
Улаан буудайн тариалалтаар тэргүүлэгч АНУ, БНХАУ-д сүүлийн нэг сар хэт халж, ургацын таамгаа бууруулсан билээ

Улаан буудайн тариалалтаар тэргүүлэгч АНУ, БНХАУ-д сүүлийн нэг сар хэт халж, ургацын таамгаа бууруулсан билээ. Мөн ОХУ уг таваарын экспортдоо хориг тавьсан учраас дэлхийн зах зээл дэх үнэ нь өсөж эхэлсэн. Тэгвэл энэ сард АНУ-ын тариалан бүхий бүсүүдэд бороо, хур ахиу орох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь улаанбуудайн үнэ буурахад хүргэв. Өчигдрийн байдлаар бушель улаан буудайн үнэ 8.76 ам.доллар болж, 4.2 хувиар буураад байна. Түүнчлэн шар буурцаг, эрдэнэ шишийн үнэ ч буурч, улаан буудайн аравдугаар сарын хугацаат ханш 8.01 ам.доллар болж, хямдарчээ.
Д.Ундрах 24tsag.mn