зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баяртсайхан:Эдийн Засгийн хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь санхүүгийн хэрэглэгч

2018-1-31
0
ЖИРГЭХ

 

 

Сүүлийн үед дэлхийн улс орнууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг чухалд үзэх боллоо. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, бизнесийн сайн арга барилыг мөрдүүлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг чиглэлээр хурдацтай дэвшлүүд бий болж байна. Энэ нь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлж, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн тулгуурыг бүрдүүлдэг байна. Монгол Улс ч олон улсын энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд Төв банкин дээр ямар ямар ажил хийж байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

 

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалалтыг дээшлүүлэх нь Монголын санхүүгийн салбарт хийж буй нэг чухал шинэчлэл шүү дээ. Үүнийг яагаад хийх болсон асуултаар ярилцлагаа эхэлцгээе.

 

-2012 онд Дэлхийн банк манай улсад Санхүүгийн боловсрол, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдлын судалгааг хийгээд “Хангалтгүй байна, сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтэд хүрээд хэд хэдэн зөвлөмж өгсөн байдаг.

Үнэхээр ч хууль эрх зүйн орчноос эхлээд, тэдгээрийг  хэрэгжүүлэх институцийн оновчтой зохион байгуулалт, үүссэн асуудлуудад цэгцтэй анализ, дүгнэлт хийхэд туслах мэдээллийн нэгдсэн сан гээд Монгол Улсад дутуу зүйл олон.

Иргэд, хэрэглэгчдийн хувьд ч эрх ашиг нь ямар тохиолдолд зөрчигдөж байгааг, зөрчигдсөн тохиолдолд хэнд хандаж яаж шийдвэрлүүлэх вэ гэдэг талаарх мэдлэг хангалтгүй.

Монголбанкны зүгээс энэ байдлыг сайжруулах зорилгоор санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр улс орнуудын шилдэг туршлагыг судлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, техник туслалцаа авах зэргээр нэлээд идэвхтэй ажиллаж байна.

Сүүлийн жишээ гэхэд, бид Азийн Хөгжлийн Банктай хамтaрч ажиллан, үндэсний хэмжээний болон олон улсын хурлуудыг 2017 онд мэргэжлийн хүрээнийхний дунд зохион байгуулсан.

Мөн өнгөрсөн 7 хоногт УИХ-аар батлагдсан Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой заалт орсон нь томоохон дэвшил болсныг онцлох нь зүйтэй.

Ингэснээр Монголбанкинд санхүүгийн хэрэглэгч болон хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалахад суурилсан хяналт, шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд нэг алхам ойртлоо гэж үзэж болно.

Энэ сараас эхлээд Монголбанкнаас нийт иргэд, олон нийтэд хандсан “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” аяныг эхлүүлээд байна.

Зөвхөн мэргэжилтнүүд төдийгүй, иргэд хэрэглэгчид өөрсдөө маш сайн ойлголттой байх нь чухал. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь өөрөө санхүүгийн хэрэглэгч юм.

 

-Дэлхийн чиг хандлагыг харахад “санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг” гэдэг зүйлийг улс орнууд маш их чухалчилж байна. Ямар ач холбогдолтой учраас ингэж байна вэ?

 

-Санхүүгийн зах зээл маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн хэрэглэгчээс бүрддэг. Зохицуулагч байгууллагын зүгээс бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй санхүүгийн байгууллагуудыг хянах, үйл ажиллагааг нь найдвартай байлгах тогтолцоо, арга механизмыг нэлээд сайн хөгжүүлсэн.

Тэгвэл сүүлийн үед эрэлт тал буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь эцсийн дүндээ эдийн засгийн тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлтийн нэг түлхүүр болдгийг судалгаа харуулж байна.

Иймд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сайн тогтолцоог бүрдүүлэхийг улс бүр зорих боллоо. Тухайлбал, энэ сэдвээр Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн тайлангаас харахад 120 гаруй улс орны дийлэнх олонх нь аль нэг байдлаар хийгээд, хэрэгжүүлээд эхэлжээ. 60 гаруй оронд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний стратеги хүртэл боловсруулаад хэрэгжүүлж явж байна.

 

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдал, санхүүгийн байгууллагын бизнесийн арга барил, үүссэн маргааныг шийдвэрлэх 3 чиглэлээр түгээмэл хандаж байна. Эдгээр нь эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

-Юуны өмнө, мэдээллийн ил тод байдлыг авч үзье. Технологийн дэвшил, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй зэрэгцээд өнөөдөр маш олон төрлийн бизнесийн модел, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон байна. Зөвхөн нэг банкны хувьд аваад үзэхэд зээл эсвэл хадгаламжийн бүтээгдэхүүн нь дотроо нэлээд олон төрөл зүйлтэй.

Дээр нь даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, сүүлийн үед технологийн компаниуд хүртэл санхүүгийн үйлчилгээ санал болгоод эхэллээ. Ийм үед санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгож буй хэрэглэгч ямар бүтээгдэхүүнийг, ямар нөхцөлтэй авах гэж байгаагаа тодорхой мэдэх боломжтой байх нь чухал.

Учир нь үнэн зөв мэдээлэл дээр суурилсан шийдвэр л илүү оновчтой, хариуцлагатай байдаг шүү дээ. Энэ нь эргээд эдийн засагтаа ч эерэг нөлөөтэй. Санхүүгийн зах зээлд оролцож буй хүмүүсийн мөнгөтэй холбоотой шийдвэрүүд оновчтой байх тусмаа л эдийн засаг тогтвортой байна гэсэн үг.

Ингэснээр мөнгөний бодлого ч илүү үр дүнтэй хэрэгжихэд тустай. Дараагийн нэг зүйл бол, хэрэв хэн нэгэн этгээд ямар нэгэн зүй бус, ёс зүйгүй эсвэл алдаатай буруу арга барилаар бизнес хийж байвал үүнийг таслан зогсоох нь зохицуулагчийн гол үүрэг.

Санхүүгийн систем маань өөрөө итгэл дээр тогтдог тул энэ нь маш чухал. Санхүүгийн ертөнц цахим хэлбэр лүү хурдтай шилжиж буй энэ үед мэдээллийн нууцлал, аюулгүй байдал ч чухал асуудлын нэг. Жишээ нь, хэрэглэгчийн утасны дугаараас эхлээд цалин орлого, өмч хөрөнгийн талаарх хувийн шинжтэй, зарим нь нууц байх учиртай мэдээллүүдийг банк хэр найдвартай хадгалж чадаж байна вэ гэдэг том асуулт юм.

Мэдээж аливаа маргаан үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, хурдан шуурхай шийдвэрлэж байна вэ гэдэг зүйл яригдана. Энэ бүгдийг цогцоор нь агуулж буй санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо нь эцсийн дүндээ хэрэглэгчид тустай байхаас гадна санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээ тогтвортой байх, хүртээмжтэй байх нөхцөл болдог.

 

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдалд эерэг нөлөөтэй байх нь ээ. Энэ нь эдийн засгийн өсөлт илүү олон хүнд хүртээмжтэй байхад хувь нэмэр оруулах бололцоотой юу?

 

-Том зургаараа эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хүчин зүйл гэж ойлгож болно. Сүүлийн үед дэлхий дахинд эдийн засагчид, бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болсон нэг асуудал бол нийгмийн тэгш бус байдал юм.

Даяарчлал хүчээ авч, олон улсын худалдаа асар ихээр тэлж, маш их хэмжээний баялаг, хөрөнгө бий болсон хэдий ч, баян, хоосны ялгаа нэмэгдлээ. Гэтэл үүн дээр нэмээд дэлхийг хамарсан томоохон эдийн засгийн хямрал тохиоход санхүүгийн хувьд хамгийн эмзэг бүлэг илүү хүчтэй өртөж, хямралын гол хохирогсод болсон.

Баян, ядуугийн ялгаа ихэсч, тэгш бус байдал ийнхүү нэмэгдэх нь улс орны эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжил, цаашлаад нийгмийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Иймд тэгш бус байдлыг бууруулахын тулд “эдийн засгийн өсөлт өөрөө тогтвортой бөгөөд олон хүнд хүртээмжтэй байх ёстой” гэдэг зүйл аль ч улсад чухал болж байна. Өсөлт савлагаа багатай, нийгмийн олон давхаргад үр өгөөжтэй байсан цагт л ядуурал буурна, нийгмийн тэгш бус байдал багасна. Ийм өсөлтийг бий болгоход санхүүгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал маш чухал байдаг.

Иргэдэд санхүүгийн эрсдэлээ илүү оновчтой удирдах боломжийг дээшлүүлдэг болохоор тэр. Тэгвэл санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах оновчтой тогтолцоог бүрдүүлснээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох боломж бий.

Ингэснээр эмзэг давхаргад байгаа иргэд илүү хамгаалагдах, дундаж давхаргынхан ч эмзэг байдал руу унахгүй байх, цаашлаад бий болж буй өсөлтөд хувь нэмрээ оруулах, ашиг шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлдэг.

 

-Таны ярианаас эдийн засгийн хүртээмжтэй өсөлт нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр олон хүнд хүрч байгаагаас шалтгаалдаг гэж ойлголоо. Санхүүгийн хүртээмж олон улсад, Монголд ер нь ямар нөхцөл байдалтай байна вэ?

 

-Монголын хувьд зарим тоон үзүүлэлтээр дэлхийн дунджаас хавьгүй өндөр байх нь бий. Тухайлбал, 15-аас дээш насны иргэдийн 90% гаруй нь данс эзэмшигч гэдэг нь нэлээд өндөр үзүүлэлт. Гэхдээ цаашид чанарын үзүүлэлтүүдийг сайжруулах, санхүүгийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг нь чухал юм.

Дэлхийд 2 тэрбум орчим хүн санхүүгийн ямар нэгэн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд байна. Эдгээрийн дийлэнх нь хөгжиж буй орнууд, ядуу буурай орны иргэд. Энэ нь мэдээж том эрсдэлийг бий болгох магадлалтай. Тухайлбал, өвчин дэлгэрэх, эсвэл гал түймэр, осол аваар г.м. эрүүл мэнд, эд хогшилд том эрсдэл учирсан үед даатгалгүйгээс болж санхүүгийн том дарамтанд унах, улмаар ядуурал гүнзгийрэх орох тохиолдол бий.

Түүнчлэн орлого зарлагаа зөв хуваарилах, хуримтлал үүсгэх, эрсдэлээ оновчтой удирдах, шаардлагатай үедээ санхүүжилт авах г.м. санхүүгийн олон хэрэгсэл, үйлчилгээний гадуур үлдэх нь тухайн хүндээ ч, эдийн засагтаа ч хохиролтой.

Тийм учраас санхүүгийн хүртээмж чухлыг яриад байгаа. Гэхдээ энэ байдал мэдээж сайжирч байна. Тухайлбал, 2011 онд дэлхийн хүн амын тэн хагас нь санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн статистик үзүүлэлт гарч байсан.

Тэгвэл ердөө 3 жилийн дотор энэ үзүүлэлт 30% руу орж буурсан байдаг. Үүнд нэг талаар интернет, ухаалаг төхөөрөмжүүд дэлгэрсэнтэй холбоотойгоор санхүүгийн хямд бүтээгдэхүүн, үйлчилгээний тархалт хүчтэй нөлөөлсөн.

Мөн өмнө хэлсэнчлэн олонх улс орон, олон улсын байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад идэвхтэй ажиллаж байгаа нь ч томоохон түлхэц болсон гэж дүгнэж болно.

 

-Зохицуулагч, төр бүх зүйлийг шийдвэрлэх боломжгүй байх л даа. Иргэд, хэрэглэгчид тэгвэл өөрсдөө юунд анхаарах нь зүйтэй вэ?

 

-Тийм. Тухайн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж хэрэгцээ шаардлагаа хангах гэж байгаа хүн бол хэрэглэгч өөрөө шүү дээ.

Иймд иргэд санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн сонголтыг хийж чаддаг байх нь чухал.

Мөнгө хөрөнгө, хүн хүч, мэдлэг туршлага гээд маш их нөөц чадалтай санхүүгийн байгууллагын үүдээр ороод, ширээний 2 талд сууж байгаад тэгш хэлцэл хийхийн тулд хэрэглэгчид боловсрол шаардлагатай. Ийм мэдлэг, хандлага, итгэлтэй болоход нь туслах зорилгоор төрөөс боловсролтой болох боломжоор нь хангаж, дэмжиж болно.

Одоо манайд хэрэгжиж байгаа санхүүгийн боловсролын хөтөлбөрийн гол зорилго энэ шүү дээ. Зохицуулагчийн зүгээс мэдээж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлынхаа хүрээнд санхүүгийн байгууллагуудад тодорхой стандарт, хэм хэмжээг мөрдүүлж ажиллуулна.

Дээр нь санхүүгийн салбарыг үр ашигтай, найдвартай байлгах дэд бүтцүүдийг нь хийж өгнө. Тухайлбал, зээлийн мэдээллийн санг хөгжүүлснээр хэрэглэгчийн талаар үнэн зөв мэдээлэл банкуудад хүрнэ. Ингэснээр сайн түүхтэй, эрсдэл багатай хүн бүр бага хүүгээр зээл авах боломж нээгдэнэ гэсэн үг.

 

–Тэгэхээр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл өрнөж байна гэж ойлголоо. Цаашид тогтолцоогоо боловсронгуй болгоход юу хийх ёстой вэ?

 

-Сайн тогтолцоо мэдээж институци, хууль эрх зүйн орчноос эхэлнэ. Өмнө хэлсэнчлэн, сая Төв банкны тухай хуулинд өрсөн өөрчлөлтөд энэ сэдэвтэй холбоотой зүйл заалт ч багтсан.

Цаашид Монголбанк 2018 онд багтаан санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэмжлэгтэйгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зорилттойи ажиллаж байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг зохицуулах үүрэгтэй гол байгууллагууд ямар тохиолдолд юу хийж чадах вэ, юу хийх үүрэгтэй вэ гэсэн өөр өөрийн чиглэлээр эрх үүрэг тодорхой байх нь ажлын уялдаа, үр дүнтэй байдалд шууд нөлөөлнө.

Санхүүгийн хэрэглэгч иргэд ч илүү баталгаа, хамгаалалттай болно гэсэн үг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд маань ил тод, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдээ хангах, бизнесийн сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Аливаа санал гомдол, маргааныг хүндрэл багатай түргэн шуурхай шийдвэрлэх үйл явц, дотоод зохион байгуулалт ч үүнд хамаарна.

Иймд боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээс эхлээд үйл ажиллагааны дүрэм журам чанартай байх хэрэгтэй.

Тэгээд үүнийг нь дотооддоо хэрэгжүүлж, хөндлөнгөөс хянадаг сайн тогтолцоо бүрдүүлэх нь чухал юм. Хянана, зохицуулна гэдэг нь бизнесийн байгууллагуудад хүндрэл дарамт учруулах бус, харин тодорхой байдлыг бий болгох, эрсдэлээс сэргийлэх, өрсөлдөөн – инновацийг дэмжих зөв сэдлийг төрүүлэх дүрэм л гэсэн үг.

Хэрэв санхүүгийн байгууллагын ажилтан хүн бизнесийн сайн арга барилаар, мэргэжлийн өндөр ёс зүйн хэм хэмжээнд ажлаа хийж гүйцэтгэж харилцагчдаа ч, өөртөө ч ашигтай бизнес хийж байвал зохицуулагчийн зүгээс заавал хатуу дүрэм тогтоогоод, хянаж шалгаад байх хэрэгцээ шаардлага бага шүү дээ.

-Цаг заваа гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны цаашдын зорьж буй ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК