
Ардчилсан Солонгосын төв телевиз KCNA-ээс Австралийн нэгэн сонинд гарсан мэдээлэлд улсынх нь нэрийг гуйвуулан бичсэн байсныг шүүмжиллээ. Үүнийг хойд солонгосын телевизийн мэдээгээр манай улсыг доог тохуу хийж байна хэмээн гомдол гаргажээ. Хойд солонгосын иргэд ч энэ явдалд дургүйцлийн байр суурьтай байгаа илэрхийлсэн юм. Иргэд тэд биднийг тэнэг, мулгуу хүмүүс гэж бодож үл тоомсорлож байна. Австралийн тал биднээс уучлал гуйж залруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн долоо хоногт Олимпийн медаль авсан орнуудыг жагсаасан жагсаалт дээр өмнөд солонгосын нэрийг “Nice Korea” хойд солонгосын нэрийг "Naughty Korea" хэмээн нийтэлсэн байсан юм.
Бүхэл бүтэн улсын нэрийг олимпийн наадмын чухал мэдээнд хошин мэдээ болгож оруулсан нь ийнхүү хойд солонгосчуудын дургүйцлийг хүргэж байгаа юм. Тус сонинд бусад улсуудын нэрийг зөв бичсэн хэрнээ өмнөд болон хойд солонгос улсуудын нэрийг хошигносон нь ёс зүйд нийцэхгүй үйлдэл хэмээн олон улс шүүмжилсэн байна.
Э. Индра