

Чуулганы гол зорилго нь оролцогч гурван орны бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээшлүүлж, тулгамдаж буй асуудлаа ярилцан, хамтран шийдэхэд оршино. Мөн түүнчлэн хил орчмын худалдааг сайжруулан, эдийн засгийн коридорын үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзэх ажээ. Эдийн засгийн коридор гэдэг нь оролцогч гурван орны тогтоосноор Тэньжин-Хөх хот - Эрээн - Замын Үүд- Улаанбаатар - Дархан - Сэлэнгэ - Хиагт - Улаан-Үд - Эрхүүгийн хил орчмыг нэрлэж байгаа юм.
Ц.Болор