УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж байна. Чуулганд МАН-ынхан оролцож байгаа юм. Чуулганы эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Бид чуулганыг анхнаасаа хуулийн дагуу явахыг хүссэн. Гэтэл энэ хооронд ардын намынхан тахимаа өгөхгүй байна гэсэн яриа байсан. Бид хариуцлагатай сөрөг хүчин байна. Энэ хугацаанд бид АН-ын даргатай олон удаа уулзсан. Бид зөвшилцөл явуулж, УИХ-ыг богино хугацаанд явуулах тал дээр ярьж ойлголцсон. Мөн бид дахин тооллого явуулахыг хүссэн. Тэгээд хоёр талаас дахин нягтлах шийдэлд хүрсэн. Түүнчлэн бид УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон. Тиймээс дахин зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. Үүний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг тайлбар хийж байна.
Б.Золбоо