Лондоны олимпийн наадам эхлээд долоо дахт өдрөө үргэлжилж байна. Орон орны тамирчид амжилт үзүүлэн медалийн тоогоо нэмж наадам улам сохирхолтой өрнөж байгаа. Үүний зэрэгцээ тамирчид биедээ гэмтэл авч, олимпийг орхиход хүрээд байгаа цаан тохиолдол гарсан. Тэдний нэг нь хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд хүч үзсэн Египетийн тамчирн Халил Махмуд Абир Абдельрахман гүйцэтгэлийн үеэр алдаа гаргаж 151 кг жинтэй туухайг өөр дээрээ унагасан байна. Зохион байгуулах хорооны эмч нарын ярьснаар Абдельрахманы биеийн байдал сайн байгаа аж. Тэрбээр туухайгаа хүзүүн дээрээ унагасан ба туухайны гол төмөр дугуйны өндөр хүртэл зай их байдаг учраас тамирчин хүнд гэмтэл учруулаагүй аж.

Э.Мөнх