
Монголын хөл бөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ,
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай хамтран
"Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг энэ онд
эхлүүлсэн.

Монголын хөл бөмбөгийн холбооноос Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай хамтран "Хүүхэд, хөлбөмбөг, ирээдүй" хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг энэ онд эхлүүлсэн. Эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний хооронд явагдах хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулах юм.
Мөн есдүгээр сард Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад очиж, гурав хоногийн дасгалжуулагчийн сургалт явуулахад бэлэн болжээ. Дээрх сургалтуудыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж явуулах юм.
"Хүүхэд, хөлбөмбөг, хөгжил" хөтөлбөр нь ирэх есдүгээр сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр баяр зохион байгуулж, нээлтийн ёслолын үйл ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бөгөөд олон сюрприз задлах аж.
Ц.Болор