Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Надад уралдааны машин хэрэггүй. “Mtv’’-гээр байшингаа үзүүлэх гэж хошуурдаггүй. Би ийм л хүн

2012-7-21
0
ЖИРГЭХ
denzel_washington1_300_400Кино академийн хоёр удаагийн шагналт кино жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер Дензел Вашингтоны "Forbes" сэтгүүлд энэ оны эхээр өгсөн  ярилцлагыг хүргэж байна.
denzel_washington1_300_400 
  Кино академийн хоёр удаагийн шагналт кино жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер Дензел Вашингтоны "Forbes" сэтгүүлд энэ оны эхээр өгсөн  ярилцлагыг хүргэж байна.


-Та өөрийгөө жүжиглэх авъяастай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
 -Их сургуульд байхдаа “Отелло” жүжигт тоглож байхдаа мэдсэн дээ. Манай жүжгийг үзэх гэж олон хүн ирсэн. Би үзэгчдийн өөдөөс хараад “Ийм олон хүн үзэх гэж ирснийг бодоход би жүжиглэхдээ сайн юм байна” гэж бодсон шүү.
-Та өөрийгөө кино од гэж боддоггүй гэсэн. Тэгвэл та хэн юм бэ?
  -Нэгдүгээрт, би бол хүн. Хоёрдугаарт, жүжиглэх бол миний ажил. Түүнээс нэр алдар биш. Жулиа Робертсийн “Би бол онцгой ажилтай онцгой хүн" гэж хэлсэн нь энэ асуултын хариу болох болов уу. Миний амьдралын хамгийн  анхны гэж хэлж болох  зөв зүйлсийн нэгийг ээж маань эхлүүлсэн. Ээж аав хоёр  салсны дараа ээж маань  Оклэндийн цэргийн академид оруулсан. Ээж маань намайг тэр сургуульд сургахаар шийдсэн нь үнэхээр зөв алхам болсон. Миний амьдралыг өөрчилсөн гэж болно. Учир нь найз нар маань гудамжны дээрэмчин, хар тамхичин болсон. Хэрэв энэ сургуульд ороогүй бол би ч тэдний нэг болох байсан.
denzel_washington1_300_400
-Та кино найруулахын зэрэгцээ жүжиглэдэг. Энэ хоёрыг зэрэг хийх хэцүү биз дээ?
    -Миний төсөөлж байснаас илүү амархан санагдсан. Кино найруулагчаас жүжигчин рүү шилжих өөрийн гэсэн арга барилтай болсон. Үзэгдлийн зураг авалтын өмнө 40 удаа гүн амьсгаа авч өөрийгөө тайвшруулдаг.
-Та анх кино урлагт хөл тавьж байхдаа ямар үр дүнд хүрнэ гэж зорьж байсан бэ?
-Анх би Бродвейд тоглож, долоо хоногт 800 доллар олж байхдаа Холливудын тухай боддог ч үгүй байж. Нью-Йоркийн театрын жүжигчин байхдаа шоу-бизнесийн ертөнцөөс зайдуу байсан. Шоу бизнест ажилладаг бүх хүнд дургүйцэж ханддаг байлаа. Одоо бол мэдээж үзэл бодол маань өөрчлөгдсөн ч гэсэн сэтгэл зүрхэнд  минь театр маант  хүндтэй байр суурь эзэлсэн  хэвээр байгаа.
-Амьдралд хамгийн чухал зүйл юу гэж та боддог вэ?
-Миний хувьд бол гэр бүл маань. Би заримдаа өглөө сэрээд, надад сайн эхнэр, хүүхдүүд бэлэглэсэнд нь Бурханд талархдаг. Зураг авахуулж байхдаа аливаа сэтгэл хөдлөл өөртөө үүсгэхийн тулд хааяа хүүхдүүдээ бодох удаа гарна.

 -Та эхнэр Паулетайгаа анх хэрхэн танилцажу байсан тухайгаа яриач.
  -Бид хоёр зочид буудлын ресторанд танилцсан юм. Уилма Рудольфийн тухай кинонд Паулетта маань тоглож байсан. Тэгээд л танилцсан. Яагаад ч юм танилцах ёстой хүн шиг л  санагдсан. Тэр зөв совин  буруу байгаагүй. Гэхдээ танилцаад л болзож эхлээгүй.  Бараг жилийн дараа дахин таасан. Түүнээс хойш харин  түүнийг  алдахыг  хүсээгүй.

denzel_washington1_300_400
 -Холливүүдэд гэрлэлтээ тогтвортой авч явах хэцүү байх.
 -Холливүүд бол тусгай газар биш. Миний бодлоор алдартнуудын хөл гарын хээтэй газрыг л Холливүуд гэж ойлгодог. Паулетта бид хоёрт хамт байх хугацаа бага байдаг нь энэ гэрлэлтийг удаан хугацаанд тогтвортой байлгахад нөлөөлсөн байх. Үргэлж бие биетэйгээ уулзах гэж тэмүүлдэг гэсэн үг л дээ.

-Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн хүндтэй нь аль вэ?  
-Би Стефен Бико, Малкольм “Шуурга” хочит Рубин Картер, Херман Бүүн, Мелвин Толсон гээд бодит хүмүүсийн дүрүүдийг илүү хүндэлдэг. Эдгээрээс Стефен Бикогийн дүрд тоглохын тулд Зимбабве руу явсан маань санаанаас ер гардаггүй юм. Онгоц газардах үед би Жанет Жэксоны дууг сонсч байсан. Африкийн хөрсөн дээр гишгэхэд гэртээ ирж буй мэт сэтгэгдэл төрж байсан. Киноны зураг авалтын үеэр намайг мэргэжлийн боксчинтой нэг дэвжээнд гаргаж орхисон. Зөвхөн нүүр, толгойноос бусад биеийн хэсэг рүү цохих дүрэмтэй тоглосон ч хэд хэдэн удаа ухаан алдталаа цохиулсан даа. Нэгээс хоёр cap хичээллэсний дараа цохилт авсан толгой мартамхай болж эхэлдэг юм билээ (инээв).
-Олны танил од байхын юу нь таны сонирхлыг татдаг вэ?
denzel_washington1_300_400
 -Мэдээж хөрөнгө, мөнгөөр хангалуун байж, өөртөө таатай орчин бүрдүүлэх боломжтой нь сонирхолтой л доо. Харамсалтай нь  би ийм төрлийн хүн биш. Надад уралдааны “Астон Мартин” мэтийн машин хэрэггүй. Би “M-tv’’-гээр өөрийнхөө байшин, машиныг үзүүлэх гэж бусад шиг хошуурдаггүй. Би ийм л хүн. Миний эцэг санваартан байсан. Түүний нада хэлдэг байсан  сургаалиуд одоо  хэр чихэнд минь сонсогдож, сэтгэлд минь  ойр байдаг.
-Та Шварценнегер шиг улс төрд орохгүй юмуу?
-Үгүй ээ. Би татвараа сайн төлж, сонгуульд саналаа өгдөг. Улс төрд миний оролцоо ингээд л дуусдаг. Харин би одоо романтик инээдмийн кинонд тоглохоор бойжиж чадсан гэж бодож байна. Саяхан тийм дүрийн санал ирсэн байгаа. Дандаа л Хью Грантын инээдмийн романтик кинонуудыг хичнээн үзэх билээ дээ.
-Таныг Ерөнхийлөгч Барак Обамагийн тухай кино найруулж, өөрөө гол дүрд нь тоглох гэж байгаа тухай сонссон.
 -Ийм санаа байсан. Энэ тухай ярихад хэтэрхий эрт байна. Би Ерөнхийлөгчтэй өөрийн биеэр уулзаж байж киногоо хийх эсэхээ шийднэ л дээ. Одоогоор энэ  тухай шуугиан  дэгдээмээргүй байна. Учир нь эмьд  хүний түүх өгүүлж  кино  хийнэ гэдэг хэцүү. Эхлээд дүрий сулгаа, бэлтгэл ажил  их. Хамгийн гол нь Еранхийлөгч маань одоо хэр амьд  мэнд байгаа. Түүнтэй зөвлөлдөх ёстой.
-Таныг 40 удаа гүн амьсгаа авахаас гадна аливаа дүр бүтээхийн тулд зөвхөн нэг дуу сонсдог гэж сонссон?
  -Тийм ээ. Би хөгжимд маш дуртай. Хүний сэтгэлийн өнгийг илэрхийлдэг эд.
denzel_washington1_300_400
-Таныг сөрөг дүр бүтээхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
 -“Америкийн дээрэмчин”, “Бэлтгэлийн өдөр” кинонд хар тамхины наймаачин, бохир цагдаагийн дүр бүтээсэн маань хүмүүст гэнэтийн бэлэг болсон байх. Ертөнцөд сайн, муу хоёр хослон байдаг. Жүжигчин хүн энэ бүхнийг гаргаж чаддаг байх ёстой. Энэ утгаараа би өөрийгөө сорьсон юм. Үргэлж эерэг дүр бүтээгээд байх тийм ч амар биш. Харин ч бохир цагдаа миний амьдралдаа бүтээсэн хамгийн амархан дүр байсан шүү.

Э.  Мөнх
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • hi (178.43.192.151)
    minii hamgiin ih hvndeldeg jvjigczin agyy hvn
    2012 оны 07 сарын 28 | Хариулах
  • (124.158.75.10)
    мундаг жүжигчин алдрын оргилд хүрсэн ч даруу байвал сайхан тайван амьдрах юм байна даа
    2012 оны 07 сарын 22 | Хариулах
  • Bid (166.249.135.230)
    Jinhene od shuu dee tegehed iim saihan daruu bh um,ih tsarailag ,chadvarag mundag hun dee
    2012 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    14 цаг 0 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    15 цаг 27 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    15 цаг 57 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    16 цаг 14 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    16 цаг 16 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 цаг 22 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    16 цаг 39 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    17 цаг 22 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    17 цаг 27 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    18 цаг 4 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    18 цаг 27 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    19 цаг 11 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    20 цаг 28 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    20 цаг 42 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    21 цаг 11 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 15 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    21 цаг 30 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    21 цаг 40 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    21 цаг 53 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    22 цаг 17 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК