Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын даргаар З.Энхболд сонгогдсон.

Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын даргаар З.Энхболд сонгогдсон. Түүнийг сонгогдсоны дараа АН-ын бүлгээс албан бичиг хүргүүлэн албан ёсоор бүлгийн зохион байгуулалтад орсноо зарласан. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс албан бичиг хүргүүлээгүй байсан. Харин тэд УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар бүлэг байгуулагдсанаа зарласнаар чуулган завсарласан юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ажиллахаар болсон юм.
Ер нь УИХ дахь намын бүлгүүд байгуулагдаж дуусаагүй байгаа юм байна. Тиймээс намууд УИХ-ын дэд даргад хэнийг дэвшүүлэх, бүлгийн асуудал зэргээ хэлэлцсэний дараа буюу маргааш чуулганыг үргэлжлүүлэхээр болжээ.
Б.Чимэг