Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн их эмч Д.Янжинцэцэг: Энэ жил вирусийн гаралтай халдварт өвчин их байна

2012-7-25
0
ЖИРГЭХ
DSC_0826Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Эрүүл өсөх” өрхийн эмнэлэгийн их эмч Д.Янжинцэцэгтэй бага насны хүүхдүүдэд тохиолддог өвчлөлүүдийн талаар  ярилцлаа.

DSC_0826Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Эрүүл өсөх” өрхийн эмнэлэгийн их эмч Д.Янжинцэцэгтэй бага насны хүүхдүүдэд тохиолддог өвчлөлүүдийн талаар  ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач
-Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Дамдинсүрэнгийн Янжинцэцэг гэдэг. Би 1993 онд Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлээрээ 20 жил ажилласан. Үүнээс 19 жил өрхийн эмнэлэгт ажилласан байна.

-Энэ жил бага насны хүүхдүүд халдварт өвчнөөр өвчлөх нь хэр байна вэ?
-2011 онтой энэ жилийг харьцуулахад харьцангуй бага байгаа боловч тодорхой хэмжээгээр шар, гахайн хавдар, нүдний ханиад мөн улаан нүд, ороож зэрэг халдварт өвчин гарч байна. Он гарсаар 17-оос доош насны тэр дундаа эмэгтэй хүүхдүүд вирусийн гаралтай халдварт шар өвчин долоо гарсан байна. Мөн хагас жилийн байдлаар гахайн хавдараар 48 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс найм нь насанд хүрсэн хүн байгаа бол бусад 40 нь 17-оос доош бага насны хүүхдүүд байгаа юм. Харин нүдний ханиад, ороож, улаан нүд зэрэг өвчнүүд нь дээрх хоёр өвчнийг бодвол бага байгаа.

-Танай “Эрүүл өсөх” өрхийн эмнэлэгт өдөртөө хичнээн хүн хандаж үйлчлүүлдэг вэ?
- Манай хороонд нийт 2200 өрх хамрагддаг. Өдөрт дунджаар 35-40 хүн ямар нэг байдлаар эмчилгээ, үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь насанд хүрээгүй буюу  бага насны хүүхдүүд байгаа юм. 

-Эдгээр вирусийн гаралтай халдварт өвчин нь ямар замаар халдварладаг вэ?
-Гахайн хавдар нь шүлс мөн агаар дуслаар дамжин халдварладаг. Өнгөрсөн хавар тэр тусмаа сургууль, цэцэрлэг орж байсан энэ үед өвчлөл илүү өндөр байсан. Учир нь хүүхдүүд олноороо нэг анги  танхимд хамт байдаг. Энэ нь нөгөөдөө халдвар тараах нөхцөлийг бүрдүүлдэг. Ер нь эдгээр өвчин бүгд ахуйн замаар болоод агаар дуслаар  халдварладаг. Тиймээс эцэг эхчүүд аль болох хүүхдүүддээ илүү анхаарал тавьж, ариун цэврийг сайтар сахиулах хэрэгтэй байна.

-Ямар  шинж тэмдэгээр илэрдэг вэ?
-Гахайн хавдар хүрсэн үед  нэлээд өндөр халуурна. Мөн хавдар бий болдог бол нүдний ханиад хүрсэн үед нүд улайх, хорсох,  нуух маш ихээр гарах  зэрэг энгийн шинж тэмдэг илэрдэг. Эдгээр вирусийн гаралтай өвчин хүрч буй хүүхдүүдийн ихэнх нь дархлаа муу, бие сульдаа байдаг. Тиймээс  витамин C өндөр тунгаар уулгах хэрэгтэй.
 
 -Нэгэнт эдгээр өвчнөөр өвчилсөн үед хэрхэн эмчлэх вэ?
-Эцэг эхчүүд өглөө гараад орой ажлаасаа ирдэг. Энэ байдал нь хүүхдээ өвдсөнийг эхэн үед нь мэдэхгүй хүндрүүлэх нь элбэг байдаг. Тиймээс ихэнх үед нэлээн өндөр халуунтай мөн хавдсан, улайсан нүдтэй болсон үед нь  хүүхдээ өрхийн эмчид үзүүлдэг. Эдгээр халдварт өвчин нь доод тал нь 14 хоног эмчийн заавраар эмчлэх шаардлагатай. Юун түрүүнд ахуйн хэрэглээг нь гэр бүлийн бусад гишүүдээс тусгаарлах нь чухал. Харин хүндэрсэн үед өрхөөс хэвтэх бичиг хийж өгөөд Халдвар судлалын үндэсний төв рүү явуулдаг. Хэт хүндэрсэн бол заавал хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй. Жишээ нь шар өвчний үед  хоолны дэглэм барих хэрэгтэй. Аль болох өөх тос бага хүнс хэрэглэх нь зөв юм. Учир нь элгийг гэмтээх магадлал их байдаг. Мөн нүдний ханиад хүрсэн үед  зохих эмчилгээ хийдэг. Энэ өвчин мөн л вирусийн гаралтай учир  A цикловер гээд тосыг нүдэндээ хавчуулах хэрэгтэй энэхүү тосыг хэрэглэхээс өмнө хоёр буюу дөрвөн цагийн хугацаатайгаар нүдээ угаах хэрэгтэй. Түүнчлэн Диксиметозон хэмээх дусаагуур нь нэлээд үр дүнтэй байдаг. Эхний өдөр хоёр цагийн зайтайгаар, харин хоёр дахь өдрөөс дөрвөн цагийн зайтай хоёр дуслаар дусааж өгнө. Дусаалгандаа аргаж хорсдог учир Дитроциклинтой тосыг өдөрт гурван удаа нүдэндээ хавчуулах хэрэгтэй .

-Ямар үед хүндэрсэн гэж үзэх вэ?
-Эрэгтэй хүүхдийн хувьд төмсөг нь хавдсан үед шууд эмнэлэгт хэвтүүлдэг. Ийм үед цаг тухайд нь эмчлүүлэхгүй бол цаашдаа үргүй болох тохиолдол байдаг. Мөн нойр булчирхайн үрэвсэл бий болж болдог. Энэ үед хүүхэд ихээр бөөлжих, хэвлийгээр хатгуулж өвддөг. Харин эмэгтэй хүүхдийн хувьд мастид буюу хөхний үрэвсэл эсвэл өндгөвчний үрэвслээр хүндэрч болдог эдгээр тохиолдолд зайлшгүй хэвтүүлж эмчлүүлэх хэрэгтэй. Иймээс эцэг эхчүүд аль болох бага насны хүүхдээ анхаарч, гэр бүлийн ахуйн хэрэглээ болох наад захын аяга , халбага, алчуур зэргийг тус бүрдээ хэрэглэж сурах нь зөв юм.
Ярилцсан Ц.Болор
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • dons (197.211.58.58)
    Сайн байцгаана уу, би та бүхнийг ходоодны шархнаас аврах, ходоодны шархлаа, элэгний гэмтэл гэх мэт чухал мэдээллийг хуваалцахаар би энд ирлээ. Бид чамайг бүрэн эмчилдэг ургамлын гаралтай эмийг мэддэг. Миний найз нөхөд эдгэрсэн, хэрэв тэр чамайг 14 хоногийн дотор эдгэрэх ёстой ургамлын гаралтай эмийг илгээсэн бол ,, бөөрний архаг өвчин, элэгний өвчин шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу, чихрийн шижин зэрэг бөөрний өвчнөөр өвдсөн үү? okos тэр бол гүн үндэс эмтэй агуу ургамлын гаралтай доктор юм DR OKOS ургамлын гаралтай гэр бол таны асуудлын шийдэл юм. Др окос гэх мэт өвчнийг анагаах чадвартай хүн байхад яагаад хүлээгээд зовох хэрэгтэй вэ? Бөөрний архаг өвчин. Бөөрний чулуу Шээсний замын халдвар Элэгний өвчин Чихрийн шижин HERPES ХДХВ / ДОХ ХАВДАР ЦОХИЛТ Ходоодны шарх ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА чимээгүй битгий үхээрэй, түүнтэй холбоо барихад л хангалттай, okosherbalhome@gmail.com, мөн та түүний + 2348134156715 ватсап дугаараар холбогдох боломжтой. okosherbalhome@gmail.com
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Erka (202.70.46.202)
    setguulch Boloroo textiinhaa aldaag zasaarai aygui muhaahai haragdaj b.a
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Янжинцэцэг (202.70.46.199)
    Хэрвээ танд асуух зүйл байвал 88170559 утсанд холбогдож болно.
    2013 оны 01 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 35 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК