
56 кг-ийн жинд Японы боксчин Сатоши Шимицу Азербайжены боксчин Магомед Абдулхамидовтой тоглосон. Япон боксчин өрсөлдөгчөө гуравдугаар үед 6 удаа оновчтой довтолгоогоор унагаасан боловч Туркменистаны шүүгч Ишангули Меретниязов эдгээрээр 3 удаа тоололгүй тоглолтыг цааш нь үргэлжлүүлжээ. Ингээд тоглолтын төгсгөлд Японы боксчин гарцаагүй ялсан хэмээн итгэлтэй байсан боловч шүүгч 22-17 харьцаагаар Азербайжаны боксчинг ялагчаар тодруулсан юм. Шудрага бус үр дүнг эсэргүүцэж Японы баг тэмцээнийг зохион байгуулагчдад гомдол гаргасанаар тоглолтыг будлиантуулсан шүүгчдийг олимпийн тоглолтоос шууд хассан байна. Мөн AIBA –гийн техникийн комиссийн гишүүн Азербайжаны иргэн Агхажан Агиевийг мөн олимпийн тоглолтоос гэрт нь буцаажээ. Ингээд Японы боксчинг ялагчаар тодруулсан юм. Сүүлийн жилүүдэд Азербайжанчууд Лондонгын наадмаас хоёр медаль хүртэх зорилготойгоор Дэлхийн боксын холбоонд 10 сая доллар өгсөн цуу яриа дэгдээд байгаа аж. Харин AIBA-гийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа юм.
Э.Индра