
Энэ сарын сүүлээр 40 насных нь төрсөн өдөр тохиох гэж байгаа жүжигчин
Камерон Диаз гуалиг сайхан бие галбираа хэрхэн хадгалж, эрүүл амьдрах
тухай ном гаргахаар ажиллаж эхэлжээ.

Энэ сарын сүүлээр 40 насных нь төрсөн өдөр тохиох гэж байгаа жүжигчин Камерон Диаз гуалиг сайхан бие галбираа хэрхэн хадгалж, эрүүл амьдрах тухай ном гаргахаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр “Harper Collins” хэвлэлийн компанитай хамтран эрүүл мэндийн ном гаргахаар гэрээ байгуулсан байна. Номынхоо нэрийг хараахан өгч амжаагүй байгаа ч 2013 оны намар үзэгчдийн гарт хүргэхээр төлөвлөжээ. Тэрхүү ном нь залуу охидод хэрхэн эрүүл амьдарч, биеийн галбираа хадгалах, хоол хүнсний илчлэгээ тохируулах талаар зөвлөсөн гарын авлага болох аж.
Д.Ундрах 24tsag.mn