зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ШИДЭТ БИЧИН ШАЛТГААН УЧРЫГ МЭДЭВ

ШУЛАМ ОХИН УГ БИЕЭР БОЛОВ

 

Өгүүлэх нь, шулам Тансагийг үүрэн агуйгаас гарсанд Шороо урагш давшин асууруун: “Багш нэгэнтээ гарч ирсэн атал номын ах юунд харагдахгүй аж?” Гахай өгүүлрүүн: “Тэр ухаантай хүн тул багшийг гаргаад өөрөө үлдсэн буй за.” Тансаг шулмыг хуруугаар заан өгүүлрүүн: “Номын ах чинь үүний гэдсэн дотор аху болой” хэмээхүйд Гахай их л инээж дуудруун: “Тэр дотор бузар! Гэдсэн дотор сууж юу үйлдмүй! Гарч ирэгтүн!” Шулмын гэдсэн дотроос Бичин өндөр дуунаар: “Амаа ангайж миний гарахуйг хүлээгтүн!” хэмээсэнд тэр шулам үнэхээр амаа ихэд ангайж хүлээв. Бичин увидас үүсгэн биеэ маш өчүүхэн болгоод шулмын хоолой дээр үсрэн хүрч гарсугай хэмээгээд бас шулам ёс бусчлан хазах болуузай хэмээн сэтгэж болд бэрээгээ гарган тарнидаж: “Хувил” хэмээн

 

зандсанд чавганы яс мэт хадаас болов. Түүгээр шулмын тагнайг тулж тавиад нэгэнтээ үсэрмэгц гадна гарч гарын аяар бэрээгээ татан авч гэдэсхиймэгц уг дүрээр болоод шийдэм эргүүлж занчин орохуйд шулам хос сэлмээ гарган тосч байлдав. Эд хоёулын тулалдаан нь үнэхээр:

 

            Хувилгаан бэрээгээр занчихуйяа

            Хос сэлмээр угтмуй.

            Нэг нь тэнгэрээс төрүүлсэн сэтгэлийн Бичин

            Нөгөө нь газраас бүтсэн охин шулам.

            Эд хоёр өвчүү дүүрэн хорсол өвөрлөн

            Эсэргүүцэн байлдмуй.

            Тэр нэг нь аргын биеийг олж хос холбоо бололцсу хэмээхүл

            Энэ нэг нь билгийн шулмыг дарж богд тойныг хамгаалсу хэмээмү.

            Шийдэм эргүүлэхүйеэ салхи жавар татан,

            Сэлэм бүжиглэхүйеэ шороо тоос дэгдмүй.

            Хутагт Тансаг нэгэн хүний учираа

            Хоёр этгээд хорсол өвөрлөн хүч чадлаа гаргамуй.

            Ус гал зохирохгүй болбоос уг махбод хохирч

            Арга билиг нийлэлцэхгүй болбоос ас ас ангижирмуй.

            Атаатан эд хоёр алалдан байлдахуйяа

            Уул хайрхан доргиж ой мод хугармуй.

 

Тэд хоёулын алалдан тэмцэхүйг үзээд Гахай амандаа түднэж Бичинийг буруушаамуй. Тэр эргэж харан Шороон зүг өгүүлрүүн: “Дүү минь, номын ах юутай мунхаг аж! Саяхан түүний гэдсэн дотор ахудаа цул савыг нь урж тасдан цоолон гарч ирсэн бөгөөс барав, бас юунд амаар нь гарч ирэн түүн лүгээ тэмцэлдэн энэ мэт аашлуулмуй!” Шороо өгүүлрүүн: “Зүй болой, тийн хэмээвч өрх элээс багшийг аварсан нь цөм номын ахын хүч бөгөөд өдгөө бас шуламтай байлдаж баймуй, багш ганцаар сууж байтугай бид хоёр ахыг туслан шулмыг дарсугай.” Гахай гар сэжин өгүүлрүүн: “Байг! Байг! Түүнд зарж баршгүй эрдэм чадал буй, биднийг хэрэгсэх бээр үгүй.” Шороо өгүүлрүүн: “Ямар үг хэмээгч энэ буй! Олонд тустай явдал тул хэдий чадал буурай эрдэм мөхөс хэмээвч дуу өргөн сүр нэмбээс зохимуй.”

 

            Тэр тэнэг гэнэт хөөрөн малтуур өргөн өндөр дуунаар: “Эчсүгэй” хэмээн бархираад ах дүү хоёул ард хоцорсон багш юугаа умартаад агаарт дэгдэн салхи татуулж малтуур эргүүлэн таяг бүжиглэн шулмын зүг цохилон оров. Тэр шулам Бичинтэй байлдаад хүч мөхөстөн мэндэж асан тул нэн тэд хоёул бас ирсэнд санд мэнд хойш буруулахуйд Бичин их дуунаар зандран: “Дүү нар үтэр нэх!” хэмээхүйеэ шулам тэдний тавилгүй нэхэн ирэхийг үзээд яаран баруун хөлийн хатгамал шаахайгаа мултлан авч тарни уншин: “Хувил” хэмээмэгц түүний дүрээр хувилаад хос сэлэм бүжиглэж байлдан оров. Үнэн бие нь хэдийн салхи болж одов. Шулам энэ удаа хэдийгээр дарагдан дутаасан боловч өөр учрал ахуг хэн мэдмүй! Энэ бас ч Тансагийн гай зовлон дуусаагүйгээс болсон буй за. Тэр шулам агуйн амсар дээрх цамхагийн доор ганцаар сууж асан Тансагийг үзээд даруй урагш давшин тэврэн авч амьтай боодлыг булаан морин цулбуурыг хазан тасалж хүн морьтой хамтаар хийсгэн авч одов. Үүнийг түр өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь: Тэр шулам гэнэт Гахайн малтуурт дайрагдан унасанд үзэхүл харин өрөөсөн хатгамал шаахай болжээ. Бичин үзээд: “Энэ хоёр тэнэг багшийг сайхан харж байваас барав, хэн та нарыг дуудсан аж!” хэмээн ундууцахуйд Гахай өгүүлрүүн: “Шороо, ямар вэ? би эрт хэлсэн биш үү. Энэ сармагчны зан ийм этгээд болой, бид үүний төлөө шулмыг дарсанд энэ харин ундууцмуй!.” Бичин өгүүлрүүн: “Чи ямар шулмыг дарсан аж! Тэр өчигдөр над лугаа байлдахуйд мөн шаахай юугаа орхиж намайг хуурсан бөлгөө, та нар багшийг хүнгүй орхисон тул өдгөө ямар болсныг үл мэдмүй, үтэр эчиж үзсүгэй!” хэмээв.

 

            Гурвуул мэндэн сандан эгэж ирэхүл үнэхээр багш бараа үгүй болсон бөгөөд агт морь амьтай боодол ч мөр сүүдэргүй болжээ. Гахай гачигдан ийш тийш гүйж, Шороо сандран энд тэнд эрэн, Бичин багтран сэтгэлийн дотор уцаарлавч хэрхнэм. Чив хэмээн эрж атал замын хажууд цулбуурын тасархай харагдсанд Бичин шүүрэн авч үзээд тэсгэлгүй нулимс асгаруулан: “Багш минь, би эчихүйд хүн морь цөм байлаа. Буцаж ирэхүйд тасархай цулбуур төдий үлджээ!” хэмээн дуу тавин уйлав. Энэ үнэхээр: “Эмээлийг үзэхүйеэ эрдэнийн хүлэг бодогдон эмгэнэн гашуудаж элгэн саднаа мөрөөдмүй.” Түүний эмгэнэн гашуудахыг үзээд Гахай тэсгэлгүй хадганан инээхүйд Бичин хараан өгүүлрүүн: “Манхуу амьтан чи! Басхүү голомтоо харлуулан худалдахуйг санаж баймуй юу!” Гахай инээсээр: “Ах юунд ийн өгүүлмүй. Багшийг лавтайяа тэр шулам агуйдаа аваачжээ, эртний үгэнд: “цөхрөлгүй явбаас чөтгөрийг ч барьж болмуй” хэмээжээ. Чи агуйд хоёр удаа орсон тул бас нэг удаа орвоос багшийг эрхгүй аварч чадах буй за” хэмээхүйд, Бичин нулимсаа арчин өгүүлрүүн: “Тийн болтугай, хэрэг нэгэнтээ ийм болсон тул алгуурлаж болохгүй, та хоёул морь унаа, амьтай боодол хэмээн сэтгэл шийтгэх явдалгүй болсон тул агуйн амсрыг сайтар сахиж байгтун” хэмээв.

 

            Энэ их богд үнэхээр хялбар бус! Бие агуйд ороод рид хувилгааныг гаргалгүй уг дүрээрээ айсуй. Энэ үнэхээр:

 

            Зүс царай нь өөр сонин,

            Зүрх зориг нь эрс хатуу,

            Хараахан багаасаа шуламласан

            Хатан баатар хувилгаан чадалтан.

            Авсаар бие нь агтны мундаан чинээ,

            Ал нүд нь цэцгийтэй.

            Барьдаг намжирыг өсгий биедээ өмсөж,

            Барсын шамдавыг дундуураа бүсэлжээ.

            Агаар тэнгэрт гарваас аянга цахилгаан үүсгэн

            Анабад далайд орвоос аймшигт давалгаа босгомуй.

            Аварга дөрвөн Махаранзыг хүчээр дийлж,

            Арван түмэн тэнгэрийн цэргийг алан ухруулсан бөлгөө.

            Эртэн цагт эрдмээр их богд өргөмжлөгдөн

            Энэ өдөр баруун газар чадлаа гаргамуй!

            Барьдал зэвсэг бэрээ эргүүлэн

            Багшаа аврахаар дахин орж ирлээ.

 

Бичин агуйд орж шууд шулмын хүрээний гадна ирээд үзэхүл хаалгыг яв цав дарсан тул болд бэрээ эргүүлэн хага цохин орвоос нам жим хүн хар үгүй буй! Зүүн гэрийн дотор Тансаг үгүй бөгөөд гэрийн эдлэл хэрэглэл сав сааль нэг ч үгүй. Үзвээс энэ агуй эргэн тойрон гурван зуун газар уудам тул шулмын өрх эл алин байх ажгуу. Шулам бээр Тансагийг анх энд авчраад Бичинд сэрэгдсэн тул өдгөө дахин авчирч бусад газар нүүж мөр сүүдрээ далдалжээ. Эрж эс олохуйд Бичин тачаадан эрүүгээ маажин өвчүүгээ дэлдэж их дуунаар: “Гамшигийн одонд заяаж гайтай өдөр төрөл олсон багш минь! Аяа хуухай! Ирж өнгөрсөн энэ газар ирээд олдохгүй нь юун? Өдгөө Бичин би хэрхэж суран, яаж эрвээс зохих буй?” хэмээн гаслан атал гэнэт нэгэн зэрэг арц сангийн үнэр анхилан сэнгэнэхүйд дотроо энэхүү арц сангийн үнэр араас анхилахыг үзэхүл огт чимээ найр үгүй. Дотоод гэрт голдуулан тавьсан тахилын ширээн дээрх алтадмал гүлсийн дотроос сангийн утаа бургин гармуй. Цаана нь тахьсан алтан үсэгт цомцог дээр дээд эцэг Суваргат Махаранзын суурин хэмээж аху бөгөөд түүний доор тал “Хүндэт ах гуравдугаар Тайж Нэйжийн суурин” хэмээн бичжээ. Бичин үзээд алсхийн баярлаж шулмыг мөшгин Тансагийг эрэлгүйгээр болд бэрээгээ зүүн чинээ болгон чихэн дотроо хийж урагш давшин цомцогийг гүлсийн хамт авч үүл хөлөглөн инээсээр агуйгаас гарч ирэв.

 

            Гахай Шороотон үзээд урагш давшин асууруун: “Ах чиний энэ мэт баярлан хөөрөхийг үзэхүл багшийг авран гаргасан буй за” Бичин инээн өгүүлрүүн: “Бид биеэ зовоож эрэх хэрэггүй, гагц энэ цомцгоос багшийг авбаас барав.” Гахай өгүүлрүүн: “Ах энэ модон цомцог шулам бус бөгөөд үг хэлж бас чадахгүй. Үүнээс яахан авмуй хэмээх аж?” Бичин түүнийг газар орхин: “Та нар үзтүгэй хэмээв.” Шороо урагш давшин үзэхүл “Дээд эцэг Суваргат Махаранзын суурин”, “Хүндэт ах гуравдугаар Тайж Нэйжийн суурин” хэмээн бичиж аху тул асууруун: “Үүний учир юун?” Бичин өгүүлрүүн: “Энэ болбоос шулмын шүтээн болой. Би түүний гэр дотор орохул хүн хар эд таваар цөм үгүй, гагц энэ буй. Бодохул Суваргат Махаранзын охин Нэйжийн охин дүү ертөнцөд буугаад шулмын дүрээр багшийг аваачсан буй за. Ийнхүү эднээс нэхэхгүй өөр хэнээс нэхмүй? Та хоёул энд сахиж атугай, би энэхүү цомцгийг аван тэнгэрийн ордноо эчиж хурмастад заалдан Суваргат Махаранз эцэг хөвгүүнээс багш юугаа нэхсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ах, эртний үгэнд: “Үхэх ялаар хүнийг заалдваас өөрөө үхэх ял олмуй” хэмээжээ. Тийнхүү ёс баримттай болбоос сая болмуй. Ялангуяа хурмастад хэрхэн хөнгөнөөр заалдлагын бичиг өргөж болмуй? Чи яахан заалдахаа манд сонсгох ажааму.” Бичин инээн өгүүлрүүн: “Надад бодлого буй, би энэхүү цомцог гүлсээр гэрч болгон, дээр нь бас нэгэн хуудас заалдлагын бичиг нэмбээс барах болой.” Гахай өгүүлрүүн: “Яахан бичих хэмээж амуй? Чи уншиж надад сонсгогтун.” Бичин өгүүлрүүн: “Заалдагч Сүн Ү Күн, нас жил намтарт буй, зүүн газрын Тан улсаас баруунш ном залаар одогч тойн Тансагийн шавь. Шулам бээр овлон хүнийг уулгалсан хэргийн учираа заргалмуй. Өдгөө Суваргат Махаранз Ли Жин хийгээд түүний хөвгүүн Нэйж тайж бээр гэрээ чандалгүйгээр төрсөн охиноо босгожээ. Тэр охин нь ертөнцөд бууж, Хөндий уулын Өрх агуйд шуламлан хүний амийг тоолшгүй олон хорложээ. Өдгөө миний багшийг аваачаад сархинаг агуйдаа нуужээ. Хэрвээ үл заалдах бөгөөс тэдний эцэг хөвгүүн өршөөлгүйгээр яван өөрийн охиноо шулам болгож хүн амьтныг хөнөөмүй. Хурмаст энэрэн өршөөж, эд нарыг хураамжлан шүүж, ялыг тодлон шулмыг дарж багшийг аварваас шүтэж баршгүй. Учир иймийн тул заалдвай” хэмээжээ.

 

            Гахай, Шороо нар сонсоод их л баярлаж: “Ахын заалдлага зүйтэй, зарга олох нь лав болой, бушуу явж түргэн эгтүгэй, эс бөгөөс тэр шулам багшийн аминд хор хийвүүзэй” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Мөн! Мөн! Удваас хоол болох хир, түргэлбээс цай буцлах эрэнд ирэх болой” хэмээв.

 

            Бичин цомцог ба гүлсийг барин нэгэнтээ тонгорцогломогц тэнгэрийн өмнө хаалганаа хүрч ирэв. Тэр үес тэнгэрийн өмнө хаалгыг сахиж байсан хүчит Махаранз хийгээд сахигч Махаранз Бичинийг үзээд үл хориглон ёс хийж тавин оруулав. Бичин шууд гэгээн харшийн өмнө хүрсэнд Жан, Хэ, Сьюй, Чьюй дөрвөн адиша яаран угтан ёсолж асууруун: “Богд та хаанаас ирэв.” Бичин өгүүлрүүн: “Хоёр хүнийг заалдах бичиг барихаар ирэв.” Адиша нар цочин: “Энэ сармагчин бас хэнийг заалдах хэмээж амуй” хэмээн сэтгэсэн боловч аргагүй түүнийг удирдан бидэрьяа эрдэнийн харшийн өмнө хүрч дээш айлтгав. Хурмаст зарлиг буулган Бичинийг оруулагтун хэмээсэнд, Бичин ороод гүлс зэргийг хөсөр тавьж, заргын бичгийг ёслон барив. Хэ Сянь Вэн тосон авч хурмастын ширээнээ дэлгэсэнд хурмаст нэгэн удаа үзээд заалдлагыг зөвшөөн буулгаж Шугар гарагийг зарлиг аван одож Суваргат Махаранз Ли Жинг дуудагтун хэмээв. Тийн атал Бичин урагш айлтгаруун: “Хан хурмаст сайтар залхаах ажааму, эс бөгөөс өөр хэрэг дэгдүүзэй.” Хурмаст: “Заалдагч бас хамт эчтүгэй” хэмээв. Бичин асууруун: “Би бас эчмүй юү?” Дөрвөн адиша: “Түмэн наст нэгэнтээ зарлиг болсон тул чи Шугар гарагийн хамт эчиж болмуй” хэмээв.

 

            Бичин үнэхээр Шугар гарагийн хамт үүл хөлөглөн шууд Үүлэн асар ордонд хүрч ирэв. Шугар гараг үзэхүл үүдэн дээр нэгэн хөвгүүн зогсож амуй, тэр хөвгүүн Шугарыг таних тул дотогш орж мэдүүлрүүн: “Шугар гараг ирэв.” Суваргат Махаранз даруй угтан гараад Шугар зарлиг үүрэн ирснийг үзэж яаран хүжсийн ширээ бэлдэв. Тэр бас Бичинийг олж үзээд уур хүрэв. Учир юун хэмээвээс Бичиний тэнгэрийн орныг ихэд түйвээсэн тэр цагт хурмаст бээр Суваргат Махаранзыг шулмыг дарах их өрлөг, Нэйжийн гурван мандлын далайн чуулганы сахиулсан хэмээн өргөмжилж тэнгэрийн цэргийг захируулан Бичинийг дарах хэмээсэн бөлгөө. Түүнчлэн хэдэнтээ байлдаад цөм дийлдсэн ажгуу. Таван зуун оны өмнөх энэхүү дарагдсан хорсол тайлагдаагүй асан тулд өдгөө Бичинийг үзээд уур хүрсэн байнам. Ийнхүү тэсгэлгүй асууруун: “Шугар гарагийн авчирсан зарлигийн бичигт юун хэмээж амуй?.” Шугар өгүүлрүүн: “Их богд чамайг заалдсаны учираа болой.” Суваргат Махаранз уулаасаа баахан ууртай байсны дээр нэнт “Заалдмуй” хэмээх үгийг сонссон тул аянга мэт хилэгнэж: “Намайг юун хэмээн заалдаж амуй?” хэмээн асуусанд, Шугар гараг өчрүүн: “Тэр чамайг шулам тавьж хүн уулгалав хэмээн заалджээ. Та хүж шатаан өөрөө сөхөж унштугай.” Суваргат Маханранз их л уурлаж хүжсийн ширээ засан Хурмастын зарлигт мөргөж сөхөн үзтэл харин ийм тийм хэмээж аху тул ширээ дэлдэн тачаадаж: “Энэ сармагчин харин намайг гүжирлэн заалдаж баймуй!” хэмээхүйд Шугар өгүүлрүүн: “Түр хилэнгээ дарму, өдгөө тахилын цомцог, гүлс зэргийг авчран хурмастын өмнө гэрч болгож, чиний төрсөн охин хэмээн заалдаж амуй” Ли Жин өгүүлрүүн: “Надад гурван хөвгүүн, нэг охин буй, их хөвгүүн Жинза Шигэмунийг дагаж номын сахиулсан болжээ. Хоёрдугаар хөвгүүн Мүз өмнө далайн Хомсим Бодисадвагийн шавь болжээ. Гутгаар хөвгүүн Нэйж миний дэргэд аж, Хурмастын хамгаалагч болж амуй. Отгон охин Жүн Жин өдгөө сая долоон настай, хараахан томоо ороогүй атал яахан шулам болж чадмуй! Итгэхгүй бөгөөс би тэврэн авчирч үзүүлсүгэй. Энэ сармагчин үнэхээр ёсгүй! Над мэтийн тэнгэр нарын эрхэм өрлөг, урьд цавчин хойно мэдүүлэх эрх хүлээсэн сайд баатар доорд ертөнцийн эгэл иргэнийг ч болов. гүжирлэн заалдаж болох буюу. Хуулийн бичигт: “Гүжирлэн заалдсаныг гурван хувь нэмж ялламуй” хэмээжээ” хэмээгээд доорх баатар нарыг зандан: “Шулмыг хүлэх цалмаар энэ сармагчинг хүлэгтүн” хэмээхүйд харшийн доор жагсаан зогсож байсан Жьюй Лин эрхтэн, Иүй до баатар, Юү ча өрлөг нар зэргээр урагш давшин Бичинийг атиртал хүлэв. Шугар гараг өгүүлрүүн: “Махаранз та битгий хэрэг өд! Би болбоос түүний хамт зарлигийг хүлээн чамайг дуудахаар ирсэн болой. Чиний тэр цалам хэцүү, хэрэв гэмтээхэд хүрвээс хэрэг муухай болмуй.” Ли Жин өгүүлрүүн: “Тэр энэ мэт гүжирлэн заалдаж бүхийд яахан түүнийг уучилж болмуй! Шугар гараг түр сууж агтун, би шулмыг цавчих илдээр энэ сармагчны тэргүүнийг авсан хойно чам лугаа хамт эчиж Хурмастад бараадан зарлигийг эгүүлсүгэй!” Түүний илд өргөн Бичинийг цавчих хэмээхийг Шугар гараг үзээд сүнс зайлтал айж Бичиний зүг өгүүлрүүн: “Чи ташаарчээ, Хурмастад заалдмуй хэмээгч хялбар хэрэг буюу? Үнэн учрыг олоогүйгээрээ аашлаад амиа бусниулбаас хэрхмүй.” Бичин огт эмээхгүй харин инээх царайгаар өчрүүн: “Өвгөн чи сэтгэлээ сул тавь, огт гэмгүй, миний хэрэг уулаас: урьд шүүхдэн сүүлээр шүүдэг.”

 

            Өгүүлж дуусаагүйгээр Суваргат Махаранз илд далайн Бичиний тэргүүнийг цавчтал, хэдийн гутгаар Тайж Нэйж урагш давшиж сэлмээр илдийг тосон хориглож: “Эцэг ван хилэнгээ дарму” хэмээхүйд Суваргат Махаранз их л гэлмэв. Аяа, чухам ёсонд эцгийн илдийг хөвгүүн нь сэлмээр тоссонд зандан эгүүлбээс зохих атал юунд харин гэлмэгдмүй хэмээвээс, Суваргат Махаранзын энэ хөвгүүн төрөхдөө ич гарын алганд “Нэ” хэмээн үсэг аж, солгой гарын алганд “Жа” хэмээх үсэг байсан тул Нэйж хэмээн нэрийджээ. Энэ Тайж гурван өдөр болоод далайд орон биеэ угааж хэрэг гарган болор эрдэнийн харшийг түйвээн, гүмбэрва лууг барьж шөрмөсийг сугалан бүс хийсүгэй хэмээсэн тул Махаранз хойчийн зовлонгоос эмээн алсугай хэмээжээ. Тийн Нэйж хилэгнээд мэс авч мах юугаа огтчин эхдээ эгүүлэн, есөн жан шулж эцэгтээ буцаан эцэг эхийн шим цусыг хариулаад сүнс нь бурханд заалдахаар баруун газар оджээ. Бурхан чив хэмээн олон Бодисадвад ном номлож атал гэнэт: “Амь аварму!” хэмээх дуу гарахуйд бурхан багш билгүүн нүдээр нэвт тольдоод даруй лянхуан үндсээр яс болгож, бадмын навчаар мах хийж, дахин амьдруулах тарнийг уншин Нэйжийн амийг аварсан бөлгөө. Тэр рид шидийг олж ерэн зургаан агуйн буг шулмыг дараад эрдэм увидас нь цаглашгүй их болжээ. Жич бас Махаранзыг алж өшөөгөө авсугай хэмээхэд Махаранз арга мухардан бурхан багш Шигэмунид гуйжээ. Шигэмуни эвсүүлэх аргыг эрхэм болгож, түүнд нэгэн чандмань эрдэнийн алтан суварга хайрлажээ. Тэр суваргын үе тутам бурхан буй бөгөөд гэрэл цацармуй. Тийнхүү Нэйжид захин бурхнаар эцэг болгож хорслыг тайлжээ. Учир ийм тул Ли Жинг Суваргат Махаранз хэмээх бөлгөө. Өдгөө гэрт сул аж суваргыг өргөж байсангүй тул Нэйж өшөө авах сэтгэл үүсгэсэн болуузай хэмээн гэлмэжээ. Тийнхүү бие эрхин суваргаа авч Нэйжээс асууруун: “Хөвгүүн минь, чи сэлмээр миний илдийг тоссон нь ямар санаа буй?” Нэйж сэлэм юүгээ орхиж мөргөлхийлэн өгүүлрүүн: “Эцэг ван айлдму, үнэхээр нэгэн охин доор ертөнцөд буй болой” Махаранз асууруун: “Хөвгүүн минь би эл та ах дүү дөрвүүлийг төрүүлсэн бөгөөтөл бас яахан нэгэн охин доор ертөнцөд баймуй?” Нэйж өчрүүн: “Эцэг ван умартжээ, тэр охин хэмээгч угт нэгэн шулам бөлгөө. Гурван зуун жилийн өмнө буг бүтэж бурхны өмнөх цэцэгт зул эрдэнийн лавыг хулгайлан идсэн тул Шигэмуни бид эцэг хөвгүүнээр тэнгэрийн цэргийг захируулж түүнийг дарсан бөлгөө. Тэр үес түүнийг албаас зохих асан боловч Шигэмуни: “Ус хуруулан загас тэжээгээд эгнэгт үл гөхт уулын бэрхэд буга хариулан урт наслахыг хүсмүй” хэмээн зарлиг болсон тул түүний амийг хэлтрүүлжээ. Энэхүү ачийг тэмдэглэн шүтэж эцэг ванг эцэг болгон мөргөж хөвгүүн намайг ах болгон ёсолж, доор ертөнцөд суурин дээр зул хүж өргөн амуй. Санамсаргүй тэр дахин шуламлаж Тансагийг аваачсан тул Сүн Ү Күн түүний өрх элээс сууриныг авч ирэн заргалсан болой. Ийнхүү тэр болбоос таньсан охин дүү болохоос бус төрсөн охин дүү бус болой.”

 

            Махаранз сонсоод их л айн бэгтэрч өгүүлрүүн: “Хөвгүүн минь, би үнэхээр умартжээ. Түүний нэр нь юу хэмээх аж?” Нэйж өчрүүн: “Түүнд гурван нэр буй, уг нэрийг Алтан хамар цагаан үст хулганын шулам хэмээмүй. Цэцэгт зулыг хулууснаас нэрийг халж Арьяалаг хэмээх болжээ. Түүний амийг хэлтрүүлэн доор газар буулгасанд бас нэрийг халж Газрын хүчит хатан хэмээх болсон байнам.” Махаранз сэхэсхийн эрдэнийн суваргыг тавьж өөрийн гараар Бичиний хүлээсийг тайлах хэмээв. Бичин харин ярдаглан үүсгэж өгүүлрүүн: “Хэн айлгүй миний хүлээсийг тайлмуй! Бэрээ хүлээтэйгээр хурмастын дэргэд авч эчвээс би сая заргаа олмуй!” Махаранз бальдан бэгтэрч Тайж мэндэн дуугүй болоод олон баатад ухран зайлмуй.

 

            Их богд өнхрөн аашилж хурмастад золгохоор одсугай хэмээхэд Махаранз аргагүй эвлүүлж өгмү хэмээн Шугар гарагийг гуйв. Шугар гараг өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь: “Аливаа хэрэгт уудамч байх хэрэгтэй” хэмээжээ. Чи хэрэг үйлдэхүйд огоот цээж цухал байнам, сая түүнийг хүлж бас алах хэмээв. Энэ сармагчин болбоос нэртэй гүжирмэг хүн тул чи өдгөө намайг хэрхтүгэй хэмээмүй! Эрхмийн хөвгүүний өгүүлэхийг сонсохул, хэдийгээр төрсөн охин бус боловч таньсан охин тул яахан ялаас хэлтэрч чадмуй.” Махаранз өгүүлрүүн: “Авгай та хэлж ятган ялаас зайлуулахыг хүсмүй.” Шугар гараг өгүүлрүүн: “Би ч та нарыг ятгаж эвсүүлсүгэй хэмээн санамуй, гагц үг явахгүйгээс бэрхшээнэм.” Махаранз өгүүлрүүн: “Чи эрт өдрийн хурмастад айлтган түүнд хэргэм олгон түшмэл өргөмжилснөө дурдваас тэр дагах буй за.” Шугар гараг үнэхээр урагш давшин Бичинийг гуйн өгүүлрүүн: “Их богд оо, өвгөн миний өчүүхэн нүүрийг бодож хүлээгээ тайлан одож хурмаст лугаа золгому.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн чи битгий хамаартугай, би өнхрөвч тэнд хүрч чадмуй.” Шугар гараг инээн өгүүлрүүн: “Сармагчин чи нүүр тал харахгүй байнам, эрт өдөр би бас чамд тус хүргэсэн газар буй бөлгөө, өдгөө өдийхөн хэрэгт миний үгийг үл сонсмуй.” Бичин асууруун: “Чи надад ямар тус хүргэсэн газар баймуй?” Шугар гараг өгүүлрүүн: “Чи Цэцэг жимст ууланд шулам болж эрлэг номун хааны заяаны дансыг баллаж шулмын нам хоршоо байгуулан явахуйн үед дээд тэнгэрээс чамайг баримталсугай хэмээхүйеэ, хөгшин би хүчлэн айлтгаж, зарлигийг олон анх элбэн тохинуулж, дээд оронд аваачин “Агтын даамал өргөмжилсөн бөлгөө.” Чи тушаалаа голж оргон одсонд мөн ч хөгшин би хүчлэн айлтгаж дахин элсэж авчран “Тэнгэр лүгээ сацуу их богд” өргөмжилсөн бөлгөө. Чи бас хирээ үл мэдэн хэвээ эс сахиж тоор хулгайлан, Дилавын үрлийг идсэнээр сая мөнхийн шидийг олжээ. Хэрвээ би асангүй болбоос чи яахан энэ мэт явж чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Эртний хүний “Үгээгүү өвгөн хүнтэй бумбаа битгий хамтатга, оогүй атал савыг чинь малтаж чадмуй” хэмээсэн нь зүй болой, би ч мөн агтын даамал болж тэнгэрийн ордныг түйвээсэн төдий л болой өөр ямар олсон газар баймуй, болтугай, болтугай, өтгөс чинь нүүрийг бодож, түүнээр тайлуулсугай.” Махаранз сая урагш давшин хүлээсийг тайлан, Бичиний дээл хувцсыг өмсгөн дээр суудалд сулган бүгдээр ёслон буруу хүлээв.

 

            Бичин бас Шугар гарагт өгүүлрүүн: “Өвгөн гараг аа, ямар вэ? Урьд шүүхдэж сүүлээр шүүмүй хэмээн би хэлсэн биш үү, хурдан түүнийг аваачиж хурмастад уулзуултугай, миний багшийн үйлийг саатуулж үл болмуй.” Шугар гараг өгүүлрүүн: “Юун яармуй. Нэгэнтээ өдий удсан тул нэгэн цом цай уугаад эчвээс барав.” Бичин өгүүлрүүн: “Чи түүний цайг уун хээлийг идэж ялт хүнийг дураар тавьж хурмастын зарлигийг омтгойлж ахуг нь ямар ялд тооцвоос зохимуй?” Шугар гараг өгүүлрүүн: “Цай уухгүй! Цай уухгүй, өдгөө намайг чирэгдүүлэн холбогдуулж эхлэв. Махаранз бушуул, даруй түргэн явсугай!” Ли Жин Бичинийг гүжирлэн өгүүлэхээс эмээн мөн Шугарыг тусалтугай хэмээн гуйв! Шугар Бичинд өгүүлрүүн: “Надад нэг хэлэх үг буй, чи сонсмуй юу?” Бичин өгүүлрүүн: “Цаламдан хүлж цавчин огтчих үес чинь нүүрийг бодон үгийг дагалаа, бас ямар үг баймуй? Хэлтүгэй! Хэлтүгэй! Өгүүлсэн нь зүйд нийцвээс дагамуй, эс нийцэх бөгөөс би бас чамайг буруушаахгүй.” Шугар өгүүлрүүн: “Нэгэн цагийн хэрэгт арван өдөр заргалмуй” хэмээсэнчлэн шулам болбоос Махаранзын охин хэмээн хурмастад чи заалдах бичиг өргөжээ, Махаранз бус хэмээж амуй, иймээс та хоёул хурмастын өмнө ялган тэмцэлдэж зогсохуйяа бэрх болмуй. Тэнгэр дээрх нэгэн өдөр болбоос доор ертөнцөд нэгэн он болох тул энэ нэгэн онд тэр шулам Тансагийг эрүүлэн ураг бололцохыг байтугай хэрэв баяр болж үр тогтоод бас нэгэн бяцхан тойн гарваас харин их хэрэг саатах бус уу?” Бичин өгүүлрүүн: “Зүй болой, би Гахай, Шороо тэднээс салахуйд хурдалбаас цай чанах зуур, удахдаа хоол болох эрэнд эгмүй хэмээсэн бөлгөө. Энэ нэгэн зууралдсанд харин нэлээд удсан бус уу? Өвгөн гараг чиний үзэхээр энэ зарлигийг хэрхэн эгүүлбээс сайн буй?.” Шугар өгүүлрүүн: “Махаранз цэрэг шалгаж чам лугаа хамт эчин шулмыг дартугай, би эчиж зарлигийг эгүүлбээс барав.” Бичин асууруун: “Чи яахан эгүүлмүй?” Шугар өгүүлрүүн: “Би эчиж уул заалдагч оргон одсон тул заргын хэрэг дуусав хэмээн айлтгаваас барав.” Бичин инээн өгүүлрүүн: “Юутай сайн болой! Би чиний нүүрийг бодон заалдахыг больсугай хэмээхүл чи харин намайг оргон одов хэмээх буюу! Тэр цэрэг дайчлан өмнө хаалганд намайг хүлээж атугай, би чам лугаа эчиж зарлигийг эгүүлсү.” Ли Жин бэгтрэн өгүүлрүүн: “Энэ эчиж элдвээр өгүүлбээс түшмэл би эзнийг мэхэлсэн ялд унах болой.” Бичин өгүүлрүүн: “Чи намайг ямар хүн болгон үзмүй? Би ч мөн ихэс эр болой! “Агт алдваас барьж болмуй, ам алдваас барьж болохгүй” хэмээсэнчлэн яахан бас чамайг ховлох ёсон баймуй?” хэмээв.

 

            Ли Жин даруй Бичинд талархан өөрийн харьяат тэнгэрийн цэргийг аван өмнө хаалганд эчин Бичинийг хүлээмүй. Бичин даруй Шугарын хамт эгэж хурмастад уулзан айлтгаруун: “Тансагийг хорлосон нь даруй Алтан хамар цагаан үст хулганын шулам, хуурмагаар Махаранз эцэг хөвгүүний сууриныг тахиж асныг Махаранз мэдээд цэрэг авч дайлаар мордов, хурмаст тэнгэр айлдан өршөөх ажааму” хэмээсэнд хурмаст учрыг мэдэж, зарлиг буулган дахин асуухыг байтугай хэмээв. Бичин даруй эгэж тэнгэрийн өмнө хаалганд хүрсэнд, Суваргат Махаранз Ли Жин, Тайж Нэйжтэн тэнгэрийн цэргийг засан хүлээж байжээ, тэдгээр тэнгэрийн жанжин цэрэг салхи үүсгэн үүл хөлөглөж их богдын хамт Хөндий уулнаа бууж ирэв.

 

            Гахай, Шороотон хүлээж тэсч ядан суутал, Бичиний тэнгэрийн цэргийг дагуулан ирэх нь харагдахуйд тэнэг Гахай урагш угтан эчиж Махаранзад ёслон өгүүлрүүн: “Их л зүдээв! Их л зүдээв!” Ли Жин өгүүлрүүн: “Эрхэм өрлөгтөн үл мэдэх болой, манай эцэг хөвгүүн гагцхүү тахилын хүжсийг дайрласнаар шулам дарлагагүй болж эрхэний багшийг хорьжээ. Хождож ирснийг битгий буруушаагтун. Энэ уул даруй Хөндий уул мөн буюу? Гагц түүний агуйн амсар хаа байхыг үл мэдмүй.” Бичин өгүүлрүүн: “Би харин энэ замаар явсаар цагаарчээ, гагц энэ Өрх агуй эргэн тойрон гурван зуун газар байх бөгөөд шулмын Өрх эл арвин буй, урьд удаа миний багшийг тэр гонхон асар дотор хорьж асан бөлгөө, өдгөө бараа сураггүй, хааш нүүж одсоныг үл мэдмүй.” Ли Жин өгүүлрүүн: “Уран аргатан түм мянгаар улиран хувилавч урхи тор тэнгэр газрыг бүрхсэн тул мултрахуйяа бэрх” болой. Агуйн үүдэнд хүрсэн хойно жич мэдсүгэй.” Бүгдээр урагш арваад газар явж их хадны ёроолд хүрч ирэв. Бичин тэрхүү тогоон чинээ амсрыг зааж өгүүлрүүн: “Энэ болбоос агуйн амсар болой.” Ли Жин өгүүлрүүн: “ “Барсын үүрэнд орохгүй болбоос бамбарыг яахан барьж чадмуй” хэн аймшиггүй урьдаар ормуй?” Бичин өгүүлрүүн: “Би урьд болохуйг хүсмүй.” Нэйж өгүүлрүүн: “Би эзний зарлигаар шулмыг дарах тулд би урьд орвоос зохимуй.” Манай тэнэг Гахай бас өндөр дуугаар дуудруун: “Өмнө явахуйд өвгөн Гахай би үгүй буюу?” Ли Жин өгүүлрүүн: “Булаалдах хэрэггүй, миний тус тус томилохыг сонсогтун: “Их богд, Тайжтан тэнгэрийн цэргийг дайчлан ортугай, бид гурвуул агуйн амсрыг сахиж, дотор гаднаас хавчин байлдаж, түүнийг тэнгэрт гарсугай хэмээвч замгүй, газарт орсугай хэмээвч үүдгүй болсон хойно сая тус тусын эрдэм чадлаа гаргаваас болмуй.” Бүгдээр: “За!” хэмээн нэгэн дуугаар өчив. Бичин Нэйж хоёул цэрэг дагуулан агуйд орж үзвээс:

 

            Алтан наран мөнгөн саран бүхий ангид нэгэн ертөнц,

            Уул ус өвч мод аху өөр нэгэн дэлхий.

            Өнгө үзэмж бүрдсэн үнэр тансаг орон,

            Өндөр асар сэгийлцсэн үнэхээр сайхан газар.

 

            Төд дотор ороод, онгойх үүд орох гэр бүрийг дараалан байцааж гурван зуун газрын Өрх агуйг үлдээлгүй нэгжсэн боловч эрж олсонгүй. Бүгдээр: “Энэ мал хэдийн агуйнаасаа гараад хол газар дутаасан буй за” хэмээлдэв. Гэтэл зүүн өмнөд харанхуй буланд нэгэн агуй буй аж. Тансагийг энд авчран нуусныг хэн мэдмүй. Тийн боловч заяа ямар болбоос тохиол нь тийм хэмээсэнчлэн тэдгээр бага шулам өвчүү агуй дотор чихэлдэн ахуйяа зүрх ихтэй нэг нь гадаахыг үзсүгэй хэмээн толгойгоо цухуйлгатал тэнгэрийн цэрэгт үзэгдэв. Тэнгэрийн цэргүүд бархиран: “Энд баймуй!” хэмээхүйд Бичин хилэн төрж болд бэрээ эргүүлэн дайран орохуйяа Нэйж тайж тэнгэрийн цэргийг авч дагалдан оров. Тэр агуй цухал тул шулам хааш дутаах аж?

 

            Бичин, Тансаг ба цагаан морь, амьтай боодлоо эрж олов. Тэр шулам дутаахуйяа бэрх болсноо мэдэж, Нэйж Тайжид мөргөн амиа гуймуй. Нэйж тайж өгүүлрүүн: “Өдгөө хурмастын зарлигаар чамайг барих нь болой. Манай эцэг хөвгүүн гагцхүү чиний хүж зулын тахилыг амссанаар арай эс “Хөндлөн хэрэгт автаж, гүжир заргад дийлэгдэх”-д хүрэв!” хэмээгээд тэнгэрийн цэрэгт захиж шулмыг хүлэх цалмаар бүгд шулмыг хүлүүлэв. Тийн бүгдээр үүл хөлөглөн агуйгаас гарч ирэв. Суваргат Махаранз агуйн амсар дээр Бичинийг угтан өгүүлрүүн: “Өдгөө чи багшаа олов.” Бичин: “Талархаж баршгүй! Талархаж баршгүй!” хэмээгээд Тансагийг удирдан Суваргат Махаранз хийгээд Нэйж Тайжид талархав. Шороо Гахайтан тэр шулмыг огтчин алсугай хэмээхүйд Суваргат Махаранз өгүүлрүүн: “Үүнийг болбоос хурмастын зарлигаар барьсан тул хөнгөнөөр аваачиж болохгүй, бид үүнийг хүргэж зарлигийг эгүүлэх болой” хэмээв.

 

            Суваргат Махаранз Нэйжтэн тэнгэрийн цэргийг дагуулж шулмыг аваачин хурмастын зарлигийг эгүүлэхээр одов. Бичин Тансагийг түшин Шороо амьтай боодлыг тэгшлэн Гахай цагаан морийг хөтөлж Тансагийг мордуулан бүгдээр баруунш замнав. Энэ үнэхээр урхи цалмыг таслан орчлонгийн далайг ширгээн, оньс цоожийг сөхөж хориул чингэлгээс ангижирмуй. Хойшид ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 23 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 11 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 39 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    14 цаг 43 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 26 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    15 цаг 59 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    16 цаг 2 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    16 цаг 3 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 37 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    17 цаг 46 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    17 цаг 56 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    18 цаг 1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 24 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 41 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    19 цаг 59 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    20 цаг 0 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 15 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК