Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Нямгэрэл:Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь үнэн

2018-1-15
0
ЖИРГЭХ

 

 

ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй уулзаж дараах тодруулга ярилцлагыг авлаа. Сүүлийн нэг жил нэлээн шаргуу ажилтай яваа энэ бүсгүй төрийн ордонд хуралдахаар ирээд байсан юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байна. Өнгөрч байгаа нэг жилийн байдалд дүгнэлт хийхэд хуулийн хэрэгжилт ямархуу түвшинд явна. Мэдээж хуулийн хэрэгжилтийг дагасан хүндрэл бэрхшээл үүсч л байгаа байх даа?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд одоо нэг жил болох гэж байна. 2016 оны 12 дугаар сарын 23-нд батлагдаж гарсан энэ хуулийг яг сарын дараагаас хэрэгжүүлж эхлэхээр болсон учир дээрх хугацаанд уг хуулийг дагалдаж гарах журмууд нь бага зэрэг яаруу сандруу гарсан байдаг. Тийм учраас бид өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд журмуудыг нь засч сайжруулах ажлыг хийж ирлээ. Ер нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, түүнтэй холбоотой судалгааны ажлууд хийх, сургалт зохион байгуулах гээд нэлээн олон ажлууд 2017 онд хийгдэж ерөнхийдөө тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Ялангуяа иргэд, олон нийт рүү чиглэсэн хууль сурталчлах ажил тодорхой хэмжээгээр үр дүнд хүрснийг хэлж чадах байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад очиж байгаа мэдээллүүд нэлээн их болсон. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн тоо 3 дахин өссөн үзүүлэлт байна. Гэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил өсөөд байна гэж үзэхээсээ илүүтэй тоо нь механикаар өсч байгаад бид дүгнэлт хийж байгаа. Энэ нь нэг ёсондоо мэдээлэгчийн нууцлалыг хадгалахтай холбоотойгоор, нэг ёсондоо Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг нэлээн өргөн хүрээтэйгээр цагдаагийн байгууллагад өгдөг болсонтой холбоотой гэж дүгнэж болно. Нөгөө талаас зөрчил буюу Гэмт хэрэг болохоосоо өмнөх шатандаа Гэр бүлийн хүчирхийлэл таслан зогсоогдсоноороо 2017 оны байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оныхоос 11 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлж ажиллахад гол бэрхшээл нь юу байв гэвэл энэ хуулийн хэрэгжилт нь 2017 оны Төсвийн тухай хууль батлагдсанаас хойш хэрэгжиж эхэлсэн тул тодорхой төсөвлөсөн хөрөнгө мөнгөгүйн зовлон л их байлаа. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад байдаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байдаг зардлаас энэ хуулийн хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд явсан. Үүнээс гадна Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн шугамаар бид нэлээн олон ажлууд хийж гүйцэтгэлээ. Ялангуяа хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтнуудыг сургах, түүнээс гадна орон нутагт байгуулагдах нэг цэгийн үйлчилгээний хамгаалах байрнуудын санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын харьяа байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ингээд 2018 оноос Олон улсын төсөл хөтөлбөрийн чиглэлээр он дамжаад нийтдээ 10 гаруй түр хамгаалах байр байгуулахаар ажиллаж эхлээд байна.

-Энэ хуулийн хэрэгжилтэд зориулан 2018 онд улсын төсөвт хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн бол. Нөгөөтэйгүүр энэ хууль хэтэрхий чанга, Канад зэрэг өндөр хөгжилтэй орны хуулийг шууд хуулаад тавьчихсан учир Монголын амьдралд нийцэхгүй, маш олон гэр бүл салж сарниж байгаа талаар шүүмжлэл их байгаа. Энэ хуулийн дагуу юм л бол баривчлаад байгаа учир эрчүүд хэтэрхий их хэлмэгдэж байгаа тухай их ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нэг талаас Гэр бүлийн хүчирхийллийг Гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсонд манай иргэдийн зүгээс нэлээн эсэргүүцэл илэрхийлж байгаа нь үнэн. Нөгөө талаас үйлдлээр нь ялгаад Зөрчлийн тухай хуулиар шийтгэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн хариуцлага нь баривчлах шийтгэл байгаа учраас олон нийтээс нэлээн шүүмжлэлтэй тулгарч байгаа. Хамгийн гол нь бидний зүгээс зөвхөн баривчлахыг эн тэргүүнд тавьж, дээрх шийтгэлийг оногдуулах тал руу биш  хүчирхийлэгч буюу эсвэл хүчирхийлэл үйлдэж болзошгүй эрсдэл бүхий этгээдүүдэд сайн дурын болон албадан зан үйлийг өөрчлөх сургалтуудыг явуулах тал дээр илүү анхаарах болно. Энэ нь урьдчилан сэргийлэх ажлыг илүүтэй хийнэ гэсэн л үг юм. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр баривчлах ял эрс нэмэгдсэн юм шиг ойлголт төрж байгаа нь үнэн ч гол нь энэ төрлийн мэдээлэл ихэссэнтэй бас шууд холбоотой гэж ойлгож болно. Хойшид эн тэргүүнд баривчлаад байдгийг бас анхаарч үзэж энэ талыг зохицуулах чиглэлээр ажиллах зүйл бий.

-Түр хамгаалах байранд ажиллах мэргэжлийн сэтгэлзүйчид, албан хаагчид хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн үү. Тэнд ажиллах хүмүүс 24 цагаар ажиллах ёстой байх?

-2018-2019 онуудад 10 гаруй түр хамгаалах байр байгуулна. Тэгэхээр гол нь эдгээр түр хамгаалах байрууд ашиглалтад орсноор цоо шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах тухай асуудал байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу Хамтарсан багууд байгуулагдсан байгаа. Энэ нь Сум, Хорооны Засаг даргаар ахлуулсан багийг хэлж байгаа юм. Тэгээд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн болон ТББ-ын ажилтнууд түр хамгаалах байруудад ажиллана. Тэгэхээр цоо шинээр бүтэц зохион байгуулалт, орон тоо хүн хүчний талаарх яриа байхгүй гэсэн үг. Гол нь Хамтарсан баг болон төрийн болон ТББ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг тусгуулах ажил 2017 онд ерөнхийдөө хийгдээд дууссан байгаа.

-Эдгээр байруудыг байгуулах чиглэлд улсын төсвөөс хэд орчим тэрбум төгрөг төсөвлөсөн бол?

-Ер нь бол Түр хамгаалах байруудыг орон нутгийн хэмжээнд, харъяа орон нутгийн байгууллагууд хөрөнгө мөнгөө зохицуулан байгуулахаар тусгасан. Харин одооны бидний яриад байгаа эдгээр 10 гаруй байрыг Олон улсын төслийн шугамаар санхүүжүүлэн байгуулна. Мэдээж улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулахаар суугдсан байгаа. Ямар ч гэсэн 2018 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тодорхой ажлууд хийж болохуйц хөрөнгө мөнгө улсын төсөвт суусан байгаа.  

-Сүүлийн үед ялангуяа залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдон иргэдийн зүгээс “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй” гэсэн хандлага байдаг. Ер нь хуулийн зохицуулалт нь одоо ямархуу түвшинд байгаа вэ?  

 -Одоогоор Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих харилцааг зохицуулахад шууд холбогдолтой 6 Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль 51, УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. 2002 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг шууд зохицуулж, Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Манай улс Олон улсын хэд хэдэн чухал конвенцид нэгдэн орсон болохоор Олон улсын өмнө бас тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Гэвч байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо дутмаг, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тал бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Ерөнхий сайдын дэргэд Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэгтэй Үндэсний хороо ажиллахаар хуульчлагдсан хэдий ч байгуулагдалгүй их удсан. Чухам энэхүү Үндэсний хороо нь миний дээр хэлсэн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байхаар хуулинд тусгагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар 2000 онд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байсан ч уг хөтөлбөр 2005 онд дууссан. Хууль батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал эрс ялгаатай байгааг түрүүн дурдсан. Мансууруулах бодистой холбоотой нөхцөл байдал хүндэрч буй өнөө үед урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүст хүлээлгэж байгаа Эрүүгийн хариуцлагыг эргэж харах зүйл ч багагүй бий.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (202.9.42.223)
    ГЭР БҮЛИИН ХУУЛИИГ л чангатга тэгвэл гэр бүлиин хүчирхиилэл шууд хамааралтай БОЛООД Л ҮР ДҮН ГАРНА ХАРИН ХҮҮХДҮҮДИИГ ТА НАР Л ХАМГААЛАХ БАЙРАНДАА ОРОГНУУЛЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ҮҮ ГЭРИИН ДААЛГАВАРАА ХИИСЭНГҮЙ ГЭР ОРНОО ЦЭВЭРЛЭСЭНГҮЙ ГЭЭД ЭЦЭГ ЭХ ГАР ХҮРЧ БОЛОХГҮЙ БОЛГОСНООРОО ТА НАР ХҮҮХДИИН ХҮМҮҮЖЛИИГ АЛДАГДУУЛААД БАЙНА ШҮҮ АМЕРИК ГЭЭД ЯРИАД БАЙДАГ ТЭДНИИ АХУЙН ГЭР БҮЛИИН ХҮМҮҮЖИЛ ШАЛ ӨӨР ГЭДГИИГ ОЙЛГО.ЭЦЭГ ЭХЭЭС НЬ ИЛҮҮ ХҮМҮҮЖҮҮЛНЭ ГЭЖ ТА НАР БОЛ ТӨРИИН БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ ЭЭ .ЭНЭ БОЛ МОНГОЛ АХУЙ ГЭР БҮЛИИН ЁС ЖАЯГ
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • А (103.212.116.154)
    Хөөрхөн эгч бн
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    25 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    49 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    1 цаг 19 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    1 цаг 24 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 30 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    1 цаг 41 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    9 цаг 27 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    9 цаг 31 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    16 цаг 18 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    17 цаг 52 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    18 цаг 3 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    18 цаг 9 мин
  • Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
    20 цаг 1 мин
  • НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр барилга байгууламжийг барих гүйцэтгэгч шалгарлаа
    20 цаг 28 мин
  • Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ.
    20 цаг 34 мин
  • Сар шинийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    20 цаг 45 мин
  • Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 50 мин
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    22 цаг 35 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    22 цаг 58 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК