

Дам нурууны цутгалтыг өнөөдрөөс хийж эхлээд байгаа бөгөөд суурийн котлованыг ухаж, ул бетоны ажлыг хийж байна. Мөн захын тулгуурын хүчитгэл хийж, дам нурууны 40 каркасыг бэлэн болгожээ.
Гүүрний нэг урсгалын өргөн 7 м байсныг 11 м болгон өргөтгөж байгаа юм. Сэлбийн гүүрийг ирэх сарын 07-нд нээхээр ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр нь "Мотор Сервис" ХХК сонгогджээ.
Д.Ундрах 24tsag.mn