэх болсон. Тэгэхээр хэн нэгэн дарга, сайд дангаараа шийдэх боломжгүй. Бүх материал, урьдчилсан судалгаагаа хийж байж УИХ-д өргөн барина. УИХ-аар тэр асуудлыг нээлттэй шийдвэрлэнэ. Хоёрт, техник, эдийн засгийн үндэслэл гараагүй байхад Орхон голын ус багасна, тэгээд Сэлэнгэ, Байгаль нуур руу орох нь багасна гэж ярих нь өрөөсгөл. Яагаад гэвэл техник, эдийн засгийн үндэслэлээр далангаа хэдэн метр өдөр хийх вэ, хаана барих вэ, ямар усыг тогтоох вэ, ямар байгууламж барих вэ гээд олон асуудлыг шийднэ.Тухайлбал Унгар гэх зэрэг орнуудад үерээс хамгаалах системээ усан сангийн голын дунд биш эрэг дээр байгуулаад голын ус түвшнээсээ дээшлэх юм бол усан сан руугаа татахаар шийдсэн байдаг. Тиймээс Усны газар Орхон гол болоод байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлгүйгээр, харин ч бүр эсэргээрээ Орхон голын урсац багасаад ирсэн үед нөгөө сангаасаа эргүүлж тэжээдэг тийм арга хайж байгаа. Тиймээс техникийн шийдэл гараагүй байхад багасах юм гэнэ лээ,  багасч л таараа гэж тааж ярих нь буруу юм.

- Орхон говь төслийг хэрэгжүүлээд эхэлсэн тохиолдолд Буриадын талаас ч юм уу хэлэлцээр хийх шаардлагатай юу? Байгаль нуур ЮНЕСКО-д бүртгэгдсэн дэлхийн өв гэдэг?
- Ус гэдэг хэн нэгэн хүн, улс орны өмч биш. Байгаль нуур Оросын нуур биш, Орхон гол Монголын гол биш. Энэ хоёр хоёул хүн төрөлхтний өв. Тиймээс Орхон голд ийм усан сан байгуулах нь цаашлаад Байгаль нуур руу цутгаж байгаа томоохон голыг хамгаалах арга хэмжээ юм. Энэ төсөл Орхон голд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байх ёстой. Хур бороо багаслаа гэж бодоход Орхон голын урсацыг нөхдөг тийм хэмжээнд байлгахын төлөө ажиллана. Тэр нөхцөлийг хангахуйц техник, эдийн засгийн үндэслэл гарсан тохиолдолд  ажлаа эхэлнэ гэж ойлгож болно.

- Ямар нэгэн олон улсын байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай юу?
- Олон улын байгууллагаас зөвшөөрөл авах зүйл байхгүй. Манай Орхоны хөндий өөрөө ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газар. Оросын хилд байна уу, Монголын хилд байна уу хамаагүйгээр бид гол, усыг ижилхэн хайрлах ёстой. Зөвхөн Байгаль нуурыг хамгаална гэж урдаа тавьж болохгүй. Бидний зорилго бол Орхон голын дундаж урсац байнга урсч байх ёстой. Орхон гол дандаа үерлээд байвал Байгаль нуурт ч аюултай. Тэр утгаар нь үерлээд байгаа хэсгийг нь тогтоож авъя гэсэн санаа. Олон улсын гэрээний хувьд Европын холбооны улсууд хоорондоо тохирсон асуудал байдаг. Нэг орон усных нь 30 хувиас илүүг авахгүй шүү гэдэг. Харин Орхон голоос бол 30 хувь байтугай ямар ч ус илүү авахгүй зөвхөн үерийн ус ярьж байгаа. Монгол Орос, Монгол Хятад Засгийн газрын хоорондоо хилийн усны хэлэлцээртэй. Энэ гэрээгээ биелүүлээд явна.

- “Орхон говь” төслийг Оюу толгойн усан цахилгаан станцын төсөлтэй харьцуулан ярих нь олон байна. Бас олон давуу талтай ч гэх нь байна?
- Оюу толгойн цахилгаан станц бол зөвхөн Оюу толгой гэдэг үйлдвэр ажиллахын тулд барих гэж байгаа. “Орхон говь” төсөл бол Оюу толгой, Таван толгойтой ямар ч хамаагүй. Оюу толгой 50 эсвэл 60 жил Таван толгой 100 жил ажиллаж болно. Гэтэл 200 жилийн дараа ч гэсэн Монголын говьд хүн амьдарна, бас үйлдвэрүүд ажиллана. Түүнийг “Орхон говь” төслийн усаар хангах юм. Бид Сайншандад аж үйлдвэрийн төв байгуулна гэж ярьж байгаа. Ийм тохиолдолд хамгийн түрүүнд ус хэрэгтэй. Манайхан говь гэхээр сүүлийн үед Оюу толгой, Таван толгойг боддог болчихсон. Тэд бол 40, 50 жилийн настай. Говь руу ус татсан шугамыг дагаад хот суурин газрууд үүсэх боломжтой. Тэвэл "Орхон говь" гэдэг төслийн цаана уул уурхайгаас илүү Монголын ирээдүйн хөгжилтэй холбоотой гэж ойлгох хэрэгтэй юм.

- Ус дамжуулах хоолой татаад усан сан байгуулсан тохиолдолд усыг эхлээд ямар зориулалтаар ашиглах вэ?
- Хаана ч байсан хүн амын ундны усан хангамжийг эхлээд заавал бодох ёстой. Түүний дараа мал аж ахуй, газар тариалангийн асуудал,  дараа нь хөнгөн, хүнд үйлдвэрийг хангах ёстой. Төсөл хэрэгжиж эхэлбэл эхлээд говийн хүн амыг усаар хангана гэсэн үг.

- Өмнө нь манайд ийм усан сан байгуулсан туршлага байгаа юу?

- Тайширын цахилгаан станцыг баригдаж байх үед Завхан голын усыг хаачихлаа, 200-гаад өрхийн 70 гаруй мянган мал болохоо байлаа гэж нэлээн асуудал үүсч байлаа. Гэтэл хэчнээн бүдүүлгээр усыг нь хаасан ч одоо тэнд Гэгээн нуур гэдэг маш том нуур үүсчихсэн. Тэр нуураас цахилгаан үйлдвэрлээд ус гаргахад Завхан голын ус урьд нь байнгын үертэй байсан юм шиг тийм хэмжээгээр урсч байгаа. Тэр усыг нь ашиглаад ширгэсэн Эрээн нуурыг сэргээж чадсан. Тэгэхээр хэдий хэмжээний усан сан үүсгэж чадна төдий чинээгээр голоо тэжээх боломжтой гэсэн үг. Туул гол дөрөвдүгээр сарын еснөөс 29-ний хооронд хориод хоног тасарсан. Тэгээд тавдугаар сарын аравнаас хойш үерийн байдалтай байна. Одоо хэчнээн сайхан дүүрэн байна. Тэгвэл тэр усан сан гэдэг чинь тэр үерийн усыг хуримтлуулж авна гэсэн үг.

- Орхон голоос жилд тэдэн тооно цус татна гэсэн урьдчилсан тоо гарсан байгаа юу?
- Одоогоор жилд хэдэн тонн ус татах вэ гэдэг тооцоо арай гараагүй байна. Гэхдээ байгаагийнх нь хэрээр ашиглахгүй. Тиймээс урьдчилж төдий хэмжээний ус авна гэхээсээ илүү хэдийг гаргах боломжтой вэ гэдгийг судална.

- Туул голд ийм усан сан байгуулах боломж хэзээ бүрдэх вэ?
- Туул гол дээр Гачууртын Хар усан тохой гэдэг газарт усан сан байгуулъя гэдэг санал 1980 хэдэн онд явж байсан. Харин одоо Хар усан тохойд барих гэхээр хэчнээн мянган хүний суурь үүссэн учраас хүндрэлтэй болсон. Тиймээс Туул, Тэрэлж голын бэлчир дээр эсвэл Тэрэлж гол дээр байгуулах уу гэдэг судалгааг хийж байна. БОАЖЯ-наас хөрөнгийг нь гаргаад техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг хийж байна. Тэр судалгааны үр дүнд тулгуурлаад яг хаана, ямар зардлаар хэдий хэр өндөртэй далан барих вэ гэдэг тодорхой болно. Тэгээд байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг нь хийгээд ажилдаа орох боломжтой байгаа. Үүнээс илүү тодорхой цаг хугацаа хэлэх эрт байна. Хамгийн наад зах нь Туул голын олон жилийн дунджаар тооцоо хийх гэхээр өөчлөгдөөд байдаг. Энэ жил шиг ус ихтэй байвал боломжтой.
  Туул гол жилдээ 20 хэдэн хоног үертэй байдаг. Тэр хорин хэдэн хоногийн үерийн усыг цуглуулж барина гэсэн үг. Энгийнээр хэлбэл голын усыг таслаад хуримтлуулаад байгаа хэрэг биш, харин голоор дамжиж байгаа үерийн усыг барьж байгаа хэрэг юм. Туул гол дээр хийсэн судалгаагаар 25 м куб/секундын урсацтай. Усан сан байгуулсан тохиолдолд Туул голны усын урсацын түвшин нэмэгдээд гучаас дээш болох юм бол усан сан руу ордог байхаар зохицуулдаг.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Bi (124.158.66.104)
    Baigal eheeree toglooj baigaad tenger etsegt nirguuleh gej baigaan.
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.118.178)
    маш зөв санаа байна хурдан хэрэгжүүлээсэй
    2012 оны 07 сарын 21 | Хариулах
  • монгол (202.179.23.62)
    ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ САНААА. ГОВИЙНХОН ЦЭВЭР УС УУНА, АГААР ЧИЙГШИНЭ, САЙХАН БАЯН БҮРДҮҮД ҮҮСНЭ. ЗАГАС ҮРЖҮҮЛЭЭД Х У ЖАА РУУ ГАРГАХАД УУЛ УУРХАЙГААС ИЛҮҮ АШИГТАЙ ЭРСДЭЛГҮЙ БИЗНЕС БАЙЖ МАГАД ДАА. ОУ-н КОНВЕНЦООР ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД ГАДАГШ УРСАЖ БАЙГАА УСНЫХАА 31-г ӨӨРТӨӨ ҮЛДЭЭХ ЭРХТЭЙ ГЭСЭН ЗААЛТ БАЙДАГГҮЙ БИЛҮҮ
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • mongolhvv (91.176.130.87)
    mash zov sanaa orhon gol bol 100 hubi mongoliin nutagaar ursdag gol uchiraas orosuudad hamaagui eeorosuud hudalaa svrchigeneed bainlee baigal nuuriin us bagasan geed L. bid ooriin goliig yaj ashiglah ni bvren erh tusgaar ulsiin dotood heregee shuu
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (202.179.19.4)
    mash zov sanaa bna
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • Уөс (122.201.18.118)
    Уул уурхайн компануудын хэрэглэж байгаа усны үнэ УБ хотын гэр хорооллын должин чавганцыхаас арав дахин бага байна Арай дэндэж байгаам бишүү Оджаргалаа Цогоо сайдаа Батболдоо
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • бас (122.201.18.118)
    Бас нэг ухаантай царайтай мулгуу Уул уурхайнхны хэрэглэж бага Усныхаа үнииг уул уурхайн коипаниуудад одоогиихоос 100 дахин нэмсэн ч багадана Харалган байнадаа байгал орчины сайдаа Эсвэл мэдсээр байж нуусаар байнадаа та нар
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (49.0.166.28)
    Nomin-iig gar hul bolson zaluu shuu dee
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (124.158.75.10)
    иймэрхүү том төслийг ажил болгож байж л улс хөгжинө жижиг юм оролож байхаар ханцуй шамлаад орох нь зөв .ус бол хамгийн чухал асуудал болоод байна.
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (203.194.115.199)
    Усны мэрэгжлийн хүмүүс уншаад элэг нь хөших байхдаав.Хятад улс өмнө зүгийнхээ их усны нөөцийг манайх шиг говь буюу Өмнөговиос холгүй Цээхээ боомтоос холгүй татсан туршлагыг судлаарайв. Ус үнэгүй,харсан зүггрүү урсгадаг шингэн гэж боддог хүмүүс үүнийг хэрэгжүүлбэл Байгаль нуургүй ч үгүй Орхон,СЭЛЭНГЭ ГОЛГҮЙ БОЛЖ МОНГОЛ УЛС СӨНӨХ АЮЛУЛТАЙ ШҮҮ
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (122.201.18.130)
    Бух томоохон голууд дээр усан сан хийх хэрэгтэй
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • (202.179.20.215)
    hurdan tataajee mash zew bn
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    14 цаг 2 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    15 цаг 29 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    15 цаг 59 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    16 цаг 16 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    16 цаг 18 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 цаг 24 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    16 цаг 41 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    17 цаг 24 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    17 цаг 29 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    18 цаг 6 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    18 цаг 29 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    19 цаг 13 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    20 цаг 30 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    20 цаг 44 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    21 цаг 13 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 17 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    21 цаг 32 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 42 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    21 цаг 55 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    22 цаг 19 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК