
Гэмт хэрэгтнийг өчигдөр өглөөгүүр түүний эдлэн газраас баривчилсан аж. Колумбын ерөнхийлөгч Жуан Манунль Сантос гэмт хэрэгтэнг хөдөөгийн тосгонуудаар гэмт хэрэг дэлгэрүүлж байсан хэрэгтэнг баривчилсанд цагдаагийн алба хаагчдыг сайшаажээ. Ноён ерөнхийлөгч өөрийн Twitter хуудсандаа "Сибастиан хочин гэмт хэрэгтнийг барьсан хүнд алтан медаль өгнө" хэмээн нийтэлж байсан юм. Сибастианийг өнгөрөгч арван нэгдүгээр сараас эхлэн баривчлах тушаал гарсан ч тэрээр өчигдрийг хүртэл зугтаасаар байсан. Колумбын батлан хамгаалахын сайд Жуан Карлос Принзон хэлэхдээ “Гэмт хэрэгтэн сүүлийн арван жил олон хүний аминд хүрч гэмт хэргийн сүлжээ үүсгэсэн онц ноцтой гэмт хэрэгтэн баригдлаа” хэмээжээ. Одоогоор түүнийг АНУ-ын талд шилжүүлж өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.