
Аюулгүйн албаныхны хэлснээр Хойд Синайн гол хот Эль-Аришийн гурван шалган нэвтрүүлэх цэг рүү лалын босогчид байж болзошгүй хүмүүс халдсанаас цагийн дараа Египет пуужин хөөргөсөн гэнэ. Эль-Ариш хот нь Газ-Израйлийн хилийн зурвасаас 50 км-ийн зайд оршдог.
Дайралтын үеэр зургаан хүн шархдсан: цэргийн офицер, хоёр цэрэг, хоёр цагдаа болон биеийн байдал нь хүнд нэг энгийн иргэн байна. Израйль улс Синайг 1979 онд энхийн гэрээний дагуу Египетэд эргүүлэн өгчээ.
Э.Индра