
МАН-ынхан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлаараа тэд чуулганд оролцох болсон талаараа мэдээлсэн. Харин одоо МАН-ын гишүүд чуулганы танхимд ирж байна. Тэд УИХ-ын даргыг томилох асуудал хууль зөрчсөн гэсэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй өдийг хүргэсэн билээ. Чуулган одоо эхлэх гэж байгаа төдийгүй чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
Б.Золбоо