Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн сарын 20-нд хүргүүлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдлоо өнгөрсөн сарын 20-нд хүргүүлсэн юм. Харин тэдэнд холбогдох хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн билээ. Өчигдөр Нийслэлийн шүүхээс хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хуралд оролцох бүрэлдэхүүнийг томилжээ. Илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэнг томилсон байна. Хуульд зааснаар шүүгчид хэргийг хүлээн аваад 30 хоногийн дотор багтаан хянан хэлэлцдэг аж. Харин шүүгч Б.Батцэрэн ээлжийн амралттай байгаа тул ажилдаа ортол нь шүүх хурлыг товлох, хавтаст хэрэгтэй танилцах хугацаа тодорхой болохгүй юм байна.
Б.Чимэг