
БНЭУ-ын төмөр замын компани төмрийн хүдэр экспортлох тээвэрлэлтийнхээ зардлыг 50 хувиар өсгөжээ.

БНЭУ-ын төмөр замын компани төмрийн хүдэр экспортлох тээвэрлэлтийнхээ зардлыг 50 хувиар өсгөжээ. Ингэснээр 2008 онд тонн нь 200 ам.долларт хүрч байсан төмрийн хүдрийн үнийг дахин энэ төвшинд хүргэж болзошгүй гэнэ. Учир нь тус улсын нийлүүлэлтээс зах зээлийн ханш хамаарч байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Уг таваарын экспортоор дэлхийд гуравт эрэмблэгддэг Энэтхэг улс жилд 200 сая тонн төмрийн хүдэр олборлодог агаад ихэнхийг нь БНХАУ-д экспортолдог аж. Төмөр замын компанийн мэдээлж буйгаар тэд нэг тонн төмрийн хүдэр тээвэрлэхэд 1500 рупи /32.9 ам.доллар/ нэхэмжлэх юм байна. Ингэснээр "Дэлхийн зах зээл дэх энэ таваарын ханш 11-12 ам.доллараар өснө" хэмээн тус улсын Орисса мужийн экспортлогч "SKTC" компанийн шинжээч Дрүв Гоэл хэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn