

Ийнхүү Фелпс энэ удаагийн олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль аван нийт олимпийн медалийн тоогоо 20-д хүргэлээ. Ингэснээр 18 олимпийн медальтайгаар манлайлдаг байсан ЗХУ-ын гимнастикч Ларисса Латининаг хол хаялаа.
Майкл Фелпс “BBC”-д өгсөн ярилцлагадаа “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт над руу залгасан. Маш гайхалтай байсан шүү. Тэр надад бүх хүн намайг дэмжиж байгаа гэж хэлсэн нь маш онцгой санагдсан. Бас ээждээ мэнд хүргээрэй гэсэн” хэмээсэн байна.
Ц.Болор