
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсаар иргэд, байгууллагаас 2381 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн 770, зам тээврийн осол хэргийн 91 мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй 30 үйлдэл бүртгэгдсэнээс цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 30 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Уг хоногт тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал журам зөрчих хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, хүчиндэх хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг гурав гарчээ.
Уг хоногт тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал журам зөрчих хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, хүчиндэх хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг гурав гарчээ.
Б.Чимэг