Пакистаны Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Ража Первезийг дээд шүүх нь дууджээ. Түүнийг шүүхийн шаардлагыг үл биелүүлж, хүндэтгэлгүй хандсан гэж үзэж байгаа аж. Шүүхийн мэдэгдэх хуудсанд зааснаар түүнийг өнгөрөсөн сарынд 27-нд ирэхийг шаарджээ.
Швейцэрийн шүүх 2003 онд одоогийн Пакистаны Ерөнхийлөгч Асиф аль-Зардарийг гэргий асан Беназир Бхуттогийн хамт мөнгө угаасан хэргээр түүнийг буруутгаж байгаа аж. Тэднийг 1990-ээд онд ойролцоогоор 12 сая ам.доллар угаасан гэж үзэж байгаа юм. Гэвч Асиф аль-Зардари төрийн тэргүүнээр сонгогдсоноор энэ хэрэг хаагдсан байдаг. Харин Пакистаны шүүх дээрх хэргийг сэргээхээр Ерөнхий сайдад шаардлага тавьжээ. Харин тэр энэ шаардлагыг биелүүлээгүй учраас шүүхэд ийн дуудагдаад байна.
Э.Индра