зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баяртсайхан: Тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй

2018-2-07
0
ЖИРГЭХ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”, гадаад валютын нөөцийн хүрэлцээ, мөн удахгүй болох “Улаанбаатарын зөвшилцөл” хэлэлцүүлгийн тухай ярилцлаа.

Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганы үр дүнгийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

-Өнгөрсөн 2017 он Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын хувьд хүнд сорилтуудыг даван туулах, эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийн суурийг тавих жил боллоо. Гэвч энэ бол зөвхөн урт замын эхлэл юм. 2018 он эерэг өөрчлөлтөө бататгах, макро төвшний таатай өөрчлөлтүүдийн үр өгөөжийг нийгмийн өргөн хүрээнд мэдрүүлэхэд чухал “Шинэчлэл, реформын жил” болох учиртай.

Энэхүү шилжилтийн чухал үед Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдал, сорилтуудыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зөвлөмжийг тодорхойлох явдал чухал учраас тус чуулганыг эдийн засгийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын төвшинд зохион байгуулсан. Цаашид жил бүрийн эхэнд ийм чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, өмнөх жилийнхээ ажлыг дүгнэх, ирээдүйд тулгарах сорилтуудыг хэлэлцэж байх бодлогын талбар болгохоор зорьж байна.

Макро эдийн засагт гарсан таатай өөрчлөлтүүдийг нийгмийн өргөн хүрээнд мэдрүүлэх гэдэг Таны үг содон дуулдлаа. Үнэндээ иргэдийн амьжиргаа хүндхэн байгаа. Энэ чиглэлд Монголбанк ямар үйл ажиллагаа явуулах бодолтой байна вэ?

-Тийм ээ, амьдрал хүнд байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, инфляци зорилтот 8 хувийн төвшинд тогтож, ажил эрхлэлт нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтийг дурдах ёстой хэдий ч, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөр хэвээр байгаа нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилтууд мөн.

Давын өмнө Монголбанк инфляцийг 2018-2020 онд тогтворжуулах бодлогоо тууштай хэрэгжүүлэхийг зорьж байна. Инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь инфляци болон эдийн засгийн өсөлтийн зөв тэнцвэрийг хангах замаар иргэдийн амьжиргаанд нааштай нөлөөлөх юм. Эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн богино хугацааны бодлого хэрэгжүүлэх нь тухайн үедээ олон нийтэд таалагдах хэдий ч, энэ нь эргээд гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, эдийн засгийн өсөлт саарах, улмаар унах нөхцөл болдгийг амссан гашуун туршлага бидэнд бий шүү дээ. Манайд тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр гадаад валютын улсын нөөцийн хэмжээг зогсолтгүй нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Өнгөрсөн онд гадаад валютын нөөц 3 дахин нэмэгдэж, 3 тэрбум ам.долларт хүрсэн. Нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгт итгэх итгэл нэмэгдэж, улмаар зах зээлийн зарчмын дагуу төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх нөхцөл бүрдэж байна. Энэ нь эргээд бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санхүүгийн төлөвлөлт, шийдвэр гаргалтыг сайжруулах замаар ажлын байр, орлогын өсөлтөөр дамжуулан иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөх юм.

Түүнчлэн Төв банкны ил тод, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах зэрэг чиглэлд авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд улсын зээлжих зэрэглэл, гадаад эх үүсвэрээс санхүүжилт босгох өртөг, боломжийг сайжруулах зэргээр ажил олгогчдын цаашдын бизнесийн идэвхжилд зөв нөлөөлнө гэж үзэж байгаа.

Гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.долларт хүрснийг Та олонтаа дурдаж байгаа. Гэхдээ энэ хэмжээ хэр боломжит нөөц вэ?

-Гадаад валютын нөөц бол улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баялгийн нэг хэсэг бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, хямралын үед улс орны эрсдэл даах чадварыг хангах, гадаад өрийн үйлчилгээ хийх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, нөөцийн хүрэлцээт байдлыг тооцоход олон улсад нийтлэг хэрэглэдэг нөөц-импорт, нөөц-богино хугацаат гадаад өр, нөөц-мөнгөний нийлүүлэлт зэрэг уламжлалт харьцаа үзүүлэлтийг хангаж байгаа хэдий ч, энэ нь чамлалттай нөөц юм. Гэхдээ чамласнаас, чанга атга гэдэг дээ.

Тухайлбал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй төвшинд байлгахаар заасан байдаг. 2017 онд Монгол Улсын импорт өмнөх оныхоос 29% нэмэгдэж 4.3 тэрбум ам.долларт хүрсэн. Хэрэв энэ өсөлт 2018 онд хадгалагдана гэж үзвэл бид хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлж байж нэг жилийн хэрэгцээг хангах төвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа гадаад валютын нөөцийн хуримтлал нь богино хугацаанд үүсч болох эрсдэлийг даахуйц хэмжээнд хүрэлцээтэй боловч гадаад цочрол, дунд, урт хугацаанд үүсч болох бусад эрсдэлийг хааж чадахгүй. Иймд гадаад валютын нөөцийг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Нэг талаас гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа хэдий ч, нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өр бас нэмэгдсээр байна. Нөөцийг өр үүсгэх замаар нэмэгдүүлж байна гэж олон нийт ойлгож, санаа зовоод байх шиг. Нөөцийг нэмэгдүүлэх өөр ямар ямар боломж бий вэ?

-2017 онд гадаад валютын нөөц бараг 2 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг дээр нэгэнт дурдсан. Нөөц нэмэгдэхэд Засгийн газрын зүгээс төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд 820 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Бусад хувь нэмрийн тухайд алтны орлого, гадаад валютын улсын нөөцийн удирдлагын орлого, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөс шалтгаалсан гадаад валютын орох урсгалын өсөлт болон бусад хүчин зүйлс нөлөөлснийг нэмж дурдъя. Өөрөөр хэлбэл, нөөц нэмэгдсэн нь дан ганц донор орнуудын санхүүжилтээс шалтгаалсан гэх өрөөсгөл ойлголт байгааг залруулах нь зүйтэй байх. Бид өөрсдөө айлаас эрэхээр авдраа уудлан ихээхэн зүтгэл гаргаж байна. Өөрсдийн хүчин зүтгэлийг дутуу үнэлж яав ч болохгүй.

Ирэх он жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээс хуваарийн дагуу орж ирэх төлөвтэй байгаа нь валютын нөөцөд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Монголбанк дотоодын алтны үйлдвэрлэлийг дэмжих, алтны сорьцын лаборатори шинээр байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа нь алт тушаалтыг нэмэгдүүлнэ.

Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжих, зээлжих зэрэглэл сайжрахын хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх, улмаар хувийн хэвшилд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв мэдэгдэж байгаа нь төлбөрийн тэнцэл сайжрах, гадаад валютын нөөц нэмэгдэхэд нааштай нөлөөлнө гэж үзэж байна.

Хамгийн чухал нь бид эдийн засагт үүссэн одоогийн таатай нөхцөл байдлыг ашиглан эдийн засгийнхаа бүтцийг төрөлжүүлэх, урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай байгаа. Ингэснээр гадаад валютын цэвэр урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад жинтэй хувь нэмэр болно.

Монголбанкнаас ойрын хугацаанд ямар ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Мэдээж бодож, санаж, хийж буй олон ажил байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар эхэлсэн ажлаа эрчимжүүлнэ. УИХ-аар шинэчлэн баталсан Төв банк /Монголбанк/-ны болон Банкны тухай хуулийг дагалдуулан олон дүрэм журам шинээр боловсруулан хэрэглэж эхэлнэ. 2018 он бол банк-санхүүгийн салбарын хувьд томоохон шинэчлэл, реформын жил болно. Банкны салбар дахь бүтцийн өөрчлөлт бүрэн утгаараа хэрэгжиж, мөнгө санхүүгийн тогтолцоо бүхэлдээ эрүүлжих хөрс суурь бүрдэнэ.

Монголбанкнаас энэ сарын буюу 02-р сарын 12-нд “Улаанбаатарын зөвшилцөл” хэлэлцүүлгийг зохион байгуулах санаачилга гаргажээ. Бэлтгэл ажлын явцыг тодруулж хэлнэ үү.

- Олон улсын туршлага, бидний туулж ирсэн зам, улс орны онцлог байдлыг харгалзан Монгол Улсыг тогтвортой өсөлт, хөгжилтөд хүргэх “Улаанбаатарын зөвшилцөл”-ийг Монголбанк санал болгон хэлэлцүүлэх гэж байна. Үүнд:

  • Засаглал, институцийг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх, авлигалын эсрэг тууштай тэмцэх,
  • Гадаадын шууд болон хувийн хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах,
  • Төсвийн сахилгыг хангах, үндэсний хуримтлалтай болж, тууштай нэмэгдүүлэх, бодит эдийн засаг, инфляцийг тогтворжуулах,
  • Эдийн засгийн дархлааг хангах хэмжээнд гадаад валютын нөөцийг хуримтлуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх,
  • Хүчтэй санхүүгийн салбартай болох, санхүүгийн зах зээлийг зохистой төвшинд либералчлах, өрсөлдөөн бий болгох,
  • Аж үйлдвэржилтэд түүчээлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай локоматив хэдэн компанийг бий болгож дэмжих,
  • Бүс нутгууд тэгш хөгжих боломж бүрдүүлэх зэрэг асуудлыг дурдаж болно.

Энэхүү зөвшилцөл нь улс төрийн орчноос үл хамааран Монгол Улсын хөгжлийн бодлогод тогтвортой хадгалагдан хэрэгждэг байгаасай хэмээн бид хүсч байгаа юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Монголбанк

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (185.39.141.72)
    aa zartai hulgaich daa . . chi narsand vhehee sana
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    6 цаг 4 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    6 цаг 17 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    7 цаг 3 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    7 цаг 16 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 цаг 25 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    7 цаг 36 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    7 цаг 37 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    7 цаг 38 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    9 цаг 0 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    10 цаг 22 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    10 цаг 27 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    11 цаг 10 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    12 цаг 58 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    13 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 32 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    13 цаг 36 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    13 цаг 44 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    13 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    13 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК