Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Тэгвэл дөнгөж сая МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшилцөх бичгийн хариуг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлжээ.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан. Тэгвэл дөнгөж сая МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвшилцөх бичгийн хариуг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлжээ. Учир нь өчигдөр орой УИХ-д олонх суудал бүрдүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан юм. Мөн МАН УИХ-ын нэгдсэн чуулганд хэзээ орох нь тодорхойгүй байгаа ч УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.
Б.Золбоо