
Монгол улсын хил буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум ордог авто зам эвдэрсэн тухай мэдээлэл байна. Дөчин минутын хүчтэй аадар үргэлжилсэн энэ газарт 8 дугаар сарын 5-нд Орос-Энэтхэгийн "Индра-2012" цэргийн хээрийн сургууль болох юм. Монголын хилийн ойролцоо болох сургуулилт албан ёсоор “терроризмын эсрэг” гэсэн тодотголтой бөгөөд улс тус бүрээс 250 цэргийн албан хаагч оролцоно. Алан хядагчидтай тэмцэх сургууль хийх гэж байгаа орос, энэтхэг цэргүүдийн хуаран, зэвсэг техник гэмтээгүй гэж мэдээнд дурджээ.
Улаанбаатар дахь цаг уурчид 24tsag.mn-д мэдэгдсэнээр Монголын талд ийм мөндөр унаагүй, усархаг бороо л орсон гэв.
24tsag.mn