
МҮЭ-ийн холбооны удирдлагууд БНСУ-ын олон улсын хөдөлмөрийн сангийн
гүйцэтгэх захирал Мүн Хён Нам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хамтран
ажиллах хэлэлцээр байгуулах хүсэлт тавихаар болжээ.

МҮЭ-ийн холбооны удирдлагууд БНСУ-ын олон улсын хөдөлмөрийн сангийн гүйцэтгэх захирал Мүн Хён Нам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хүсэлт тавихаар болжээ. Солонгост хараар ажиллаж байгаа хүмүүсийг гэрээнд шилжүүлэх асуудлыг уулзалтын үеэр хөндөх юм байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл Солонгост хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж байгаа иргэд сэтгэл амар таатай орчинд ажиллах нөхцөл бүрдэх юм. Монголын хөдөлмөрийн биржээс гаргасан дүнгээр манай улсын 30 мянга гаруй хүн Солонгост ажиллаж байгаа аж. Тэдний зөвхөн 60 хувь нь гэрээгээр ажилладаг бол үлдсэн 40 хувь нь хараар ажилладаг байна.
Д.Ундрах 24tsag.mn