зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Оюунчимэг: Хурим найрын ёслолыг зохион байгуулдаг хүнд хаан өөрөө тайжийн хэргэм зэрэг өгдөг юм

2012-7-23
0
ЖИРГЭХ
 Х.Оюунчимэг: Хурим найрын ёслолыг зохион байгуулдаг хүнд "хаан" өөрөө тайжийн хэргэм зэрэг өгдөг юм.

    Монголд анх удаагаа гэрлэх ёслолын уламжлал шинэчлэлийн чиглэлээр доктор хамгаалсан хүн бол гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг байлаа. Онолын үндсийг нь гурван жилийн хугацаанд судалж, практик дээр 21 жил хэрэгжүүлж доктороо хамгаалсанд нь баяр хүргэхээр хуримын ордонг зорьж, түүнтэй ярилцсан юм.
    Oyuntsetseg
    -Сайн байна уу. Юуны өмнө таныг доктороо хамгаалсанд таньд баяр хүргэе. Хэзээ чухам ямар асуудлын хүрээнд  доктороо хамгаалсан бэ?
-Өнгөрсөн сарын 27-ны өдөр доктороо хамгааллаа. Монголдоо анхдагч гэж хэлж болох гэр бүл судлалын асуудлаар хамгаалсандаа баяртай байна. Гэр бүл судлал буюу гэрлэх ёслолын уламжлал шинэчлэлийн асуудлыг хөндөж байгаа минь нийгэмд их хэрэгтэй зүйлийг хийж байгаа гэж бодож байгаа. Ер нь гэрлэх ёслол гэдгийг хүмүүс ойлгохдоо нэг өдрийн арга хэмжээ шиг ойлгодог. Баярлаад, цэнгээд дуусдаг гэсэн бодолтой. Гэтэл Монголын ард түмэн эрт дээр үеэс гэрлэх ёслолыг өндөрт өргөж байсан. Яагаад гэвэл хүн бүхий л амьдралынхаа хугацаанд өөрийнхөө зан үйлийн төлөвшлийг олж байдаг. Энэ утгаараа гэр бүл гэдэг зүйлийг төрийн өмнө тавьж байсан нь монголчуудын хамгийн гол философи, гүн ухаан байгаа юм. Учир нь төр улс байгуулахын өмнө угаасаа л гэр бүл байсан. Ерөөсөө л эрт дээр үеэс  гэр бүл болох ёслолыг үйлдэхэд хүүхдийг багаас нь судалж байсан байгаа юм. Жишээ нь,  өндгөн сүй тавих. Энэ нь хүүхдүүдээ нялх  юм уу өлгийтэйд нь аав ээжүүд нь хэлэлцээд нэг нэгийнхээ удам судрыг мэдсэний үндсэн дээр хүүхдүүддээ сүй тавьдаг байсан. Энэ тухай нууц товчоон дээр хүртэл байдаг шүү дээ. Тэр утгаараа хүн хүмүүжүүлэх процессоос гэрлэх ёслолын үйл эхэлж байсан юм. Ирээдүйд гэрлэх хүүхдүүдээ эцэг эхүүд нь танилцуулж, хооронд нь тоглуулж дасгаж, тэгээд нас бие гүйцэхээр нь хурим найрыг нь хийж өгдөг байлаа.  Хурим найрын ёслолыг хийж, удирдаж, зохион байгуулдаг хүн бол “Хонжин” гэж хүн байсан байгаа юм. Тэр хүнд бүр хаан өөрөө тайжийн  хэргэм зэрэг өгч төрийн ёслол шиг хуримын ёслолыг гүйцэтгүүлдэг  байсан байхгүй юу. Ингээд л үзэхээр монголчууд хуримын ёслолыг асар их хүндэтгэлтэйгээр, утга учиртайгаар нь багаас нь эхэлж үйлдэж байсан юм. Энэ л асуудлыг гаргаж ирэх ёстой гэсний үндсэн дээр гэрлэх ёслолын уламжлал шинэчлэлийг сонгож судласан юм. Хуримын ёслолыг ингэж үйлддэг юм аа гээд хэлээд өнгөрөхөөсөө илүүтэйгээр онолын үндэс, гарлыг нь судлаж боловсруулна гэдэг маш чухал юм.

    -Гэрлэх ёслолын уламжлал шинэчлэлийн асуудлыг хэр удаан судлаж боловсруулсан бэ?
-Энэ асуудлыг  онолын түвшинд боловсруулна гэдэг монголчуудын хувьд их хэрэгтэй зүйл юм. Сүүлийн гурван жил онол, үндсийг нь судласан. Харин 21 жил практик дээр ажиглаж, дүгнэж, хэрэгжүүллээ дээ.

    -Энэ жил хуримын ордон үүсгэн байгуулагдсаны 36 жилийн ой болсон. Ойн хүрээнд ямар нэг арга хэмжээ зохион байгууласан уу. Өмнөх жил шиг?
-Манайх 1976 оны зургаадугаар сарын 14-нд үүсгэн байгуулагдсан. Тиймээс энэ жилийнхээ ойг өнгөрсөн сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрөөсөн. Түрүү жилийн хувьд илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэснийг та бүхэн мэдэж байгаа байх . Харин энэ удаад хамт олныхоо хүрээнд ажлынхаа хэтийн зорилго, төлөвлөгөө ярилцаж л өнгөрөөлөө дөө.

    -Хуримын ордонд гэрлэгсэд энэ жил өмнөх жилийнхтэй харьцуулахад хэр байв?. Удахгүй яг сезоны үе болох гэж байна захиалга их байгаа биз дээ?
-Ер нь хавар бага байдаг. Яг намар цагт хуримын сезон их байдаг учир  бидний нэг жилийн ажлын 60, 70 хувь нь энэ гурван сар л хийгддэг. Одоогоор бол 300 гаруй хурим хийгдсэн дээ. Ерөнхийдөө дунджаар 1000 хурим болдог гэхэд намрын энэ саруудад 400-500 хурим нь болоод өнгөрдөг.  Өдөрт хийх хуримын хүчин чадлын хувьд хөдөлмөрийн хуулиа барихад 14 ёслолыг л ажлын 8:00 цагт гүйцэтгэх ёстой байдаг. 14-хөн хурим байтал бид нар яагаад 70, 80 хуримын ёслол гүйцэтгээд байна гэхээр нөгөө хүмүүс маань гэрлэх ёслолдоо ач холбогдол өгөөд энэ өдөр л гэрлэвэл манай хүүхдүүдийн амьдралын тэр сайхан зам нь нээгдэнэ гээд гуйгаад байдаг. Хүмүүс бас  сэтгэлээрээ, бэлгэдлээрээ байдаг учир тэр өдөр л ороё гээд байхаар яаж ч чаддаггүй. Тэгээд тэр өдөр бид нар чинь үндсэндээ 24 цаг ажиллаж байгаа юм. Өнөөдөр амралтын өдөр байхад яагаад ингээд ажиллаж байна гэхээр 24-ны тэр 50,60 хуримын бэлтгэл, зохион байгуулалтыг нь хангахын тулд шүү дээ.

   - Ер нь бол хагас, бүтэн сайн гэлтгүй ямар нэг сайн өдөр таарвал ажиллах тохиолдол гардаг биз дээ?
-Амралтын өдөр ч гэсэн сайн өдөр тохиож л байгаа учир ажиллах л хэрэг гарна даа. Бид нар амралтын өдрөө ажиллахгүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл хуримлагчдын үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх шаардлага гарч байдаг. Яахав монголчууд ихэвчлэн хоёрдахь өдрийг муу гэж бэлгэшээдэггүй байтал энэ жилийн хувьд дандаа хоёрдахь өдөр балжинням, дашнямтай өдөр нь таараад байгаа. Тэгэхээр ер нь долоо хоногт бид маш бага амарна даа.

    -Энэ их ачаалалтай үеэр ажилчдаа яаж зохион байгуулж байна. Амралт хэрэгтэй байна гээд л гомдол санал ирэх тохиолдол гарах уу?
-Байнга л бас хөдөлмөрийн хууль зөрчиж ажиллуулна гэдэг хэцүү. Хүнээ бас амраах шаардлага гарна. Цалин хөлсний хувьд ч гэсэн илүү цагийн мөнгө өгч урамшуулах хэрэгтэй байдаг.

    -Үйлчилгээний үнэ төлбөрийн хувьд 400-500 хэвээрээ юу?
-Харьцангуй тогтвортой байлгахыг хичээдэг. Одоо ингээд л  бинзен, талх тарианы үнэ өсөөд л байдаг. Үүнийг үл харгалзан ерөнхийдөө тогтсон үнээ барихыг л хичээж ажилладаг. Бүх үйлчилгээг үзүүлэхэд 650 мянган төгрөг болдог.  Эндээс хүмүүс өөрөө чимэглэлээ өөр газраар хийлгэе, зурагаа өөр газраар авахуулна гэх  юм бол ерөөсөө л 400 гаруй мянган төгрөг л болдог. Ажиллах хүчнээс эхлээд барилгын засвар гээд л үйл ажиллагааны зардлууд нь тооцогдох учир бид үйлчилгээний хөлстэйгээ нийлээд 400-650 мянган төгрөг авахаар төсөвлөсөн байдаг . Үүнд, хуураар хуурдана, ерөөл магтаал хэлнэ, дүрс бичлэг бичнэ, альбом хийх, өөрийн ордныхоо загварыг дүрсэлсэн болор макет дурсгалын зүйл бэлэглэх, энгэрийн тэмдэг дурсгах гээд л бүхий л үйлчилгээнүүд багтана.

   - Таниас нэг эвгүй зүйл асуух гэсэн юм. Зарим нэг сайтуудаар таныг жилд 35-40 сая төгрөгний -авлига авдаг гэсэн байсан. Энэ тал дээр?
Энэ бол тогтоогдоогүй ямар ч баримтгүй худал мэдээлэл байсан. Хүнийг гүтгэж болно гэхдээ энэ их сая төгрөгийг хаанаасаа гаргаж ирэхээрээ ор үндэслэлгүй зүйл ярьж явдаг байнаа. Үүнийг бичсэн, гадуур тараагаад яваад байгаа хүнийг ч би сайн мэдэж байгаа. Манай байгууллагатай гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан компаний захирал удаа дараа гэрээгээ зөрчихөд нь би сануулга өгч байсан. Бүр 2009 оноос хойш шүү. Улмаар сануулгыг маань хүлээж авахгүйгээр барахгүй ажлын байран дээр архидан согтуурч, ажилчдыг маань уруу татаж байсан учир гэрээгээ цуцалсан. Харин энэ бүхний дараа гэрээгээр хамтарч ажиллаж байсан компаний захирал зиндаа.мн дээр авлига авсан гэсэн худал мэдээлэл өгсөн байсан. Энэ бол хүний нэр хүндэд халдсан маш муу хэрэг.

    -Хоёулаа буцаад үйлчилгээний хөлсний асуудлаарх яриагаа үргэлжлүүлэе. Гэрлэх ёслолын үйлчилгээний үнэ төлбөрт хөнгөлөлт гэж байдаг. Энэ журамд өөрчлөлт орсон уу, хэрэгжүүлэлтийн хувьд?
-Төрийн албан хаагч, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, албан хаагч мөн эмзэг бүлгийнхэнд хөнгөлөлт үзүүлдэг. Амьжиргааны түвшин доогуур иргэд халамжийн үйлчилгээнд хамрагддаг бол 30 хувь, тахир дутуу бол  50 хүртэлхи хувийн хөнгөлөлттэй байдаг.

    -Хөнгөлөлт эдлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд үнэмлэхүүдээ үзүүлнэ. Халамж авч байгаа бол халамжийнхаа дэвтэр, ажилгүйдлийн тэтгэмж авдаг бол мөн батлах бичиг баримтаа шалгуулна. Ер нь бол бид амьжиргааны  түвшин доогуур хүмүүс хорооноосоо тодорхойлолт авчираад бүрдүүлэх ёстой баримт нь бүрдсэн бол жилд нэг удаа 30-40 хосуудын тангараг өргөх ёслолыг үйлддэг. Энэ нь бүр үнэгүй гэсэн үг. Энэ үйл ажиллагаанд хүмүүс маш их баярлаж, хамрагдахыг хүсдэг. Уг арга хэмжээг явуулахдаа дүүргүүдийн иргэний бүртгэлийн байгууллагатай хамтарч бүх дүүргүүдээс судалгаа аваад тэндээс эмзэг бүлгийн, амьжиргааны түвшин доогуур залуусыг сонгож олон улсын гэр бүлийн өдөр ёслолыг үйлддэг.

   - Гадаад хүмүүс монголын гэрлэх ёслолын ордныг зорих тохиолдол гарч байна уу?
-Гадаад хүмүүсийн гэрлэлт ер нь цөөнгүй гардаг. Залуучуудын хэлний түвшин сайжирч, гадаадад зорчих нь их болсон. Мөн гадаадын байгууллагууд манайд нилээн их орж ирсэн гэх мэтчилэнгээр гадны орны хүмүүстээ нилээн суух хандлагатай болсон.

   - 1393 гэсэн лавлах ажиллаж байгаад хаагдчих шиг боллоо?
-Энэ лавлах ажиллаж байсан. Гэтэл тухайн гэрээ байгуулсан компани маань танай үйл ажиллагаа ашиггүй байна гээд хаасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хуримын сезон бага үеэр бага хүмүүс холбогддог байж. Тиймээс мэдээлэл технологийнхон энэхүү лавлахыг хаасан юм. Энэ тал дээр бидний зүгээс хүмүүст хэрэгтэй ашгийн төлөө бүс зан үйлийн тухай мэдээлэл хүргэх гэж байгаа учир энэ  лавлах утас байж байхад юу нь болохгүй байгаа юм бэ гэсэн саналаа хэлсэн. Ингээд тэд ойлгохгүй хүсэлтийг маань няцаасан. Уг нь манайд ирж лавлагаа авч цаг заваа үрж байснаас утсаар асуувал иргэдэд хэрэгтэй юм уу гэж бодсон юм. Гэтэл тухайн компаниас цөөхөн хүн холбогдож байна мөн ашгийн төлөө бус гэдгийг ойлголгүй байсаар энэ онд хаасан даа.

    -12 ханатай гэр байгуулсан. Монгол сайхан зан заншлаа дагаад гэрт хуримлах хүсэлтэй хүмүүс их байна уу?
-Энэхүү гэрийг 2010 онд байгуулсан. Ерөөсөө л монгол хүн, монгол зан үйлийнхээ уламжлалыг алдахгүй үндэсний зан заншлыг хадгалж байх ёстой байгаа юм.  Хэдийгээр бид нар даяаршлагдаж, шинэчлэгдэж, нийгэм хөгжиж  байгаа ч эртний маш олон сайхан уламжлалууд байдаг.  Энэ утгаараа уламжлал, ёсзүйн хэм хэмжээний сургалтыг монгол өргөөндөө явуулдаг.  Зан заншлын олон сайхан арга хэмжээнүүдийг явуулах шаардлагатай гэж үзээд энэ гэрийг байгуулсан юм.
 
    -Сурагчдад болон шинэхэн хосуудад зориулж сургалт явуулдаг гэсэн үү?
-Долоо хоногийн дөрвөн өдөр буюу 1-4 дэх өдрүүдэд үдээс өмнө болон үдээс хойш сургалт явуулдаг. Сургалтандаа нэг хүн ирсэн ч хамрагдуулдаг. Цагийн хуваарийн хувьд өглөө 10:00-12:00 цагт, үдээс хойш  13:00-15:00 цагуудад хүлээж авдаг юм.

    -Хамгийн сүүлийн асуултаа сүйн ёслол үйлдэх болсон талаар асуугаад ярилцлагаа өндөрлөе. Энэ нь их зөв зүйл шиг санагддаг?
-Ерөнхийлөгчийн зарлигын дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд сүү, ааруулаа өгч ёслол үйлддэг болсон. Энэ дээр бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого мөн архигүй монгол хөтөлбөрийг дэмжиж байгаа. Ер нь аливаа баяр ёслолыг сүүгээр эхлүүлнэ гэдэг бол бас их сайн бэлгэдэлтэй зүйл юм. Тэр тусмаа хүмүүний амьдралын гал голомтыг эхлүүлж байгаа ийм өдөр цагаан идээгээр ёслол үйлдэнэ гэдэг их зөв зүйтэй ажил болсон. Архийг хэдийгээр идээний дээж гэдэг боловч одоогоор идээний дээж гэсэн утгаа алдчихаад байгаа шүү дээ.
Ярилцсан Д.Ундрах
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ахмад гэсэн хүн гуай (203.91.119.99)
    Ийм юм бичиж, хүнд атаархаж явахаа болчиочээ хүмүүсээ. Энэ хүн бол их цэцэн цэлмэг үгтэй, мэдлэг боловсролтой, чадварлаг эмэгтэй. Хуримын ордонд энэ хүнээр удирдуулж үзсэн бол ингэж хэлэхгүй дээ. Залуу хосуудыг их дэмжиж тусалдаг хүн байна лээ.
    2012 оны 07 сарын 25 | Хариулах
  • Отгоо (203.91.119.99)
    МОнголд гавъяа шагнал зүгээр өгдөг болсон ч гэсэн ДОКТОР гэдэг бол зүгээр нэг худалдаад авчихдаг зүйл биш байх гэж бодож байна. Хүний хийсэн хөдөлмөр, хичээл зүтгэл болгоныг үгүйсгэж ганц 2хон ном харчихаад ухаантан мэт сэтгэж явдаг зарим нэг хүмүүсийг ойлгохгүй юи. Доктор болох гээд оролдоод үзээрэй дараа нь энэ хүнийг шүүмжил. Би энэ хүнийг их хүндэлж явдаг. Ийм муугаар бичсэнд гайхаж байна.
    2012 оны 07 сарын 25 | Хариулах
  • даш (122.201.19.145)
    үнэнг өчихөд 202.72.241.69Арай л дэндүү аан чи Даваанямын талын хүнүү Хунтайж тайж 2оо ялгахгүйээ
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • Ахмад (122.201.19.145)
    Чамд л ээж юм байхдаа надад бол дүү л байна
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • ээж шигээ хүний битгий доромжил (124.158.75.10)
    хүмүүний амьдралын нандин холбоог баталж, ерөөл хайрлаад үддэг сайхан л хүн байна лээ ш дээ. Таньд амжилт
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • зочин (124.158.75.10)
    хүний нэр хүндийг уландаа гишгэж өөрийнхөө амны зугааг гаргаж байдаг хүмүүс цөөнгүй байх юм аа. Сайхан л байдаг байхдаа хөөрхий. Сөрөг сэтгэгдэл бичигчдэд
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • үнэнг өчихөд (202.72.241.69)
    Тайж гэдэг хэрэгмийг зөвхөн алтан ургийнханд өгдөггүй юм. тайж язгууртай алтан ургийн бус хүмүүс зөндөө байдагийг 228.51, Даш гэдэг нөхдүүд өөрсдөө мэддэггүй юм байна. Тайж гэдэгийг хунтайжтай адилтгаж ойлгож болохгүй. Хунтайж харин алтан ургийнханд өгдөг хэргэм . Тайж бол хэн ч байж болно. Дээр үед бүр наад хэргэм цолыг чинь худалдаж авч байсан баримт байдаг юм билээ.
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • (202.131.228.51)
    Тайж гэдгийг зөвхөн алтан ургийнханд өгсөг угсаа залгамжилсан хэргэм гэдгийг мэдэхгүй доктор байгаад харамсаж байна. Ургийн холбоог тэнгэрийн утгаар нь ч мэдэхгүй хүн байх гэж дээ. Үнэхээр боловсролгүй юмаа
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • bataa (184.58.184.249)
    Men goridvoo.TAIJ boloxgeed baigaa yum uu xaashaa yum.Ene tsoliig guij avax geed baigaa yum baina l daa.Menge chini xurvel xaxuuli egeed avaxgyi yu daa.
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • ZOCHIN (49.0.157.252)
    MAN IIN HUUHDUUDIIN HURIMD UHTLEE ZUTGEJ BAIJ HAALTGUI BOLSON HUN DEE. AVILGAAR SHALGAGDAJ BAIGAA YUM BISH UU
    2012 оны 07 сарын 24 | Хариулах
  • Dorj (202.21.106.1)
    Yamar teneg avgai ve, uuruu odoo taij tsol avahnni l dee
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • даш (122.201.19.145)
    Тайж цолыг шагнадаггүй зөвхөн алтан ургынхан 1 хүүдээ өвлүүлдэг байсан юм шүү эргүү минь
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zolboo (203.91.119.100)
    Gerel tsatsruulsan shan emegtei
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • Az jargal (203.91.119.100)
    HUrimiin ordond orj uzsen hun ene hunii talaar arai uur shan setgegdeltei ulddeg bh, Bolovsrol nimgen hun l busdiig uulj goochildog bh.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • chi (203.91.119.100)
    neg l ih ardchilal gj nuurendee halhavch hiisen hun. Chi tgd tiim surhii medleg bolovsroltoi hun bsan bol Yagaad huniig AVGAI gj helj bgag oilgosongui. ARDCHILAL gj yu yu,m be. Busdiin erheer chini erh hyzgaarlagdana gdgiin. Ydaj magister bolchuul chini busdiig harj uulj goochilj, com-ni araas bultreh chini bagasah bh nz mini
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • АРДЧИЛАЛ (202.72.245.146)
    МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР МОНГОЛООРОО ЗӨВ ЯРЬЖ ЧАДАХАА БАЙСАН НЬ ЯМАР Ч ХҮНИЙ ҮГНЭЭС ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ АВГАЙ ГЭХЭД Л ...БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ. ГЭСЭН БАЙНА. ЭНЭ ҮГИЙГ МОНГОЛЧУУД ЯГ ЮУ ГЭЖ ОЙЛГОДОГ ЮМ БОЛ. МУНХАГ МИНИЙ БИЕ ҮНЭХЭЭР ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ. ... БАЙСАН. ЭСВЭЛ ...БАЙСАН БАЙГАА ЮМ. ГЭВЭЛ АРАЙ ОНОВЧТОЙ БАЙХ ЮМ ШИГ. ЭХ ХЭЛЭЭРЭЭ, МОНГОЛООРОО ЗӨВ ЯРЬЖ СУРЧИХААД ГАДААД ХЭЛ СУРВАЛ ЯАСАН ЮМ БЭ, МОНГОЛЧУУД АА.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • (122.201.18.142)
    ODOO BOLIOOOOO YMAR TAHISAN BURHAN BISH. SAIHAN HUNGENSEN HOOLOOTOI ER HUN HEREGTEI BNA HURIMIIN ORDOND.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • amjilt (203.91.119.100)
    30-40 hosuud unegui hiine gdg ih aytaihan sanagdlaa. Iim medeelel oruulsand bayrlalaa.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • bojuh (124.158.75.10)
    surgaltand hamragdahiig husej bsan yumaa.Iim medeelel hurgesend bayrlalaa
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • nice (203.91.119.100)
    Ih uran tsetsen ugtei shan emegtei bn. Mongoliin Gerleh yslol iim uhaan mergen emegtein udirdlaga dor yvagdaj bga n baharhuushtai yum.
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • kkk (124.158.75.10)
    авлигын хэргийг шулуухан асуужээ хэхэ
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • Сайнаа (124.158.75.10)
    сайн ярилцлага болжээ. танай хамт олонд амжилт хүсье
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • zochin (203.91.119.100)
    Saihan yriltslaga boljee, zaluu hosuudad heregtei medeelel hurgesend bayrlalaa. Amjilt husiy ta buhend
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • хахах (202.131.238.10)
    Хурим найрын ёслолыг хийж, удирдаж, зохион байгуулдаг хүн бол “Хонжин” гэж хүн байсан байгаа юм. Тэр хүнд бүр хаан өөрөө тайжийн хэргэм зэрэг өгч төрийн ёслол шиг хуримын ёслолыг гүйцэтгүүлдэг байсан байхгүй юу. Soliorchee ene hun
    2012 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    15 цаг 21 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    15 цаг 41 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    16 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    16 цаг 38 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК