Сирийн санхүүгийн төв болох Аллепо хотод Б.Асадын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулаан үргэлжилсээр байна. Сүүлийн хоёр хоногт мөргөлдөөнд 140 хүн нас баржээ. Аллепо хотын хэд хэдэн хороололд цахилгаан тасарчээ. Тэгвэл Дамаск хотын ойролцоо болсон зэвсэгт мөргөлдөөнд 58 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан аж.
Босогчдын байгуулсан "Сирийн чөлөөт арми" нь Алеппо хотын өмнөд хэсэгт байрлах цагдаагийн хоёр ч хэлтсийг хяналтдаа аваад байгаа. Зэвсэгт мөргөлдөөний үеэр 41 хүн нас барсны долоо нь цагдаа байжээ. Мөн Сирийн армийн 17 цэргийг олзолсон талаар босогчид мэдээлжээ.

Э.Индра