

Тэдний гомдлыг хэлэлцэх хурал өмнө нь өмгөөлөгч, шүүгчээс болж хоёр удаа хойшилж байсан юм. Хуралд илтгэгч шүүгчээр Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн танхимын дарга Б.Батцэрэн оролцож байна.
Э.Цасчихэрийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
Б.Чимэг