
2014 онд Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан тус улсын хараат бус Сонгуулийн комисс нэгэн мэдэгдэл хийжээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуульд 80 сая ам.доллар зарцуулах шаардлагатай талаар онцолжээ. Тус байгууллагын дарга Фазыла Ахмада Маанави мэдэгдэхдээ дээрх мөнгийг Сангийн яам гаргах бөгөөд одооноос хөрөнгө оруулагчидтай энэ талаар хэлэлцээ хийгээд эхэлсэн талаар дурдсан байна. Мөн тэрээр цааш нь мэдэгдэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ирэх оны гуравдугаар сараас бүртгэж эхэлнэ. 2014 оны сүүлээр НАТО цэргээ бүрэн эргүүлэн татах үеэр сонгууль болж байгаа нь онцлог. Тиймээс Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Афганы тусгай албаныхан аюулгүй байдлыг хангах юм гэжээ. Афганистанд 17 сая хүн санал өгөх эрхтэй аж. Фазыла Ахмада Маанави "Засгийн газрын аль ч байгууллага болон гадаадын түшмэдүүд сонгуулийн явц болон санал хураалтын дүнд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй" хэмээжээ.