Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Шүүдэрцэцэг: Би үзэл бодол, хийж бүтээж байгаа зүйлээрээ гоёдог

2012-7-31
0
ЖИРГЭХ
Анх хайрын өгүүллэгээр олны танил болсноос хойш ном, зохиол нь уншигчдын дунд байнга эрэллтэй байдаг зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаярын ярилцлагыг хүргэж байна.
f839391eecdbbcbcbig     Анх хайрын өгүүллэгээр олны танил болсноос хойш ном, зохиол нь уншигчдын дунд байнга эрэллтэй байдаг зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг буюу Б.Тогтохбаярын ярилцлагыг хүргэж байна.

    - Аливаа зүйл хэлбэр агуулга, онол, практик аль аль нь тохирч байж гэмээнэ утга төгөлдөр болдог юм шиг. Тэгвэл би таныг тодорхойлохдоо гадаад бас дотоод гоо сайхныг өөртөө агуулж чадсан маш чадварлаг эмэгтэй гэж боддог.  Ярилцлагынхаа эхэнд таниас манай уншигчдад хандаж тэр дундаа бүсгүйчүүддээ зориулж итгэл, урам хайрлах үгийг хэлнэ үү ?

 - Баярлалаа. Эр хүн бурханд залбирахдаа эм заяанд төрүүлээгүйнх нь  төлөө талархдаг юм гэж багадаа сонсч их л гайхаж байж билээ. Өнөөдөр эргэн харахад үнэхээр эмэгтэй хүн болж төрнө гэдэг эр хүнээс хэдэн хувь илүү хүнд хувь тавилан гэдгийг улам бүр ойлгож байна. Тэгэхээр эмэгтэйчүүд бид бие биенээ ойлгож, хайрлаж, дэмжиж байя гэж уриалъя.
Бас эмэгтэй хүн бусдын төлөө амьдрах жамтай гэж багаасаа тархиндаа суулгасан кодпыг арилгаж өөрийнхөө төлөө амьдар, өөрийгөө хайрла гэж бүх эмэгтэйчүүддээ захья.

-Таныг Бямбын Ринчен гуайг их хүндэлж явдаг гэж сонссон. Харин тэр гайхамшигтай зохиолчийн хийж амжаагүй, биелүүлэхийг  хүсэж байсан зүйлийг та “Домогт Ану хатан” киногоороо гүйцэлдүүлсэн юм шиг.  Ямартай ч энэ гайхамшигт зохиолоор кино хийхээр боллоо. Энэ тухай?

-Бяцхан залруулга хийчихье. Би агуу их соён гийгүүлэгч, зохиолч Б.Ринчен гуайг хүндэлдэг. Б.Ринчен гуай Ану хатны тухай роман бичих хүслээ гүйцэлдүүлж чадалгүй тэнгэрийн оронд одсоныг нь монголчууд мэднэ. Гэхдээ Б.Ринчен гуай кино бүтээх тухай бодож байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Монголын  тусгаар тогтнолын төлөө, эр нөхрийнхөө төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулалдааны талбарт амиа алдсан тэр гайхамшигт хатны түүхийг дэлгэцэнд амилуулах нь  миний хүсэл мөрөөдөл. “Шүүдэр” продакшны бүтээж байгаа “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг  би өөрийнхөө “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, нөхөртэйгээ хамтран продюсерээр нь ажиллаж байна. “Ану хатан” киног бүтээхэд бид улсаас ганц ч төгрөг аваагүй. Сайн кино бүтээхийн тулд мэргэжлийн С300 камер, тусгай зориулалтын сахал, хиймэл үрчлээ, гэрэл, утааны төхөөрөмж, японд үйлдвэрлэсэн хиймэл цус зэргийг Япон, Америк, Хятадаас авчирсан. Түүхэн киноны хамгийн туршлагатай уран бүтээлчдийн хүчирхэг баг ажиллаж байна. Манай кинонд “Мон полимет, “Энержи ресурс”, “Мон фрэш”, “Алтай констракшн”, “Benetton” дэлгүүр, “Цахилгаан тээвэр”, “Баттрэйд”  компаниуд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд олон газрууд чин сэтгэлээсээ дэмжиж тусалж байгаа.
9f5450aa652a31f6original
-Тэрэлжид Ану толгой гэж түүхэн дурсгалт хад байдаг гэсэн, мөн Ану хатныг одоогийн Улаанбаатар, Туул голын орчим Зуунмод гэх газар манжтай хийсэн тулалдаанд амь үрэгдсэн гэдэг. Тэгэхээр киноны зураг авалтыг  энэхүү газруудад хийх үү. Зураг авалт ер нь аль нутагт хаана болох вэ?

–Зураг авалт одоо 90 хувьдаа хүрч дуусах гэж байна л даа. Цонжин болдогийн зүүн өмнө байдаг элсэн дунд ургасан хэдхэн шинэс модыг Зуун мод гэдэг. Тэнд Ану хатан Манжийн цэргийн бүслэлтийг сэтлээд амиа алдсан хэмээн Энх-Амгалан хааны бодлогын бичиг гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн. Бид киноны ордны  зургуудыг 4,5-р сард хотод павильон дотор авч дуусаад, Тэрэлж, Төв аймгийн Алтанбулаг сум, Эрдэнэ сум, Өвөрхангайн Элсэн тасархайд гадаах зургуудаа авсан. Одоо Зуун модны тулалдааны зургийг Цонжин болдогоос хойшоо Туул голын эрэг дээрх Харзтайн амны Баян гэдэг үзэсгэлэнт байгальтай газар авч байна.   Тулалдаан болсон Зуун модны орчимд элсний карьерууд ажиллаж  байна. Тэнд кино зураг авах битгий хэл машин явахад ч хэцүү газар болсон шүү дээ. Ширхэг бүрд нь эх орончдын цус шингэсэн элсийг нь карьерууд ухаж зарсаар Улаанбаатарын шинэ барилгуудын суурь болоод  дуусч байгаад сэтгэл минь их эмзэглэдэг.


-Хүн бүхэн  энэхүү киног дэлгэцнээ амилах мөчийг хүлээж байгаа. Тэгвэл мөн сайн зохиолын зэрэгцээ чадварлаг жүжигчид тоглож байж кино амжилттай болно. Сонгогдсон жүжигчдийн хувьд найруулагчтай таны санал мэдээж нийцэж байгаа байх?

- Продюсер найруулагчид зөвшилцөж байж л жүжигчдээ сонгоно шүү дээ. Ану хатанд тоглож байгаа дуучин Д.Отгонжаргалын хувьд миний сэтгэлд зуун хувь нийцсэн учраас л энэ дүрд сонгосон. Уншигчид ч романд дүрслэн бичсэнээс ургуулан  төсөөлсөн Анутай Д.Отгонжаргал төстэй байна гэж миний фэйсбуукт их бичдэг юм. Бас Анугийн хамгаалагч мэргэн харваач Балсан гэж уран сайхны дүр бий. Энэ дүрд тоглож байгаа Эрдэнэтийн хүүхэлдэйн театрын жүжигчин Гэрэлт-Од их  сайн сонголт болсон гэж боддог. За тэгээд Галданд тоглож байгаа жүжигчин М.Мягмар, Данжила баатар буюуу УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, Юм-Агас буюу МУГЖ С.Сарантуяа, Очирт цэцэн буюу АЖ Г.Мягмарнаран гээд бүгд л оновчтой сонголт гэж зохиолчийн хувьд бодож байна. Жүжигчдийн сонголтыг ерөнхий найруулагч Т.Алтантуяа хариуцсан л даа.

d1227b8c62378d85original    -Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ижил тэгш эрх, хайр сэтгэл, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар таны бүтээлийн зонхилох хувь эзэлдэг юм шиг. Тэгвэл Домогт Ану хатан киног бүтээхийн хажуугаар өөр ямар зохиол дээр ажиллаж байна вэ?

-Хүйсийн тэгш эрхийн хувьд энэ бол уран бүтээлийн сэдэв гэхээсээ миний үзэл бодол. Би хүний эрхийг дээдэлдэг.
Уран бүтээлдээ нийгэмд тулгамдаж байгаа асуудал гэхээс илүү хүний дотоод сэтгэлийн зөрчил, монголын түүхийн сэдвийг илүүтэй тусгаж байгаа.   Дараагийн уран бүтээлийн хувьд гэвэл надад энэ том түүхэн уран сайхны кинотой зэрэгцээд  өөр зохиол бичиж суух ямар ч цаг зав, боломж байхгүй. Одоогоор тархиныхаа хоёр бөмбөлгийг зэрэг ажиллуулдаг хүн төрсөн гэж дуулаагүй юм байна. Би уран бүтээлийг халтуурдахын эсрэг байдаг. “Мандхай цэцэн” киног 26 жилийн өмнө улсаараа хөдөлж байж бүтээсэн байхад өнөөдөр хувийн студи дангаараа тийм хэмжээний уран бүтээл хийх гэж чармайж байна. Би “Ану хатан” кино төсөл эхлэхийн өмнө бичиж байсан “Эх дагины өчил” романаа тэр чигт нь орхисон. Киногоо дууссаны дараа хэсэг амарчихаад дараагийн роман руугаа орно.

-Та мэдээж сэтгүүлчээр чамгүй олон жил ажилласан хүн. Тиймээс өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, бичигдэж байгаа мэдээллүүд хэлзүйн мөн найруулгын хувьд ямар түвшинд байна гэж бодож байна. Түүнчлэн, сэтгүүлчдийн үг ярианы хувьд шүүмжлэлтэй бас анхаарах зүйл их л байдаг байх?

–Би бусдын хийж бүтээж байгааг хөндлөнгөөс өөлж гоочлохыг хүсдэггүй. Хөндлөнгөөс хүний ажилд хошуу дүрэх нь хийх ажилгүй хүний зан. Сэтгүүл зүй жамаараа л хөгжиж байна.  Таван жилийн өмнө өдөр бүхэн л нэг сонин “мэндэлж” байсан бол өнөөдөр шигшигдсээр цөөхөн хэд нь л үлдлээ. Ер нь монгол хэл, уран зохиолын сургалтын чанар муудсанаас сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ эх хэлнийхээ яруу тансаг найруулга, зөв бичгийн дүрмэнд муу болсон юм биш үү?
79ry
-Та 37 насандаа өгсөн ярилцлагадаа 40 нас руу ойртож байгаа ч надад гунигтай санагддаггүй ээ. Дөчин насыг би алгаа ташдаггүй юм аа гэхэд инээгээд л угтана. Нэг их гутармаар нас биш ээ. Дөчин насанд эмэгтэй хүн өөрөө л хичээвэл юм юмтай байж болдог. Гэр бүл, үр хүүхэд, тодорхой хэмжээнд ажилласан нэр хүнд гэж хэлж байсан.  Үнэхээр л хэлсэндээ хүрч чадсан .Тэгвэл 40 насандаа гуниж, гутарч, зорьсондоо хүрч чадаагүй яваа цөөнгүй хүмүүс байгаа байх. Энэ хүмүүст хандаж?

-Би худлаа цэцэрхэх дургүй.  Арилсан гэгээнтэн биш сургааль номлол айлдалтай биш. Хүн бүхэн бурханаас зурсан заяа төөргөөрөө л амьдардаг. Хүний сэтгэл гэдэг яндашгүй, хүн бүхэн өөрийн гэсэн агуу дотоод ертөнцтэй байдаг.
Ертөнцийн нэг зовлон нөгөөгөөр солигдохын хоорондох агшинг хүн жаргал хэмээн эндүүрнэ гэж Бурхан багш сургасан байдаг юм билээ. 40 нас бол хэдий амьдралын эхлэл биш ч гэсэн төгсгөл биш л гэж хэлье. Миний хувьд нас бүхэн сайхан. Ялангуяа дөчин насанд хүн амьдралд байр сууриа эзэлж, хийсэн бүтээсэн юмтай, ухаан сууж урдахь зорилгоо ухаарсан байдаг болохоор би энэ насаараа, туулсан амьдралаараа бахархдаг. Хүний хамгийн дээд гоёл бол мөнгөөр үнэлж, бас худалдан авч болдог, алдаж асгаж ч  болдог материаллаг эд баялаг биш хорвоод үлдээсэн мөр нь, хийсэн бүтээсэн нь гэж би боддог. Уран бүтээл, үзэл бодлыг худалдан авч болдоггүй, хүнд алдана гэж байхгүй. Хэнтэй ч давтагдана гэж үгүй. Тиймээс би үзэл бодол, хийж бүтээж байгаа зүйлээрээ гоёдог.
Ярилцсан Д.Ундрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК