
Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг хааж зам засварын ажлыг
хийж эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11
чиглэлд өөрчлөлт оржээ.

Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг хааж зам засварын ажлыг хийж эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 11 чиглэлд өөрчлөлт оржээ. Энэ өөрчлөлт нь энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Үүнд, М:5 "Баянхошуу-МУБИС", М:8 "Яармаг-МУБИС", М:11 "Нисэх-МУБИС", М:55 "Баянмонгол хороолол- Бага тойруу", М:35 "Улаанхуаран- Тэнгис кино театр- Мах импекс", ХО: "Налайх-10 шар байр-Вокзал" чиглэлүүдийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд МУИС-ын зогсоолоос Их сурууглийн болон бага тойруугийн гудамжаар дамжин "Зоос гоёл"-ын уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явах аж. Харин М:6а "Өнөр хороолол-3,4-р хороолол", М:15 "Баруун салаа- МУИС-БЗД-ийн 6-р хороо", М:21 "Халдвартын эмнэлэг-3,4-р хороолол", М:26 "СХД-ийн 26-р хороо-Их наран-МУБИС", М:35 "Улаанхуаран-Тэнгис кино театр-Мах импекс" чиглэлүүдийн автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа "Зоос гоёл"-ын уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn