Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, бүх биенийх нь 60% нь галд түлэгдсэн А.Болорсүхийг Монгол эмч нар амьдрах найдвар 40 хувьтай гэж байсан.

Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, бүх биенийх нь 60% нь галд түлэгдсэн А.Болорсүхийг Монгол эмч нар амьдрах найдвар 40 хувьтай гэж байсан. Харин түүнийг ОБЕГ-аас Солонгос улс руу эмчилгээнд явуулснаар түүний амьдрах найдвар 97.4 хувь болж өөрчлөгдсөн талаар манай сайт мэдээлсэн. Тэрээр гурван хагалгаа хийлгэснээр арьсных нь 80 хувь нь нөхөн сэргээгдээд байгаа. Мөн тун удахгүй дөрөвдэх хагалгаандаа орох гэж байгаа билээ.
Харин өчигдөр Сөүл хотод байх төв гал сөнөөх газрын дарга Ким Жун Гю А.Болорсүхийг эргэн очжээ. Тэрээр А.Болорсүхийн талаар мэдсэн цагаасаа эхлэн гал сөнөөгчдөөсөө сайн санааны мөнгөн тусламж цуглуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжний 1 сая вон болон бусад эд зүйлсийг бүрдүүлэн түүнийгээ эмнэлэг дээр очин А.Болорсүх болон түүний гэр бүлийн хүнд дамжуулан өгсөн байна. Тэрээр “Бид ажил мэргэжил нэгт нөхөртөө туслахаар шийдэж түүнд хэрэгтэй байх гэсэн бүхий л зүйлсийг цуглуулж байгаа. Түүнийг хурдан эдгээсэй гэж Солонгос гал сөнөөгчдийн захиасан. Тун удахгүй дахин ирж тусламжийн зүйлсийг өгөх болно” гэжээ.
Б.Чимэг