Лондоны зуны олимпийн XXX наадамд өнөөдрийг хүртэл медалийн тоо болон чанараар манай урд хөрш БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байсан билээ. Тэгвэл одоогийн байдлаар АНУ-ын тамирчид хятадуудыг ардаа орхилоо.
Нийт 43 медаль буюу 21 алт, 10 мөнгө, 12 хүрэл медалиар нэгдүгээрт АНУ-ын тамирчид ийнхүү жагсаж байгаа бол удаад нь хятадууд 20 алт, 13 мөнгө, 9 хүрлээр бичигдээд байна.
Гуравдугаар байранд медалийн чанараар 9 алттай БНСУ орсон ба араас нь оройхон гараад ширүүхэн дайрсан зохион байгуулагч Их Британи болон Францын баг 8 алтан медалиар айргийн тавд оржээ.
Герман 5, Итали 4, Казакстан 4, Умард Солонгос 4 алт тус тус хүртэн эхний 10-т бичигдэж байгаа бол аравдугаар байранд медалийн тоогоороо гуравт бичигдэж байгаа ч чанараараа 3 алтан медальтайгаар ОХУ-ын тамирчид орсон байна.
Э. Мөнх