зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Уртнасан: Агуу их авъяастай хүнд атаархах сэтгэл байдаггүй

2012-8-07
0
ЖИРГЭХ
P1520955Сонгодог урлагийн зууны зүтгэлтэн, залуу нас, гоо узэсгэлэн, биширмээр хоолой, гайхам авьяасаараа дэлхийн дэвжээг дэглэж явсан Х.Уртнасан. Өөрийнхөө он цагт эрхэмсэг оршиж, ихэмсэг бардамхан амьдарч яваа хүчирхэг нэгэн хатагтай. Мөгастар л гэвэл он цагтаа түүнийг жинхэнэ од байсныг үөийнхэн нь ярьдаг. Сонгодог урлагийнхаа хөгжлөөр дэлхийн дэвжээнд дээрээсээ хоёрт жагсдаг Оросын агуу их “Большой театр”-т дуулж, Чио Чио саны дүрээрээ дэлхийг тойрсон хатагтай Х.Уртнасангийн амжилт, алдар хүндийн жинг түүх мэдэх учраас илууг нурших шаардлагагүй. Харин өөрөөр нь яриулах хэрэгтэй гэж бодсон учраас түүнийг зорьсон юм.

P1520955  Сонгодог урлагийн зууны зүтгэлтэн, залуу нас, гоо узэсгэлэн, биширмээр хоолой, гайхам авьяасаараа дэлхийн дэвжээг дэглэж явсан Х.Уртнасан. Өөрийнхөө он цагт эрхэмсэг оршиж, ихэмсэг бардамхан амьдарч яваа хүчирхэг нэгэн хатагтай. Мөгастар л гэвэл он цагтаа түүнийг жинхэнэ од байсныг үөийнхэн нь ярьдаг. Сонгодог урлагийнхаа хөгжлөөр дэлхийн дэвжээнд дээрээсээ хоёрт жагсдаг Оросын агуу их “Большой театр”-т дуулж, Чио Чио саны дүрээрээ дэлхийг тойрсон хатагтай Х.Уртнасангийн амжилт, алдар хүндийн жинг түүх мэдэх учраас илууг нурших шаардлагагүй. Харин өөрөөр нь яриулах хэрэгтэй гэж бодсон учраас түүнийг зорьсон юм.

  Өдгөө далан насыг зооглож яваа ч тэр гялалзаж сууна. Урлагийн ач юм болов уу. Нулимс их ойрхонтой юм. Урлагаас авсан хэт мэдрэг чанарын илрэл гэж өөрөө тайлбарласан. Үнэхээр ч урлагаар хүмуужсэн хүн уян зөөлөн, зөв хүн болж төлөвшдөг. Яг хайрлуулж өссөн хүүхэд шиг хайрламтгай болдог гэнэ лээ. Тэр яг л тийм нэгэн оршихуй.
-  Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуучин Х.Уртнасан. Энэ том цол гуншингуудаас танд чухам аль нь илүү үнэ хүндтэй санагддаг вэ?
-    Шагнал бүхний ард нөр их хөдөлмөр байдаг учраас эрэмбэлэх хэцүү.
Г эхдээ Зууны манлайдаа илүү дуртай. Зуун дамжсан дуучин гэж байхгүй л дээ. Харин зуун дамнасан олон чадалтай дуучдын хөдөлмөр над дээр
ирж буусан болохоор энэ цолондоо илүү хайртай байдаг хэрэг.  

-    Алдар хүнд танд юу авчирсан бэ?

-    Амлалт. Алдар хүндтэй болно гэдэг хийж бүтээхийн амлалт л байдаг юм. Алдар хүндтэй болсных хариу барьж, хийж бүтээх ёстой. Алдар цолондоо эзэн байхын учир илүү их хөдөлмөрлөх ёстой болдог. 

-    Та бол харьцангуй залуу, харь нутгаас суурьшсан сонгодог урлагийн анхны гялалзсан оддын нэг нь. Таны давтагдашгүй хүчирхэг хоолой, залуу нас, гоо үзэсгэлэнтэйгээ хамт Монголын нэрийн өмнөөс дэлхийн сонгодог урлагийн дэвжээг гайхуулж явсныг 20-р зууны түүх гэрчилнэ. Хоёулаа таны залуу насаар хэсэг аялах уу?

-    Үнэхээр сайхан аян. Миний залуу нас киноны кадр шигл хурдтай урсаж одсон байдаг юм. Харин үзэгчдийн хувьд таны хэлсэн шиг байсан байж болох юм. Даанч түүнийг мэдрэх, ухаарах сөхөөгүй хөдөлмөрлөсөн он жилүүд байлаа. Гэхдээ яг л өчигдөр болсон юм шиг тодхон үлдэж.
Ер нь хүний насыг хүн болж төлөвших, хэрэв хүн болж төлөвшсөн бол хэн болох, юу хийж бүтээхээ тодорхойлох үе гэж хоёр хуваагаад, энэ хоёрын зааг дээрх асуултын тэмдэгний гол дээр залуу насзогсож байдаг гэж болох байх аа. Намайг хүн болж төлөвшиж, хүмүүжиж, өөрийнхөө хүн гэдэг хариуцлагыг үүрэхэд бэлэн болгосон хүн бол миний аав, ээж хоёр. Намайг авьяастай төрүүлсэн. Бас ажил хийж сургасан. Ажлын цаана амжилт байдаг амтыг мэдрүүлж сургасан. Тийм болохоор би хүн гэсэн нэр зүүх төлөөсөнд бэлэн байсан юм.
Миний зорилго тодорхой байсан. Аав ээжээсээ авсан дуулах авьяас багаас тодорсныг хэлэх үү, ямар ч байсан дуучин болно гэсэн бодол арванзургаа, долоо хүртэл хуримтлагдсан юм байгаа биз. Өөрийнхөө залуу хүсэлд автагдаж явсан гэх үү дээ. Ингээд 17 настайдаа их урлагт хөл тавьсан даа.

-    Тэгээд л алдар хүнд дундуур туучиж эхэлсэн үү?

-    Алдар хүнд гэдэг бол ажил хөдөлмөр байсан, миний хувьд. Алдар хүндтэй болохсон гэж бодох ч зав байгаагүй. Одоо нэг дүр хийнэ, дараа нь бас нэг өөр дүр бүтээнэ, тэр улсад очно, энэ аймагт дуулна гэж явсаар залуу нас минь элсэн. Ингэж явахад минь л чи сайн хөдөлмөрлөж байгаа хүүхэд гээд төр засаг урам хайрлаж шагнасан байх л даа. Шагнал гэдэг нэг талын урам шүү дээ. Залуу байхад бүр ч их урам орно. Авьяасандаа дэвэрч хөдөлмөрлөж явсаны шан нь алдар гавьяа байсан юм болов уу.

-    Залуусаас олон л хайрын захиа, танилцах хүсэлт авдаг байсан байх даа?
-    Ёстой тэр гээд, тийм гээд хэлчих юм байдаггүй ш дээ. Их сонин. Магадгүй тэр болгоныг анзаарах завгүй байсан байх аа. Би нээрээ их завгүй байсан юм шүү. Дурлаж, дурлуулахад чинь цаг зав хэрэгтэй. 
 
Ардын жүжигчний залуу нас. Уран бүтээлч нөхдийн хамт.

-    Хайр дурлалд цаг зав хэрэгтэй юм байж. Тэгвэл аль заваараа гэр бүлтэй болсон хэрэг вэ?
-    Би чинь их залуудаа амжуулсан юм ш дээ. Ардын дуу бүжгийн чуулгад ирж, оюутан байхдаа л нөхөрт гараад, гурван хүүхдээ гаргачихсан юм. Бага нь гэхэд л 23-тайд гарсан юм шүү дээ. Тэр цагаас хойш чигээрээ уран бүтээл хөөсөн дөө. Дуурийн театрт орсноос хойш жирэмсний амралт байтугай нэг өдрийн акт ч авч үзээгүй.
-    Төрийн томоохон айлчлал, соёлын арга хэмжээ бүгдэд нь шахуу таныг томилогддог байсан гэдэг. Ийм үед гэр бүл, арын алба хамгийн чухал биз. Ингэхэд ханийнхаа тухай сайхан дурсамж хуваалцаач?
-    Миний хань үнэхээр сайн хүн байсан. Миний төлөө өөрийгөө зольсон гэж болно. Нэг гэрийн хоёр заавал хэн нэгэндээ золиослогддог. Тэр тусмаа урлагийн гэр бүлд. Хоёулаа гялалзах боломж байхгүй. Ар гэр, үр хүүхэд гэж байна. Заавал нэг нь нөгөөдөө зай тавьж өгөх хэрэгтэй болдог. Тэгээд л миний өвгөн үлдчихсэн байх. Тэрнээс биш Б.Явуухулангийн гарын шавь, МУИС-ийн сэтгүүлчийн анги дүүргэсэн сэтгүүлч мэргэжилтэй хүн. Н.Норовбанзад гуайн нөхөр Н.Банзрагч гуайтай нэг ангид сурдаг байв. Сайн сэтгүүлчээс гадна хүн нь их сайн. Миний үеийн уран бүтээлчид хардлаа, зодлоо л гэнэ, явуулсангүй л гэдэг. Би ер тийм юм үзээгүй. Уран бүтээл хийх бүх боломжоор хангадаг байсан. Хадмууд маань ч ялгаагүй. Заримдаа гомдоллоно.
Энэ дэлгүүрийн маханд Банзрагч бид хоёроос өөр тор барьж, оочерлож байгаа эр хүн алга, Норовоо та хоёр л байхгүй” гэнэ. Би ч эрх зоргоороо өссөн хүн урдаас нь хэлэх гэснээ сайхан айлдчихна. “Одоо тэгээд яая гэхэв дээ, үйлдвэрт ажилладаг авгайтай болохгүй яасан юм. Тэгвэл хоёулаа таван цагт тараад хамтдаа хүнсээ цуглуулаад, хамтдаа хүүхдээ аваад л явахсан даа. Сар дөчин таван хоног намайг хөдөө явчихаар хоол хийх авгайгийн ажил гээд хоолгүй амьдрах юм уу” гэх мэтээр хорон үг чулуудна. Ингэж л дөчин хэдэн жилийг хамт элээж хорвоогийн жамаар салсан даа.

-    Үр хүүхдүүд, ач зээ одоо өнөр өтгөн болсон байх. Урлагийн хүн төрөв уу?

-    Гучаа үзчихлээ. Буурал эмээ болсон гэсэн үг. Урлагийн хүн төрөөгүй ээ. Өөрийгөө бодож явсаар авьяасыг нь хөгжүүлээгүй ч байж магад. Найр наадам дээр дуулж байгаа нь хөөрхөн эвлэгхэн л харагддаг. Аавыгаа дуурайгаад сэтгүүлч, хуульч болцгоосон. Бага нь харин компьютерийн эрин үед төрсөн юм болохоор компьютерчин.

-    Та сонгодог урлагаас хувь хүнийхээ хувьд юу авсан бэ?

-    Маш их юм ярьж болно. Маш товчхондоо намайг их л өөд нь татсан Даа. Боловсрол, ертөнцийг үзэх үзэл, хүнийг хайрлах ухаан, сэтгэлгээ, бүх сайн сайхныг өгсөн. Хөдөлмөрт тэвчээртэй байхыг сургасан. Хүн хөдөлмөрлөж амьдардаг гэдэг. Үг нь хар бор сонсогдож байгаа боловч үүний цаана янз бүрийн мэргэжпийг тэтгэсэн тэтгэлэг байдаг болохоор хөдөлмөр гэхээсээ илүү ухаан юм даа. Сонгодог урлаг надад их ухаан хайрласан юм. Харин тэндээс хэр их хутгаж авсан юм бол доо.

-    Ингэхэд таны алдарших эхлэл юу байсан гэж та боддог вэ?

-    Оюутан байхдаа 1965 онд Улсын баярын концертонд дуулсан юм. Тэгэхэд мэргэжпийн томчууд олж харсан байдаг. Агуу их С.Гончигсумлаа, Г.Бирваа, Б.Дамдинсүрэн, дуучдаас Ж.Чулуун, Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, А.Загдсүрэн, П.Цэвэлсүрэн гээд авьяас гэж Цул алт болсон жинхэнэ томчууд. Тэр цагаас л энэ хүмүүсийн хайр, халамжинд бөмбөрч эхэлсэн.
Их авьяастай хүмүүс гэдэг чинь ер атаархах сэтгэлгүй агуу хүмүүс байдаг юм шүү дээ. Энэ хүүхдийг л нэг чулуу болгочихъё гээд бүгдээрээ дайрчихсан. Монгол Улсын Ардын Жүжигчин, Хөдөлмөрийн баатар, профессор Г.Хайдав, Болгарын багш Х.Бърембаров хэмээх хоёр хүн миний авьяасыг тордож, ерөнхийдөө дуулах ур чадварыг бэлдэж, билүүдэж, засаж залан, сонгодог дуулаачийн хүнд ачааг үүрч чадах хаттай, боловсролтой болгож өгсөн хоёр ачтан.
Сонгодог урлагийг боловсролтой хүн хийдэг, бас боловсролтой хүнд зориулдаг ч гэж болно. Хийж байгаа хүн нь үзэж байгаа хүмүүсээсээ толгой өндөр байх ёстой гэдэг үүднээс үнэхээр өндөр боловсрол шаарддаг.
Харь нутгаас эрдэм өвөртлөөд ирэхэд миний эх орон төрсөн театр, төрсөн тайз минь намайг тосож авсан. Зууны авьяастнууд болох Ардын Жүжигчин Ж.Чулуун, Л.Намхайцэрэн, Ардын зураач Л.Гаваа, Ардын зураач Ш.Гунгаасүх гээд томчуудтай хамтарч уран бүтээл туурвиж эхэлсэн. Урлаг чинь хамтын бүтээл юм шүү дээ. Өөрийгөө их л азтай хүн гэж боддог. Тэгээд тайзан дээр гараад иртэл үзэгчид халуун дотноор хүлээж аваад л, уран бүтээлчид маань хүртэл урмын үг хайрлаад ирэхээр би гэдэг хүн хөдөлмөрлөөд байхаас өөр аргагүй болсон. Тэр нь алдар хүнд болж хувирсан даа.
Одоо санадаг юм, жүжиг дууссаны дараа уйлж ирээд баяр хүргэдэг үзэгчид олон байсан. Мядагбадам гээд нэг сайхан хөгжимчин эгч Унд минь ёстой сайхан боллоо, би нотоо ч харахгүй уйлаад суулаа гэж байсан нь санаанаас гардаггүй. П.Цэвэлсүрэн гуай нэгсайхан урмын үг хэлсэн. Их удаан ярьдаг, намбалаг сайхан бүсгүй байсан юм. “Оттело”- гийн Дездемонд дуулсны дараа над дээр хүрч ирээд ”Улс ийм сайхан дуучинтайгаа мэддэг болов уу” гэж байж билээ. Энэ бүхэнд яасан их баярлаж, урам орно гээч. Үүнээс өөр юу ч хэрэгтэйв дээ, уран бүтээлч хүнд.

-    “Хүнд бурханаас заяасан багтаж ядсан хийморь лундаа бол авьяас юм” гэж Д.Намдаг гуай хэлсэн байдаг. Харин та юу гэж тодорхойлох вэ?
Тэр агуу хүний хэлсэн дээр би юугаа нэмэрлэхэв. Хийморь лундаа байна. Бас даалгавар юм, авьяас гэдэг. Хэр их авьяастай төрснийхөө хэрээр өглөг, төлөөс төлдөг.

Энэ онд дуурийн солист ангийн 60 жилийн ой тохиож байна. Шинэ үед од болон гялалзах сод авьяастан төрөх нь үү?

Амалж хэлэхэд хэцүү. Цаг үе баатраа төрүүлж, боловсруулдаг. Монгол түмэн маань угаас дууч юм болохоор дуучдаар хэзээ ч тасрахгүй. Тиймд надаас сайн дуучин төрөхгүй гэж би хэлэхгүй. Бас над шиг дуучин төрөхгүй нь мэдээж. Шинжлэх ухааны аргаар хүнийг хувилаад хоёр болгодог ч авьяас чадвар, өгөгдлийг хоёр болгож чадахгүй л дээ, аль ч утгаараа.

Тэгвэл одоогийн дуучдаас хэнийг нь илүү тоодог вэ?
Уран бүтээлч хүн ямар эмзэг гээч. Их амархан гэмтдэг. Өөрөө мэддэг учраас гэмтчихвий гэж хайрлахдаа дуучиддаа гомдох үг хэлэхгүйг хичээдэг. Маш сайн дуучид байна. Олон улсын тэмцээн уралдаанд ч их оролцож амжилт гаргаж байна. Тэдэн дундаас Мөнгөөгөө /МУГЖ С.Мөнгөнцэцэг. сурв/ их тоодог юм. Миний нутаг юм шүү дээ. Анх Болгар луу би шалгаж явуулж байсан юм. Залуучууд бүгд сайн. Гэхдээ Мөнгөө их сонгодог барилын дуучин. Дуурийн дуучин хүнд энгийн нүдээр олж харахад хэцүү нэг тийм нарийн давхарга байдаг юм ш дээ. Яг тийм давхарга Мөнгөөд байдаг.

-   Агуу их Оросын Большой театрт дуулна гэдэг тэр бүр хүнд олдох боломж биш. Их урлагт дээд түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл. Бидний жишээ татах дуртай Америк, барууны ертөнцөд бол та өдийд мегастар, асар элбэг баян хэрэглээтэй амьдарч байхсан. Харин та яг өнөөдөр хэр баян, хангалуун амьдарч байна?
Би хэзээ ч хувь заяагаа ядуу тарчиг явсан гэж харамсдаггүй. Өөрийн цаг үедээ л өөртөө аз жаргалтай, хангалуун амьдарсан. Одоогийн залуучуудын яриагаар бол энэ урлагийн хөгшчүүл чааваас, ядуу амьдарч байгаа ш дээ гэх юм. Ийм болохгүйн тулд одоо л мөнгө хийх хэрэгтэй гэжхашгирахюм. Заяахав, үнэн үгболгон хатуу байдаг. Гэхдээ ингэж хэлж байгаа улс нь ямар анзааны дуучин билээ гэж бодохоор хааяа хөгшин хүний егзөр хөдөлнө. Цаг хугацааны мэдрэмжгүй залуу улс өнөөдрийн олсон хэдэн мөнгөндөө баярладаг байх л даа. Миний өнцгөөс харахад тэд надад өрөвдөлтэй, тэд нарын өнцгөөс бид өрөвдмөөр харагддаг бололтой юм.
Бид бүтээлийн баян хүмүүс. Хэзээ ч хоосрохгүй. Ингээд л цаг үеэ өмөөрчихнө шүү дээ /инээв/. Америкт дуучин байсан бол тансаг амьдарна гэж чи хэллээ. Тэр үнэн. Зах зээл нь хөгжөөд хэдэн жил болж байгаа улс билээ. Гэтэл бид ямар нийгэмд амьдарч байна. Арвантаван жил шилжилтийн байдалтай хоолтой, хоолгүй явлаа. Яахав, дэлгүүрт оочерлохгүй сайхан л байна. Хоёр төрийн нүүрийг үзэж яваа би хувь заяандаа гомддоггүй ээ. Өмнөх нийгэм надад өгөх ёстой шагнал бүхнээ өгсөн. Сайхан амьдарсан. Одоо ч ялгаагүй жаргалтай л амьдарч байна.
 
   -    Нууц биш бол та “Большой театр”-аас хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ? 

Манай театрын хамгийн дээд цалин 990 төгрөг байсан юм. Түүнийг нь авна. Олон жил хамгийн дээд цалин авч явсан. Т эр үед дээд боловсролтой хүн 650-750 авдаг байсан юм. Сайд дарга нарын цалин 750. Би 990 дээрээ нэмээд солист дуучны нэмэгдэл 20 хувиа авна. Ингээд мянга гаран төгрөгийн цалинтай. Одоогийн ханшаар бодоод үз дээ. Маш их мөнгө. Тэгээд дажгүй гурван өрөө байртай, сайхан л амьдардаг байсан. Яаж би энэ амьдралдаа гомдох юм бэ. Тэгвэл нүгэл болно биз.

  -   Таныг харахад яагаад ч юм нэг тийм сүрлэг, аристократ чанар үнэртээд байдаг. Энэ сонгодог урлагаас олж авсан чанар юм болов уу эсвэл таны оршихуй, өгөгдөл нь өөрөө ийм хүчирхэг, сүрлэг юм уу?
Аль аль нь бий байх. Би өөрийгөө бурханаас шүншигтэй төрсөн хүн гэж боддог. Бурханы биеэс гэрэл цацрааж зурдаг шиг надаас ямар нэгэн юм хүнд харагдаж, миний дотроос гарч байвал тэр нь бурханы хишиг.
Ээжийнхээ үнээн зэлэн дээр үнээ ивэлгэж, тугал татаж явсан хөдөөгийн охин тав зургаан зуун жил хөгжсөн сонгодог урлагийн соёлоос суралцаад, нэг сац суварга нь болсон “Большой театр”-т дуулаад үзээрэй гэж одоо хэлнэ дээ. Тэгэхдээ үзсэн л юм даа. Тэгэхээр нэг тийм тусгай юм байгаа биз. Хувь заяа гэгчид маш их итгэдэг. Би үхлийн талаар ер боддоггүй, түүнээс айдаггүй. Мөнгө хураая ч гэж хичээдэггүй. Бүх зүйлд заяа тавилан гэж заавал байдаг.
 
   -    Эмэгтэй хүн эрхэмсэг оршихуйгаа өндөр өсгийт дээр тунхагладаг гэдэг. Ингэхэд эрхэмсэг оршихуй гэж юу юм бол?

Би бол их энгийн хүн шүү дээ. Бүр дэндүү энгийн. Эрхэмсэг байя гэж хэзээ ч бодож байгаагүй, хичээж ч байгаагүй. Эрхэмсэг харагддаг бол нэг талаас өгөгдөл байх. Нөгөө талаас би чинь дэлхийн сонгодогийн зүтгэлтэн шүү дээ. Энэ нэр шошго намайг эрхэмсэг оршихуйн хаалгаар орох зөвшөөрөл өгсөн юм болов уу.
Эмэгтэй хүн сайхан байх хэрэгтэй. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг шиг намайг миний аав ээж хоёр дутуу юмгүй сайхан төрүүлсэн. Залуу явахад багш нар, кино найруулагчид өөгүй сайхан гэж “онгируулах бичиг” их өгдөг байлаа. Сайхан дээрээ сайн ухаантай бол тэрэн шиг эрхэмсэг бүсгүй байхгүй. Хичнээн намхан таавчиг өмсөөд явсан ч, хичнээн бүдүүн хадуун, будаг шунхгүй ч гэлээ эрхэмсэг харагддаг. Тэгэхээр гадаад төрхөөс гадна мөн чанарт байдаг байх нь. Жаазанд хийсэн өнгөтэй зураг шиг будмал, гоё чамин хувцас өмссөн улс байх юм. Цаана нь юу ч үгүй. Харахад нэг л нимгэн, өнгөцхөн харагдаад болдоггүй. Юу ч гэмээр юм бэ дээ. Үгээр илэрхийлэх хэцүү юм, энэ эрхэмсэг оршихуй гэдгийг чинь. Энэ эрчүүд золигнууд л их сайн мэдэх байх шүү.
 
   -     Алдаа оноогүй амьдрал гэж байдаггүй. Энэ насын өндөрлөгөөс эргээд харахад та хэр алдаа гаргасан байх юм?
Алдаа байсаан, байсан. Адаглаж л би энэ их урлагийн хүн гэдгийг төгс төгөлдөрт нь хүргэж баримталж чадаагүй юм байна гэж өөрийгөө голж сууна. Хүний амьдрал богинохоны дээр сонгодог урлагт зүтгэж байгаа уран бүтээлчийн амьдрал бүр ч богинохон. Эргээд харсан чинь сонгодог урлагийн өчнөөн сайхан зүйл үлдчихэж. Мөн ч бага юм авчээ. Мөн ч цөөхөн дүртэй үлдэж. Би харамсдаг юм. “Аида” дуурь бол миний насны мөрөөдөл байсан. Наяад оны үед манайд “Аида” тавина гээд л, би чинь өдөр шөнөгүй “Аида”-г сугавчилж явсан үе бий. Тэгээд хөрөнгө мөнгө, хүн амьтны бололцоо олдохгүй, больсон.
Заримдаа уран бүтээлдээ их орсон үед нойр хүрэхээ больж, хоол ч орохоо байх үе гарна. Одоо би 70 настай гэхэд бүхэл бүтэн 55 жилийг маш бага ашигласан байна. Их хожим ухаарлаа. Зүүнээс нь зүүгдээд ч зогсоож чаддаггүй цаг хугацааны хатуу хуулийн өмнө оройтсон ухаарал хүч мөхөстдөг хойно. Ингэж сонгодог урлагаас олон зүйл орхигдуулсандаа л их харамсдаг даа, урлагийн хүнийхээ тухайд. Харин амьдралын тухайд чамлаад байх юмгүй ээ. Бусадтай адил зовж үзсэн. Аав ээжийгээ алдаж, үр хүүхдээс ч бурхан аваад явчихсан нь бий.
Хүний амьдрал богинохон хэрнээ асар баялаг, эрээн бараан дүүрэн нэг ертөнц. Далан насны өндөрлөгөөс эргээд харахад юу бодогдох юм? Их нулимс ойртой болоо юу даа...
Урлаг хүнийг ийм болгочихдог байхгүй юу. Сайхан хөгжим сонсож чадахгүй, сайхан дуучин сонсож чадахгүй. Тийм мэдрэмтгий болчихдог. Өөрийгөө хөглөөд сурчихсан байдаг. Циркийн сургуультай амьтан шиг л хөглөгдөнө гээч. Бүхзүйпийгэдэсээрээ мэдэрнэ. Энгийн хүн хөгжмийгчихээрээ сонсдог бол бид бүхий л эд эс, судсаараа сонсож мэдэрнэ. Тэгээд л мэлмэрүүлнэ шүү дээ. Их уяхан байдаг, урлагийнхан. Дээр нь юмыг их ургуулан бодно. Хөл нүцгэн хүүхэд явж байлаа гэхэд хоолой нь өвдөнө дөө, тэгээд халуурна гээд л бодож гарна. Энэ талаараа өөрт их зовлонтой.
Надад одоо амьдарсан шигээ хугацаа байхгүй. Хэрвээ надад ямар нэг юм үлдсэн бол түүнийгээ цаг хугацаанаас өрсөж залууст үлдээхсэн гэж цаг хором бүрийг чамалж сууна. Алдар хүнд ч яахав, аваад явахгүй энд үлдэх зүйл. Чадалтай сайн дуучин биш гэхэд хөгжим, сонгодог урлагийг ойлгодог, мэдэрдэг сайн үзэгч бэлдээд үлдээчих юмсан гэж хичээх юм. Ийм л юм бодогдож байна даа. 

  -    Ингээд бодохоор амьдрал их хуурамч юм аа?

Амьдрал гэдэг чинь тоглоом юм гэж манай томчууд, тухайлбал, Ц.Пүрэвдорж гуай хэлдэг байсан юм. Үнэн юм байна. Хүнээр чинь сайхан тоглоод өнгөрдөг юм байна, энэ амьдрал. Гэхдээ хүн болж төрнө гэдэг урд насны их буян. Тэр тусмаа Монголд төрөх шиг буян байхгүй.
 
 -     Амьдралын аз жаргал нь тэгвэл юундаа оршдог юм бол?

Хүний жаргалд бусдын өмнөөс баярлаж чадаж байвал хэзээ ч чи аз жаргалаар дутахгүй.
Миний үе дууссан. Өмнөх шигээ дуулаад явдаг үе өнгөрсөн. Гэхдээ сайхан дуулж байгаа хүүхдүүдийг хараад баярлаад, яг өөрөө дуулсан юм шиг догдолдог болохоор би дандаа аз жаргалтай байдаг. Хүний өмнөөс баярлаж чаддаг байхыг л аз жаргал гэдэг байх.
 
   -    Хүн бүрт өөрийн эрхэмлэх үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?

Миний ижий юм шүү дээ. Хүн болгон ижийгээ л гэнэ. Гэхдээ миний ээж энгийн ээж байгаагүй. Монгол улсын анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар, дээрээсээ дөрөв дэхь Хөдөлмөрийн баатар эмэгтэй байсан юм шүү дээ. Гучтайдаа энэ цолыг авч байсан. Хөдөлмөрийн баатар гэдгийг нь улс үнэлсэн юм байж. Харин би ижийгээ эх хүн гэдэг талаас нь хайрладаг, хүндэлдэг.
Ээж маань саальчин хүн. Манай гэр одоогийн хотын айлуудаас ч цэвэрхэн. Бид нарын хувцсыг дандаа индүүднэ, дотор гадаргүй. Бид нар хачин сайхан цэвэрхэн явна. Бидний хувцсыг өөрөө оёж өгнө. Их үзэсгэлэнтэй хүүхэн байсан. Бие хаа тэгш, зууван цагаан царайтай, том том цагаан шүдтэй, маш гоё инээдэг урт үстэй үзэсгэлэнтэй хүүхэн байсан юм. Би ачийг нь хариулж чадаагүй. Тэнэмэл хүн тэнэж яваад ижийнхээ ачийг хариулж чадалгүй явуулсан.

  -    Ингэхэд урлагийн алтан тайзнаас буух хэцүү байсан уу?

Энэ тал дээр миний Ц.Цогзолмаа багш анх урлагт орж ирэхэд ёстой орой руу ортол хэлсэн. Урлагийн хүн болно, нэг л өдөрт тэтгэвэрт гарна. Тэр үед л од болон гялалзаж байсан тэр дүрээрээ, яг тэр үедээ урлагийг орхих хэрэгтэй. Тэр хүч чадлыг чи ухаанаар бий болгох хэрэгтэй гэж. Хөөрхий, энэ ч ёстой сайхан дуучин байсан шүү, одоо ч больж дээ гэх хүртэл л дуулах хэрэггүй гэж. 
Би зодгоо тавьтайдаа “Чио Чио сан“-аараа тайлсан юм. Өөрөө шинэчлэн найруулж тавиад, орныхоо хүнийг бэлдчихсэн байсан үе. Тэгээд “Би одоо 15-тай гэж дуулдаг хэсэг байдаг юм. Тэрэн дээр одоо би тавьтай” гэж дуулаад зрителээ инээлгэж байсан.
Яг театраас гарч, тэтгэвэртээ суусан нь 58-тайдаа. Ерэн хоёр он гараад, театрт “Турбадур”-ыг шинээр тавих гэж байсан үе. Намайг дуулуулах юм боллоо. Гэтэл би нөгөө “сэлэм гялс, толгой бөндгөс” гэдэг Д.Ганхуягтай партнер болох юм гэнэ. Л.Жамсранжав, А.Хавлааш минь, Ц.Пүрэвдорж гуай бүгд байхгүй. Алтан партнер Г.Хайдав багш, Д.Банди байдаггүй. Бүгдээрээ багш энэ тэр болоод яваад өгч. Тэр үед л би одоо болсон байна гэж мэдсэн.
Гэхдээ би тэтгэвэртээ гарна энэ тэр гэж зарласангүй. Өөрт хэцүү байх юм шиг санагдсан хэрэг. Хувцасныхаа примеркийг өмсөөд, захиалгаа өгөөд чимээгүй л яваад байлаа. Тэр чинь 1994 он. Жүжиг тавигдахын өмнөхөн нэг өдөр өвгөн лүүгээ утасдаад “Миний хувцас хунар, юмыг бэлдээд хүрээд ир гэчихээд гэртээ ч оролгүй шууд вокзал дээр нөхөртэйгөө уулзаад Герман луу яваад өгсөн. Охин маань тэнд байсан юм. Театрынхандаа явлаа шүү, энэ тэр ч гэсэнгүй. Германд очоод ачтайгаа ноцолдоод л жинхэнэ эмэгтэй хүнийхээ амьдралаар амьдарч эхэлсэн дээ.

  -    Дотоод сэтгэлд тань юу болж байсан бэ?

Тэр нэг сургууль хийж байсан өдөр би ганцаараа үлдсэнээ анзаарсан Тэр үед л хорогдох сэтгэл ор мөргүй алга болсон. Партнергүй болнс гэдэг л хамгийн хүнд буулт байдаг юм билээ.
Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Танд улам их аз жаргаг хүсье.
Н.Уранчимэг /"Гранд хүмүүс" ном/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (49.0.160.42)
    saihan ch emegtei sain ch duuchin baisan daa, tanii duulj baisan ueiin dur torh ter l heveeree hudend haragdaj, chihend sonsogdoj setgeld uldsen, tand eruul enh az jargal hamgiin sain saihan buhniig husen erooe!!!
    2012 оны 08 сарын 13 | Хариулах
  • (49.0.157.1)
    tand za jargal husiee. ta bol mongoliin cor tsoriin gants shuu
    2012 оны 08 сарын 08 | Хариулах
  • (180.149.93.33)
    Монголын дуурийн урлагын эрвээхэй хатан танд эрүүл энх, сайн сайханыг ерөөж, өвдөг сөгдөн мөргөе.
    2012 оны 08 сарын 08 | Хариулах
  • уншигч (202.180.216.211)
    Энэ хүнийг монголын ард түмэн мартахгүй байхаа. Би ч гэсэн таньд хайртай шүү.
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • (203.169.55.152)
    гайхалтай сайхан ярилцлага байна даа.Хүний жаргалд бусдын өмнөөс баярлаж чадаж байвал хэзээ ч чи аз жаргалаар дутахгүй.гэж ээ. солонгос кино үзсээр байгаад үзэн ядалт атаа хорсолоор сэтгэл оюунаа хүлүүлсэн залуу хүмүүс энийг нэг уншаасай билээ. дандаа залуу байхгүй шүү дээ.ухаараасай билээ.
    2012 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1891 болжээ
    27 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    30 мин
  • Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ
    43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна
    50 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    53 мин
  • Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
    1 цаг 7 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    16 цаг 7 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    16 цаг 23 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    16 цаг 33 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    16 цаг 52 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    17 цаг 35 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 22 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    19 цаг 25 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    20 цаг 53 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    21 цаг 37 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    22 цаг 0 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    22 цаг 25 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    22 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    22 цаг 55 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    23 цаг 2 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК