
Одоогоор Сейф аль-Ислам нь Ливийн Зинтан хотын шоронд хоригдож байгаа аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрээр гадаад руу дүрвэх гэж байхдаа баригдсан юм. Харин өнгөрсөн зургадугаар сард Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн төлөөлөл түүнтэй уулзахаар хорих газарт нь очсон. Тухайн үед өмгөөлөгч нь түүнээс хүсэлтийг нь бичмэлээр авах оролдлого хийсэн ч бүтэлгүйтжээ. Ливийн босогчид Олон улсын эрүүгийн шүүхийн төлөөлөгчдийг Ливийн Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхийг оролдсон гэх хэргээр буруутган хорьсон байв. Тэднийг 26 хоног хорьсны дараа өнгөрсөн сарын эхээр чөлөөлсөн.
Ливийн эрх баригчид Сейф-аль-Исламыг авлига болон цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа. Харин Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шилжүүлэн өгөхийг Ливийн эрх баригчдаас шаардсан байгаа юм. Гэвч тэд түүнийг эх орондоо шүүнэ гэдгээ мэдэгдсэн билээ.