
МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн УИХ дахь бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдсон билээ. Тэгвэл өнөөдөр болсон тус бүлгийн хурлаар З.Баянсэлэнгэ гишүүнийг солих шийдвэр гаргажээ. Түүний оронд УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийн дэд даргаар ажиллахаар болсон байна. Учир нь өчигдрийн УИХ-ын чуулганаар З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгосон юм. Тиймээс бүлэг дотроо ажлын хуваарилалт хийсэн нь энэ аж.
24tsag.mn