Энэ жил хур бороо элбэг байгаа учраас Онцгой байдлын ерөнхий газраас үер усны аюулаас болгоомжлохыг уриалсаар байгаа. Учир нь энэ зун усанд осолдох дуудлага эрс нэмэгдсэн байна.

Энэ жил хур бороо элбэг байгаа учраас Онцгой байдлын ерөнхий газраас үер усны аюулаас болгоомжлохыг уриалсаар байгаа. Учир нь энэ зун усанд осолдох дуудлага эрс нэмэгдсэн байна. Өнөөдөр гэхэд, Нийслэлийн Онцгой байдлын шуурхай албаны утсанд “Хар-Усан тохойд хүн осолдлоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын мөрөөр тус албаны харьяа Аврах багийнхан Хар-Усан тохойд очиж, эрлийн ажиллагааг эхлүүлжээ. “Дуудлага тус албанд ирээд удаагүй байгаа тул хэд орчим насны хүн усанд осолдсон талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Б.Золбоо