
Шинэ Зеландын агаарын хүчин аврах ажиллагааг явуулж байгаа юм. “Өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа боловч яаралтай засан сайжруулах мэс засал шаардаж магадгүй” хэмээн АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангаас хийсэн мэдэгдэлд хэлжээ.
Австралийн нисэх хүчин хэзээ Макмурдокоос хөдлөх нь тодорхойгүй байна. Тус баазын нисэх зурвас нь өмнөд туйлд ажиллагаатай үлдсэн цөөн буудлын нэг бөгөөд туйлын хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан олон жил ажиллаж байгаа юм.
Э.Индра