Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт буруутгагдаад буй Т.Батзаяаг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас шүүнэ.

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт буруутгагдаад буй Т.Батзаяаг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас шүүнэ. Хуралд шүүгчээр Ш.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Т.Оргил-Очир нар оролцохоор болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн хэмээн буруутгаж байгаа аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Т.Батзаяа нь гадуур байцаагдаж байгаа юм байна.
Б.Чимэг