
Булган аймагт ажилладаг хувийн хэвшлийн арав шахам эмнэлгээс дөрөв нь
эрүүл мэндийн даатгалын сангаас 224,6 сая төгрөгийн санхүүжилт авч үйл
ажиллагаандаа зарцуулжээ.

Булган аймагт ажилладаг хувийн хэвшлийн арав шахам эмнэлгээс дөрөв нь эрүүл мэндийн даатгалын сангаас 224,6 сая төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Тус аймгийн “Ман-Од” эмнэлэг эрүүл мэндийн даатгалын энэ жилийн “хувь”-иас хамгийн их буюу 74,6 сая төгрөгийн зардлыг хэвтүүлэн эмчлэх болон тусламж үйлчилгээндээ хуваарилуулан авсан бол “Энх үрс”, “Сожид” эмнэлэг 52,2-55,4 сая, уламжлалт эмчилгээний “Цанлиг” эмнэлэг 42,4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Ийнхүү эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн хэвшлийн эмнэлгүүд 42,4-74,6 сая буюу нийт 224,6 сая төгрөгийн санхүүжилт авах болсон нь сум дундын эмнэлгүүдээс илүү их байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сум дундын хоёр эмнэлэг дөнгөж 11,4-16,1 сая төгрөг буюу нийт 27,5 сая төгрөгийн санхүүжилт авах болжээ.
Д.Ундрах 24tsag.mn