
“Лондон 2012” олимпийн наадмыг зөвхөн спортын шилдэг үзүүлбэрээс гадна олон сэтгэл догдлуулсан шоу тоглолтууд тоглогдно. Өнөөдөр орой рок наадам нэртэйгээр олимпийн стандионд олны танил, алдартай хамтлаг дуучдын тусгай амьд шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтонд оролцож байгаа хамтлаг дуучид олимпын наадамд зориулан гаргасан цоо шинэ дуу хөгжмийг тоглох юм байна. Энэхүү тоглолтыг албан ёсоор London 2012 YouTube channel сайтаар шууд дамжуулах юм байна. Тоглолтын хөтлөгчөөр Гемма Кайрни ажиллах юм байна.
Уг шоунд :
Rizzle Kicks – Мягмар гаригт 8 сарын 7-нд Лондонгийн цагаар 15:30-д /УБ-ын цагаар 22:30-д/
Lawson - Мягмар гаригт 8 сарын 7-нд Лондонгийн цагаар 19:00-д /УБ-ын цагаар 02:00-д/
Mika - Лхагва гаригт 8 сарын 8-нд Лондонгийн цагаар 15:00-д /УБ-ын цагаар 22:00-д/
Pixie Lott - Баасан гаригт 8 сарын 10-нд Лондонгийн цагаар 11:30-д /УБ-ын цагаар 18:30-д/