
Эдгээрээс гадна хүн амын дунд үүсээд буй хамгийн гол бэрхшээл нь хүнсний хомсдол болоод байгаа. Үерт хамгийн ихээр нэрвэгдсэн хотуудад Анжу, Сончон, Чоннае, Канвун зэрэг хотууд ороод байна. Дээрхи хотуудын оршин суугчид хүнсний хомсдолд орохын зэрэгцээ цэвэр усны нөөц нь дуусч байгаа ажээ.
Учраад байгаа гамшгийг шийдвэрлэхэд тусалж, хүнс болон цэвэр усаар тусламж үзүүлэхийн хойд солонгосын засгийн газар НҮБ-д хүсэлт гаргаад байгаа юм. Харин зарим олон улсын байгууллагаас аль хэдийнэ тусламжийн цуваа хойд солонгосруу чуиглээд эхэлсэн гэнэ. Улаан загалтайн нийгэмлэгээс 300 мянган ам.долларыг хандивлажээ.
Хойд солонгосын төв телевиз KCNA-ээр үерт автсан хотуудын дүр зургийг үзүүлж байгаа бөгөөд түүгээр үерийн усанд жтвсэн байшингууд, машин, үерт автсан тариалангийн талбай зэргийг үзүүлсээр байгаа аж.