Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 74 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. Баярын өдрөө тохиолдуулан төмөр замчид баяраа Хонхор өртөөнд тэмдэглэж байна. Жил бүрийн эхний амралтын өдрийг тус баярт зориулдаг аж. Баярын арга хэмжээ хүчит бөхийн барилдаан, урлаг, спортын арга хэмжээгээр үргэлжилж байна. Мөн энэ өдөр Улаанбаатар вокзалаас Хонхор өртөөний чиглэлд галт тэрэг үнэгүй үйлчилж байна.
Б.Чимэг