
Өмнөд Солонгосын тамирчин, хүндийг өргөгч Са Жэ Хёг эрэгтэйчүүд 77
кг-ийн жинд 162 кг-ийг өргөж гаргасан ч тэрхэн мөчид харамсалтайгаар
тохойгоо мулталсан байна.

Өмнөд Солонгосын тамирчин, хүндийг өргөгч Са Жэ Хёг эрэгтэйчүүд 77 кг-ийн жинд 162 кг-ийг өргөж гаргасан ч тэрхэн мөчид харамсалтайгаар тохойгоо мулталсан байна. Тэрээр хашгиран унасан бөгөөд түргэн тусламжийн эмч яаралтай хүрч ирэн зохих арга хэмжээг авчээ. Энэ үед үзэж тэнд байсан бүх хүмүүс чимээгүй болж, сэтгэл зовсон байдалтай байлаа. Тэрээр Бээжин 2008 олимпын наадмаас энэ төрөлдөө алтан медалийг авч байсан. Энэ амжилтаа бататгаж дахин олимпын аварга болохыг хүссэн ч түүний энэхүү харамсалтай явдал Лондонгийн олимпын хамгийн аймшигтай бэртэлд тооцогдож байна.
Э. Индра